Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Сан Паула дахь адармаатай төгсгөл буюу Глокийн дугуй Хэмилтонг аварсан нь

GD Star Rating
loading...

Фелиппэ Масса Бразилийн Гран Прид түрүүллээ.Льюис Карл Дэвидсон Хэмилтон Формула-1 ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга боллоо. Тэрээр сүүлчийн эргэлт дээр дэлхийн аваргын титмийг өөртөө шийдэж чадав.


Энэ улирлын финалын тоглолт, Сан Паулагийн уралдаан дуусан дуустлаа адармаатай, эгзэгтэйгээр өрнөсөн юм. Үнэхээр сонирхолтой үзвэр, драма болсон уралдааны сүүлийн хэдэн метрт л Хэмилтон санаснаа гүйцээж чадсан юм. Итгэмээргүй байвч Массад ердөө л хэсэгхэн хугацаанд дэлхийн аварга байх хувь тохиогоод өнгөрөв.

Гарааны өмнө бороо асгаж, зам устай нойтон байлаа. Түүнээс болж гараа эхлэх цагийг хойшлуулсан юм. Уралдаан эхлэхээсээ өмнө л удахгүй өрнөх адармаатай үйл явдал нь аяг төрхөө олсон гэж болно. Ингээд бүх машинууд хагас борооны дугуйтай гараанд зэхсэн байв. Хэцүү бөгөөд хариуцлагтай энэ тулалдаанд айдастай нүд огтхон ч харагдсангүй. Харин ялах, тэмцэхийг эрмэлзэж буй цоглог очнууд л гялалзаж байв.

Гараа эхлэж топууд бүгд өөрсдийн байрлалаа хамгаалж эхний эргэлтийг өнгөрөв. Харамсалтай нь зодог тайлж байгаа Д.Култхард маань энэ эхний эргэлт хүртэл яваад өөрийнхөө их спортын үйл хэрэгтээ цэг тавилаа. Цувааны дунд хэсгээс хойгуур болсон мөргөлдөөн ийнхүү Култхардыг жагсаалаас гаргадаг юм байжээ. Түүний 257 дахь Гран При гайхалтай мөн амжилтгүй төгслөө. Түүнтэй хамт Реногийн Н.Пикэ уралдаанаас гарав. Мөргөлдөөний дараа Масса тэргүүлэгчтэй цуваа аюулгүйн машиныг дагалаа. Аюулгүйн машин орсны дараа Масса нэгд Хэмилтон дөрөвдүгээрт явж байлаа. Хошуучлагчид наймдахь тойргоос эхлээд анхны зогсолтоор хуурай замын дугуйгаа сольж эхэлсэн. Я.Трулли энэ дугуйтай бэрхшээлтэй тулгарав бололтой хэдэн байрлал алдаж Хэмилтон түүнийг ардаа орхив. Аюулгүйн машиныг замд гарсан үеэр цэнэглэж амжсан Ж.Физикелла тэдний дунд холилдов. Тэгэхдээ тэр яг Хэмилтоны урд гарч ирсэн юм. 18 дахь тойрогт Хэмилтон түүнийг гүйцэж Б5 луу урагшилж дэлхийн аварга болох сэжүүрээ дахин атгаж авлаа.
Дараах хугацаанд онцгой сонирхолтой үйл явдлууд болоогүй хэвийн үргэлжилсэн ч уралдаан дуусахаас арваад тойргийн өмнө бороо орохыг мэдэгдэж эхэллээ. Сан Паулад бороо дахин орж уралдааны хувь заяаг хааш нь ч эргүүлж болохоор болсон учир хүмүүс дахин амьсгаа даран догдлон хүлээхэд хүрэв. Ер нь хамгийн амттай сонирхолтой, үймрүүлсэн, догдлуулсан уралдааны мөчүүд энэ үеэс эхлэсэн. Уралдааны 66 дахь тойрогт Алонсо, Райконен, Хэмилтон нар интермедиатэс буюу хагас борооны дугуйг сольцгоов. Масса нэг тойргийн дараа бас адил дугуйг авсан юм. Тоёотагийн Т.Глок ганцаараа хуурай замын дугуйтай үлдэв. Үүний дараа Масса тэргүүлж Хэмилтон Б5 д явж байлаа. Хэмилтон энэ байрлалаа хадгалан барианд ороход л дэлхийн аварга болох юм. Гэтэл Торро Россогын зүггүй жаал С.Феттель Макларений машиныг гүйцэж Хэмилтоны урд гараад авчихлаа. Масса энэ үед дэлхийн аварга болчих боломжтой болов. Сүүлийн тойрог, Хэмилтон, Феттелийг гүйцэхээс өнгөрчээ. Масса барианы шугамыг давлаа.Тэр дэлхийн аварга болж байна. Гэтэл гэтэл сүүлийн эргэлт дээр нөгөө хуурай замын дугуйтайгаа гэлдэрч явсан Глокийг Феттель гүйцлээ, бас Хэмилтон гүйцчихлээ.. Хэдэн секундын дараа Хэмилтон тавдугаарт барианд орлоо. Ямар харамсалтай ..ямар баяртай ..ямар гайхалтай ..ямар адармаатай уралдаан бэ. Хэдхэн хормын өмнө баяр хөөрөөр бялхаж байсан хүмүүс таагүй мэдээнд итгэж ядан эргэлзэн гайхацгаав. Хэдхэн хоромын өмнө ялагдлын өмнө гудайхад бэлэн байсан хүмүүс баярт мэдээг дуулаад тэсрэн дэлбэрлээ.

Массад түүний инженер Роб Шмидлей холбоогоор “Бид ажилаа төгс гүйцэтгэсэн ч эцсийн эргэлтэнд дэлхийн аваргын нэг оноогоо алдлаа” гэж хэлжээ. Масса үүний дараа дуулгандаа мэгшин, гунигт баатарын дуугаа дуулж байлаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Byar hurgye Hamilton …chi .sak shv !

    GD Star Rating
    loading...
  2. Onset says:

    Харамсалтай байна даа.

    GD Star Rating
    loading...
  3. Battulga says:

    Bayar hyirgie? Lewis Hamilton. Bi chamd itgel bsan shuu? Chi chadlaa.

    GD Star Rating
    loading...
  4. uugii says:

    Tm e arai ch 2 jil daraalj neg onoogoor yalagdana gj yu bhav.Uneheer gaihaltai uraldaan blaa Hamilton hamgiin shildeg ni.

    GD Star Rating
    loading...
  5. tugsoo says:

    haramsaltai yom bolson l doo,Vettel uneheer shildeg ni bailaa,Klok joohon tesj boloogui l yom bhdaa

    GD Star Rating
    loading...
  6. Аагий says:

    Хэмилтон аварга авах ёстой хүн, авч ч чадлаа. Хүчтэйг аз түшдэг гэж, үнэн үг шүү…

    GD Star Rating
    loading...
  7. Хамилтон тийм ч сайн байгаагүй. Макларен уначаад Vettel д гүйцэгддэг. Хамгийн шилдэг нь бол мэдээж Алонсошдээ. Ферарид очоод бужигнуулаад өгнөө.

    GD Star Rating
    loading...
  8. Guest says:

    Шал балай юм болсон. Би Массаг дэмжиж байсан юм. За яахав дараа жил сайн үзнэ. Тэр Глок муу баагий чинь хүнийг баярлуулан гомдоодог байна ш дээ.

    GD Star Rating
    loading...
  9. Баяр хүргэе Хамилтон. Би Глокд маш хайртай болсон.

    GD Star Rating
    loading...
  10. uugii says:

    Gehdee l Hamilton het hashirlaj uraldsan shdee daramttai l uraldsan bj l taaraa shd aldaa gargaval delhii avarga aldah gj bga hun hervee yamar ch aldah zuilgui bsan bol uuriinhuu uraldaanig hged sn uraldah l bsan vetteld guitsegdehgui bhoo

    GD Star Rating
    loading...
  11. lkhagva says:

    Hamilton bol baatar ene jil tuuniig avraga bolno gej itgej bsan.

    GD Star Rating
    loading...
  12. lkhagva says:

    ESTOI AATAI SPORT SHUU

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: