loading...
Италийн Сери А -н аравдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Хамгийн сүүлд Милан – Наполи багуудын тулаан болсон тоглолтын дараачаас ба алдарт хар -улаанууд лигээ тэргүүлж эхэллээ. Мэргэн буучдыг 2 тоглолт торгуулаад байгаа Виола -н Жилардино тэргүүлсэн хэвээр байна.
Режжина – Интер 2 : 3 (Козза ,Бриенза) , (Майкон ,Виера ,Кордоба)
Inter : Хулио Цезар ,Майкон ,Кордоба ,Киву (75′ Бурдиссо) ,Максуэл ,Куарэжма (81′ Обинна) ,Занетти ,Виера ,Манчини (57′ Креспо) ,Балотелли ,Ибрахимович

Моуриньо Адриано хоёрын харьцаа таарамжгүй хэвээр байгаа бололтой. Бразил эрийн оронд залуу хүү Балотелли -г гаргажээ. Супер Марио хэмээх энэ жаал хэдий сайн ч яахийн аргагүй туршлага дутаж байгаа нь харагдсан. Амаранто нар ч тэртээ тэргүй лигийн хомоол хамж байгаа учир тун хичээж ,өрсөгдөгчөө сандаргаж байлаа. Гэвч эцсийн мөчид , Колумб эр Кордоба тэдний оноо авах найдварийг үгүй хийснээр Нерразурри 3 оноогоо халаасалж лигийг тэргүүлсэн хэвээр байна.
Сонирхуулахад тоглолтын дараа Режжина -н тахир дутуу фенд Жосе ямар нэгэн зүйл бэлэглэсэн ба Калабриа хотын дарга үүнийг мөнгө байсан гэж шүүмжилжээ. Харин ‘онцгой нэгэн’ би ‘эхнэрийнхээ өгсөн ,зүүлтийг бэлэглэсэн , тэр бол надад маш үнэтэй зүйл л дээ’ харин тэр мөнгө өгсөн гээд байгаа хүмүүс надаас уучлалт гуйх ёстой гэжээ.
Мөн багийнхаа одоогийн амжилтанд сэтгэл хангалуун байгаагаа ч дурьдсан юм.
Ювентус – Рома 2 : 0 (Дель Пиеро , Марчионини)
Ювентус : Маннингер ,Григера (76′ Мелльберг) ,Легратагли ,Молинаро ,Марчионини ,Сиссоко ,Тиаго ,Недвед (80′ Де Цесгли) ,Амаури (74′ Якуйнта) ,Дель Пиеро
Рома : Дони ,Рийз ,Мексес ,Хуан ,Пануччи (67′ Сисиньо) ,Де Росси, Пизарро (71′ Окако Чука ) , Перрота, Таддеи (47 ‘Менез) ,Баптиста ,Вучинич
Хуучин ноёдын амьд домог Дель Пиеро -н хийсэн гайхамшигт гоолыг та доорхи бичлэгээс харж болно. Нэг хэсэг хүндхэн байдалд байсан Юве одоо л учраа олж байх шиг байна. Энэ нь тэдний 4 дэх дараалсан ялалт нь бөгөөд ,уг цувралаа ирэх лхагва гарагт үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөнхийн хотынхон багийн ахлагч Тотти , Акуйлани наргүй Туринд зочилсон. Гэхдээ энэ нь тэдний гол асуудал биш. Сери А -н хамгийн муу хамгаалалттай баг болоод байгаа тэд 5 дараалсан ялагдлаа амсаж ,Спаллетти -д итгэх фанатуудынх нь итгэл улам бүр л багассаар байна. Хэрвээ Аваргуудын лигт ‘Цэнхэрүүдэд’ нухуулвал зам нь бараг шулуудах бизээ. Мөн ливерпульд дэх амжилттай тоглолтоо одоо болтол гаргаж чадахгүй байгаа Рийз -г шүүмжлэх хүн олон байна. Ганц рийз ч биш ер нь багийн бүх тоглогчдын хувьд сэтгэл санааны хувьд нилээд хүнд ,дарамттай байдалд байгаа нь одоох үзүүлэлтэд нэрмээс болж байх шиг.
Милан – Наполи 1 : 0 (Денис. ОГ)
Аббиати ,Замбротта, Бонера ,Фавали (Каладзе) Янкуловски ,Гаттузо ,Амбросини (60′ Пато) ,Сийдорф ,Кака ,Роналдиньо ,Борриело (70′ Инзаги)
Нэг талаараа 1 : 0 гэдэг улаан харуудын хувьд шударга бус үр дүн байж болох юм. Эхний хагасаас хүн дутуу болсон өрсөлдөгчтөө тэд гоол оруулж дөнгөсөнгүй. Гэхдээ ялалт тэднийх. Анхнаасаа ширүүхэн болох нь тодорхой байсан энэ тулааны баатраар миний хувьд Леззо -г нэрлэнэ.Хэрвээ энэ эр байгаагүй бол Наполи нилээд олон гоолын зөрүүтэй ялагдах байлаа. Ойрын хэдэн жил тэргүүлэгчийн байранд залраагүй Россонери лигийг хошуучилж эхэллээ. Алдарт Милан -г Калчион тэргүүнд харах сайхан байна. Цаашдын тоглолтуудад нь амжилт хүсье.
Каглиари – Бологно 5 : 1 (Акуафреска -2 ,Конти ,Жеда – 2) ,(Ди Вайо)
Ердөө 10 гаравхан минутын дотор 3 гоол алдсан учир Бологно – чууд учраа ололгүй сандарсаар бутниргүүллээ. Интерээс зээлээр ирсэн Акуафреска одоогоор 4 гоол хийгээд байгаа ба ур чадвар тоглолтоороо ,мэргэжилтнүүдийн анхаарлыг тун их татаж байгаа. Каглиари дээрх ялалтыг авснаар 10 оноотой болж 14 -т жагсаж байгаа бол ‘Фельсинери’ доод лиг рүү унах бүсэд 6 оноотой явна.
Лацио – Катанья 1 : 0 (Фожжиа)
Хэдийгээр хоёр багийн довтлогчид энэ тулаанд тийм муу байгаагүй ч ,85 дахь минут хүртэл тооны харьцаа 0 : 0 байв. Ингээд сэлгээгээр орж ирсэн Фожжиа шийдвэрлэх гоолыг оруулснаар Бүргэдүүд түргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдлээ. Харин катанья улирал эхлээд гурав дахь хожигдлоо амссан нь энэ.
Lazio (4-3-1-2): Carrizo; Lichtsteiner, Rozenhal, Siviglia, Radu; Brocchi (Foggia 69’), C.Ledesma, Mauri; Pandev (Inzaghi 84’), Rocchi (Meghni 45’), Zarate
Catania (4-3-1-2): Bizzarri; Sardo, Silvestre, Stovini, Sabato; Carboni, Ledesma, Biaganti (Baiocco 85’); Mascara, Izco (Martinez 87’) , Plasmati (Morimoto 69’)
Сампдориа – Торино 1 : 0 (Беллучи)
Яг л дээрх тоглолт шиг хоёр багийн ээлжилсэн довтолгоо хаалгачдад хүрээд зогсож байв. Ер нь эхний хагаст Кассано тэргүүтэй Самп -чууд илүүрхэж байсан бол дараагийн хагасаа зочид илт сэргэж эхэлжээ.
Сонирхолтой нь Беллучи -н гоол 85 дахь минутад орсон ба түүний ачаар баг нь 10 оноотой боллоо.
Удинезе – Женоа 2 : 2 (Д’Агостино ,Куаглиарелла) ,(Милито ,Скалли)
Калчио -г хошуучилж буй Бианконери талбайдаа оноо хуваалаа. Үүнд Фернандо Тиссоне ,Кристиан Запата -н бэртэл ч нөлөөлсөн байж магадгүй .Багаа ялагдал хүлээж болох хүнд үед Ханданович гайхалтай хаалтууд хийсэн бөгөөд зочин багаас Мотта, Вандон Борре ,Милито ,Гаспбаррони зэрэг олон тоглогчдыг сайшааж болно.
Udinese: Handanovic, Ferronetti, Coda, Domizzi, Lukovic, Inler, D’Agostino, Isla, Pepe, Floro Flores (Quagliarella 58), Sanchez (Di Natale 70)
Genoa: Rubinho, Potenza, Bocchetti, Ferrari, Criscito (Rossi 61), Motta, Vanden Borre, Juric, Gasbarroni (Biava 70), Jankovic (Sculli 61), Milito
Aталанта – Лецци 0 : 0
Лецци багийн хувьд энэ үр дүн шударга бус санагдаж болох юм. Тэд илүү байсан ,дээрээс нь хоёрдугаар хагасааас өрсөлдөгч нь 10 -уулаа үлдээд байхад хүртэл гоол оруулж чадсангүй.
Одоогоор хоёр баг хоёулаа лигтээ тааруухан явж байгаа.
Палермо – Киево 3 : 0 (Микколи ,Каер,Кавани)
Эхний хагаст л зочид оноогүй харина гэдгээ мэдэрсэн байх. Нэн ялангуяа хамгаалагч Манделли багаа алж ,маш муу байлаа. Хоёрдугаар үед талбайн эзэд хүн дутуу үлдсэн ч энэ нь Киевод тус болсонгүй ээ. Тэд 6 оноотой 19 -д бичигдэж байна.
Сиена – Фиорентина 1 : 0 (Кхаржа)
Хоёр тоглолт торгуулсан Жила -н оронд ,Муту бэртлээсээ эргэн иржээ. Гэсэн ч энэ нь тэдэнд тус болсонгүй. Экс Рома Курчи шинэ багийнхаа үндсэн хаалгач аль хэдийнэ болжээ. Түүний гайхалтай хаалтууд ч ялалт авахад нөлөөлсөн. Тулааны 76 дэхь минутад зээлээр тоглож байгаа Морокко эр хожлын гоолыг хийсэн аж.
Сиена : Curci – Zuniga, Portanova (83′ Moti), Rossettini, Del Grosso – Codrea, Vergassola, Galloppa, Kharja – Calaio (45′ Frick), Maccarrone (89′ Ghezzal)
Fiorentina: Frey – Comotto (15′ Zauri), Gamberini, Koldrup, Pasqual – Melo, Donadel, Almiron (74′ Kuzmanovic), Santana – Mutu (66′ Jovetic), Pazzini
| Баг | тоглолт | Гэртээ | Айлд | Гоол | ||||||||||
| оноо | Т/т | Хожил | Тэнцээ | Ялагдал |
|
Draw | Тэнцээ | Won | Draw | Ялагдал | ОГ | А.Г | ||
| Milan | 22 | 10 | 7 | 1 | 2 | 5 | 0 | 1 | 2 | 1 | 1 | 15 | 7 | |
| Udinese | 21 | 10 | 6 | 3 | 1 | 4 | 2 | 0 | 2 | 1 | 1 | 19 | 8 | |
| Inter Milan | 21 | 10 | 6 | 3 | 1 | 3 | 1 | 0 | 3 | 2 | 1 | 16 | 7 | |
| Napoli | 20 | 10 | 6 | 2 | 2 | 4 | 0 | 0 | 2 | 2 | 2 | 14 | 8 | |
| Lazio | 19 | 10 | 6 | 1 | 3 | 3 | 1 | 1 | 3 | 0 | 2 | 18 | 12 | |
| Juventus | 18 | 10 | 5 | 3 | 2 | 3 | 1 | 1 | 2 | 2 | 1 | 11 | 7 | |
| Genoa | 17 | 10 | 5 | 2 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 2 | 3 | 14 | 10 | |
| Fiorentina | 17 | 10 | 5 | 2 | 3 | 3 | 2 | 0 | 2 | 0 | 3 | 12 | 8 | |
| Palermo | 16 | 10 | 5 | 1 | 4 | 4 | 0 | 1 | 1 | 1 | 3 | 15 | 14 | |
| Catania | 15 | 10 | 4 | 3 | 3 | 4 | 0 | 1 | 0 | 3 | 2 | 9 | 8 | |
| Atalanta | 14 | 10 | 4 | 2 | 4 | 3 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 9 | 9 | |
| Siena | 12 | 10 | 3 | 3 | 4 | 3 | 2 | 0 | 0 | 1 | 4 | 8 | 8 | |
| Lecce | 11 | 10 | 2 | 5 | 3 | 2 | 3 | 0 | 0 | 2 | 3 | 9 | 11 | |
| Cagliari | 10 | 10 | 3 | 1 | 6 | 2 | 1 | 2 | 1 | 0 | 4 | 10 | 13 | |
| Sampdoria | 10 | 9 | 2 | 4 | 3 | 2 | 3 | 0 | 0 | 1 | 3 | 7 | 11 | |
| Torino | 8 | 10 | 2 | 2 | 6 | 2 | 0 | 3 | 0 | 2 | 3 | 9 | 14 | |
| Roma | 7 | 9 | 2 | 1 | 6 | 2 | 1 | 1 | 0 | 0 | 5 | 9 | 17 | |
| Chievo | 6 | 10 | 1 | 3 | 6 | 1 | 2 | 2 | 0 | 1 | 4 | 6 | 16 | |
| Bologna | 6 | 10 | 2 | 0 | 8 | 1 | 0 | 4 | 1 | 0 | 4 | 8 | 19 | |
| Reggina | 5 | 10 | 1 | 2 | 7 | 1 | 2 | 2 | 0 | 0 | 5 | 8 | 19 | |
Мэргэн буучид
- 7 goals
- 6 goals
- 5 goals
Amauri (Juventus)
Germán Denis (Napoli)
Zlatan Ibrahimović (Internazionale)
Fabrizio Miccoli (Palermo)
Diego Milito (Genoa)
Goran Pandev (Lazio)
loading...




Энэ Рома яачихав аааа. Арай ч дээ. Хасагдах байранд явж байна ш дээ. Мөнгөгүй л гээд байдын олигтой ивээн тэтгэгч олоод сайн гаруудыг авахгүй юм байхдаа.
loading...
Милан уг нь сайн хаалгачтай бол хол явна шүү. ОХУ – ын хаалгачидаас нэгийг авбал. Акинфеев ч юм уу
loading...
Италууд их сонин хүмүүс юм аа. Хөгшгөх тусам сайн тоглоод байхын. Пауло Малдини, Флиппо Инзаги, Дэл Пиеро, Марко Маттерази эд нар сонин юм аа. Миний мэдхийн Маттерази, Канаварро 2-ийг залуудаа сайн байсныг мэдэхгүй юм. Хөгширсөн хойноо од болох юм даа. Одоо гэр Лука Тони байна. Бараг 30 хүрч байж олны танил болоо биддээ. Аягүй бол Жилардино, Кассано эд нар 30 өнгөрч байж супер довтлогч болно шүү. Аймар сонин………………………
loading...
Uneheer sn bna aa ene jil Rossoneri-chuud turuu jil arai l togloj bsan shuu Kaka Ronnie 2 gaihaltai hosolj bna lee ene jil turuuleh bh gj bodoj bna daa.
loading...
Onset iin yu yariad bgaag sain oilgosongvi de
Maldini,Cana chine bagaasaa l od bolson hvmvvs sh de
Toni-g arai l hudlaa helchihjee 27toi Palermogoos garch irj od bolson sh de
Gilardino Cassano 2 bol italy daa bol zaluudaa od bolson hvmvvs shuu
21 tei dee SerieA daa21 goal 25tai daa SerieA daa 100 goal gedeg bol tiim muuu amjilt bish shuu
Del Piero bol bvvr baga iin l od bsan sh de chi yum medehgvi l bna da
Inzaghi ch gesen Inzaghi Del Piero Zidane neg ve alj bsaniig medej bna uu
loading...
ac milan turuuleerei awarguudiin ligt bhgui ontsgui bga shu
loading...
AC Milan uneheer avarguudiin ligt uguilegdej bna gehdee seri a-g terguuleh bolsond uneheer bayartai bna uefa cup bolon seri a-d turuuleh boltugai uragshaa AC Milan
loading...
MILAN ura ura………
loading...
Hi manaihaan. Bi Kaka Roni 2-n ulaan fen bn. Nadad neg tuslaach. Bi Ac milanii togloltuudiig neteer shuud uzej baih gesen yum. yamar saitaar uzwel boloh yum bol manai Serie A-n fenuud bolon Adminuudaa tuslaach. ih ch haij bna.
loading...
Чи тоглолт эхлэх цагаа дөхүүлээд http://www.justin.tv -рүү ороорой…..тэнд шууд үзэх линкүүд байгаа…..жоохон хурд шаардах байх….танайх маргааш Лецци -тэй ….02.30с байх…..орон нутгийн цагаар 20.30 гэж байсан
loading...