loading...
Парис хотноо дүнгээ гаргасан талбайн теннисний АТР Мастерс-цувралын оны сүүлийн тэмцээн Парис-Мастерс зохион байгуулагч орны теннисчин Жо-Вильфрид Цонгагийн ялалтаар өндөрлөлөө. Энэ оны Австралиан Опен-ийн шигшээд шалгарсан Францын теннисчин аваргын төлөө өнгөрсөн жил энэ тэмцээнд түрүүлсэн Давид Налбандиантай учраа таарчээ. Хоёр теннисчин зөвхөн Парис-Мастерсд түрүүлэхийн төлөө тоглосонгүй, Шанхайд болох оны шувтаргын тэмцээн АТР-Мастерс-Кап-д оролцох сүүлийн байрын төлөө өрсөлдлөө. 23 настай Цонга мянга мянган нутаг нэгтнүүдийнхээ дэмжлэгтэй тоглолтын эхний сет-д 6-3-ын харьцаатай ялалт байгуулсан байна. Оны сүүлд амжилттай тоглодог уламжлалтай Аргентиний теннисчин дараагийн үеийн 9-дэх гэймд өрсөлдөгчйинхөө давуулалтыг нэг ч оноо алдалгүй өөрийн талд шийдсэнээр 6-4-өөр хожиж, сетийн харьцааг тэнцүүллээ. Гэхдээ энэ брейк Налбандианы хувьд сүүлийнх нь байсан юм. Цонго шигшээ тоглолтонд нийт 25 эйс хийснээс 7-г нь шийдвэрлэх үед гүйцэтгэж, мөн Налбандианы брейк хийх 4 боломжийг үгүй хийж, харин өөртөө олдсон цорын ганц боломжийг ашигласан байна. Ингэснээр тэрээр 2 цаг үргэлжилсэн тулаанд 6-3, 4-6, 6-4-ны харьцаатай ялалт байгуулж, анх удаагаа АТР-Мастерс цувралын тэмцээнд түрүүлж, нутаг нэгтнүүдээ баярлууллаа. Цонга 360 мянган евро буюу 520 гаруй сая төгрөгөөр шагнуулсан бол дэд аварга Налбандиан үүний талыг нь хүртсэн байна. Үүнээс гадна Францын теннисчин Шанхай Мастерс-т өрсөлдөх сүүлийн эрхийг анх удаагаа авч чадлаа. Ирэх Ням гарагт эхлэх талбайн теннисний АТР-Мастерс кап-д оролцх нэр хүндтэй эрхийг түүнээс гадна Рафаэль Надаль, Рожер Федерер, Новак Жокович, Энди Мюррей, Николай Давыденко, Энди Роддик болон Хуан Мартин дель Потро нар хангаад байна.
loading...




sain tennisching xojig avarga bolj goy shu TSONGA
loading...