Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA – 11 сарын 3-нд

GD Star Rating
loading...

Орон нутгийн цагаар Ням гаригийн үдэш буюу Улаанбаатарын Даваа гаригийн өглөө НБА-ын талбайд 2 тоглолт боллоо. Нью-Йорк Никс багийн дасгалжуулагч Майк Д`Антони багийнхаа од тоглогч Стефон Марбэриг энэ удаа дахин тоглолтонд оролцуулсангүй, тоглолтонд оролцох багийнхаа бүрэлдэхүүнд ч багтаасангүй.

Магадгүй энэ долоо хоногт түүнийг багаасаа хасч болох юм. Энэ улиралд лигийн хамгийн өндөр цалингийн нэг болох 21 гаруй сая доллар авснаар Марбэригийн Нью-Йорк дахь гэрээ дуусч, удирдлагынхаа санааг амраана. Мэдээж Никс түүнтэй дахин гэрээ байгуулахгүй нь тодорхой.

Гэвч Никс өнөөдөр Милоукиг барсангүй. Бакс өнгөрсөн улирлын хамгийн муу хамгаалалттай багийн нэг байсан ч Скот Скайлс ирснээр тэдний хамгаалалт маш сайжирсан. Ер нь Скайлзын дасгалжуулсан багийн хамгаалалт маш сайн байдгийг өмнөх Буллзын жишээгээр ч мэдэж болно. Баксын лидер Майкл Редд шагайгаа гэмтээсэн ба энэ гэмтэл тийм ч хүнд биш гэсэн.

Өрнөд бүсэд тааруухан 2 баг тоглож, Тундер анхны хожлоо авлаа. Энэ тоглолтонд өнгөрсөн жилийн шилдэг шинэ тоглогч Кевин Дюрантаас гадна энэ жилийн “шинэков” Вестбрүк бас муугүй тоглосон юм. Вестбрүк багийнхаа гарааны тоглогчийн төлөө Ирл Уотсонтой өрсөлдөж байгаа.

“Нью-Йорк” - “Милуоки” – 86:94 (23:27, 22:22, 16:26, 25:19)

Н: Ричардсон – 28. Рэндольф – 15 + 13 самбар. Робинсон – 14.

М: Сешнс, Жефферсон -  18. Редд, Виллануэва – 16. Богут – 13 + 11 самбар. Мба Муте – 11 + 10 самбар.

“Оклахома” – “Миннесота” – 88:85 (20:20, 26:27, 24:26, 18:12)

О: Дюрант – 18. Вэстбрук – 14. Грин – 13. Уилкокс – 12. Коллисон – 10 + 10 самбар.

М: Жефферсон – 24 + 13 подборов. К. Смит – 13. Гомес – 12. Миллер – 10.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. хагас сайнд багаасаа явуулна гэж байх шиг байсан

    GD Star Rating
    loading...
  2. Чинсанаа says:

    тэгээд цаадах чинь жилийн цалингаа аваад явах юмуу? тэгээд шоудах байхдаа хэхэ

    GD Star Rating
    loading...
  3. Uuganaa says:

    Hey Marbury-ga CLE-d ugchuuch gehku yu.

    GD Star Rating
    loading...
  4. Uuganaa says:

    Marbury yagaad huugduj bga talaar bicheech.

    GD Star Rating
    loading...
  5. t-mac says:

    tiiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: