loading...
Жо Думарс Айверсоныг авсны жинхэнэ шалтгаан нь 2010 онд ЛеБрон Жеймсийг авахын тулд хийсэн алхам хэмээн Yahoo-д бичжээ. Думарс уг нь ирэх зун гэрээ нь дуусах Жейсон Киддийг сонирхож байсан ч зоримог алхам хийн, багийнхаа гол тоглогч Чонси Биллапсыг явуулан, Пистонсын тоглолтонд хэр таарч нийцэх нь тодорхойгүй Айверосныг авлаа.
Айверсоны гэрээ ирэх зун дуусч байгаа бөгөөд Пистонс түүний гэрээг сунгахгүй л болов уу. Ер нь энэ наймааны гол нөхцөл, зорилго нь Жо Думарсын хувьд Биллапсыг явуулж, цалингийн цэсээ суллах бөгөөд ингэснээр 2010 онд Кливлендийн супер од Леброн Жеймст том санал тавих явдал гэнэ. МакДайс ч гэсэн Пистонсоос багагүй мөнгө тоншдог нэгэн.
Леброны хувьд Кобигийн хамтаар лигийн хамгийн шилдэг тоглогч гэж яригдаж байгаа, 2010 он гэхэд ганцаар энэ өргөмжлөлийг эзэмших биз. ЛеБрон өөрөө том хотод тоглохыг хүсдэг. Үүнийг нь Нью-Йорк зэрэг багууд ашиглаад мөн л түүнийг авахыг хүсч байгаа. Детройт ч гэсэн энэ тэмцэлд аль хэдийн орсон байна. Кливленд бол харин Америктаа “big city” хараахан биш.
ЛеБроны агент Леон Роүз болон зөвлөх Уилльям Уэсли нар нь түүнд Детройтыг санал болгох магадлал бас өндөр гэнэ. Уэсли Детройтод амьдардаг, Роүзийн үйлчлүүлэгч нарын нэг болох Рип Хэмилтон Пистонсын од.
Биллапсын 4 жилийн 46 сая долларын гэрээний 2 дахь улирал нь ийнхүү Денверт үргэлжлэх болж байна. Айверсон харин энэ улиралд 20,8 сая доллар аваад л гэрээ нь дуусна. Биллапс 32 настай. Детройт түүнийг явуулж, Айверсоныг авснаар аз туршсан ч юм уу, эрсдэлд орсон зүйл байхгүй. Хэмилтон, Принц, Стаки, Рашид. Тэгээд Айверон нэмэгдэнэ. Энэ баг +50 хожилтой баг хэвээрээ л үлдэнэ.
Ер нь энэ наймаа Жо Думарсын сайн нүүдэл боллоо гэх хүн олон байна. Думарс нэг улирал хомоол хамаад драфтын лоттерид оролцож багаа шинэчлэхийг эсэргүүцдэг хүн. Тийм болохоор 2010 онд ЛеБронд хамгийн сайн санал тавих нь гарцаагүй болов уу. Тэр хүртэл Айверсон Стаккиг сайжруулна, Рашид Максиелийн өсөлтөнд их нөлөөлж байгаа.
Леброны хувьд Жо Думарс өөрт нь сайн дасгалжуулагч, сайн баг, зөв уур амьсгал өгч чадна гэж бодож байгаа нь үнэн. ЛеБрон үнэхээр Жо Думарсын цэрэг болохыг үгүйсгэхгүй.
loading...




DUMARS zail zail toglogch baggui bolgoj bhiin muu mal
loading...
Цалингийн цэсээ хоослох сонирхолтой багууд байна. Дараа жил НБА-д нэлээд нүүдэл суудал болох байхаа. Одоо 70-аад оны дунд хэсэгт төрсөн одууд маань харьж байна доо. Одоо 80-аад оны дунд үеийнхний ноёлол эд болж байгаа болохоор 80-аад оныхон үнэд орно биз.
loading...
yu genee aiverson detroitod irsen y m uu sonsooguin bna. bi oiriin ued medee uzeegui bga
loading...
Tsalingee tsesee bagasgah n ch argagui bizde kk USA-d ediin zasgiin hyamral nuurleed bhad gehku yu. Lebron 2010 ond Detroitod ochuul yah boloo? ter Rasheed Hamilton nar her bh bol? gar niileh bolu yadag bolo?
loading...
yoooooooooooo ene iverson manai detriotod irchihvel jinhene goe yum bolno shuu dee ymar goe medee ve
loading...
Сонин юм их болох нээ энэ улиралд
loading...