Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Олимпийн түүх » Антуэрп 1920

GD Star Rating
loading...

1914 оны 6 сарын 24ны өдөр Австрийн ханхүү Франц Фердинандыг ‘Хар гар’ нийгэмлэгийн гишүүн Габриел Принсоп буудан хороосон ба  энэ явдлаас дөрөвхөн өдрийн дараа олон сая хүний амийг авч одсон Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн билээ. Дөрвөн жил үргэлжилсэн уг дайнд нийт 40 орчим сая хүний амьдрал сүйрсэн гэсэн тоо баримт бий. Үүний хажуугаар урлагийн олон гайхамшигт бүтээлүүд сүйтгэгдэж ,соёл спортод ч аюул нүүрлэсэн . Уг нь Берлинд олимпийн 6 -р наадам зохиогдох ёстой байлаа. Гэтэл дайны голлох хүчин болж орсон Германд  олимп болох боломж байсангүй. Ер нь үхэл хагацал ,үгүйрэл зовлонгоор дүүрэн тэр үед хэн Олимп зохиох гээд явж байх билээдээ. Ингээд анх удаа олимпийн наадам  цуцлагдсан түүхтэй.

Гэвч муу муухай бүхэн хэзээ нэгэн цагт дуусаж ,сайн цаг ирэх жамтай. Хүн төрөлхтөн олон жилийн цус асгаруулсан тулаанаа зогсоож ,дайн дууслаа. 1918 оны 11 сард сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрт гарын үсгээ зурсан  бөгөөд Европ тив бараг тэр чигээрээ эвдэрч сүйдэн ,дайны хөлд гишгэгдсэн байв.  Мөн Хөгшин тивийн ‘улс төр ,нийгэмийн байдалд ихээхэн өөрчлөлт гарч ,’Шинэ шинэ улсууд байгуулагдаж ,томоохон гүрнүүд задран уналаа. Хүн төрөлхтөн энх тайван ,найрамдлыг бэхжүүлж өмнөх алдаагаа давтахгүйн  олон уулзалт ,зөвлөгөөн  явагдаж олон улсын байгууллагууд сууриа тавьж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн олимпизм ч сэргэж эхэлсэн. ’1919 оны Парисийн эхнийн зөвлөгөөнөөр’ дайнд голлох үүрэгтэй оролцсон орнуудыг нэг хэсэг Олимпт өрсөлдүүлэхийг хориглов.(Германыг 1925 он хүртэл ‘банн’ -дсан ).

Антуэрп 1920

Зохион байгуулагч хот – Антуэрп (Бельги)
Оролцсон орон  – 29
Оролцсон тамирчид – 2626 (2561 эрэгтэй ,65 эмэгтэй)
22 спортын 154 төрлөөр өрсөлджээ.
Нээлтийн ажиллагаа : 1920.4.20
Хаалтын ажиллагаа : 1920.912
Голлох цэнгэлдэх : Кеилштадион (Олимписч стадион)


http://www.flanderstoday.eu/storage/localhost/jahia/webdav/site/flanderstoday/shared/2008/Week_2031/I__Editorial_Flanders_2520Today_08-07-30_Photos_Web_18_large.jpgБельгийн Антуэрп хот ердөө  арван хоёрхон сарын өмнө наадмыг зохион байгуулах болсон мэдсэн гэдэг. Мэдээж дайны хөлд сүйдсэн жижигхэн хот ,дэлхийн хэмжээний том наадмыг зохион байгуулахад олон асуудал тулгарах нь тодорхой. Хөрөнгө санхүүгээс авахуулаад бараг дайнаас үлдсэн зэр зэрсэгнүүдээ ч цэвэрлэж амжаагүй газруудыг янзалах зэрэгт олон нийтийн оролцоо зайлшгүй хэрэгтэй байв. Гэвч  хотын ард түмэн Олимпийн ажилд тун дурамжхан хандаж байсныг нуугаад яахав.  Зохион байгуулах хорооныхон ‘сэтгэлээрээ’ л зүтгэсээр байж  нээлтийн өдрөөс хэдхэн хоногийн өмнө гол цэнгэлдэхээ янзалж дууссан ба наадмын үеэр тохиолдсон олон саад бэрхшээлийг дурьдаад байвал дуусахгүй. Жишээлбэл : Зарим спортууд явагдах зориулалтын талбайгүй байсан  учир ,боломжоороо хаа хамаагүй газар тэмцээнийг явуулж  байв. (бокс болон бөхийн төрлүүд хотын амьтан судлалын нийгэмлэгийн танхимд ,сэлүүрт завьны төрөл хаа байсан Брюсселийн наана байдаг усан сувагт , далбаат завь Бельгийн боомт хот Остенд -д , буудлагийн төрөл хотоос 60км хол Армийн бааз дээр гэх мэт)

Мөн завсаргүй орох борооноос болоод цэнгэлдэхийн гүйлтийн зам усанд автаж тамирчдад ихээхэн хүндрэл учруулж байв.
Маш хүнд нөхцөлд  усанд үсрэлтийнхэн өрсөлдөж байв. Ямар сайндаа ноосон оймс ,ороолттой тавцан дээр зогсож байх билээдээ. 10′С  -н хүйтэн усанд шумбаад гарч ирсэн нэгнээ дулаацуулах гэж тамирчид зовж байсан гэдэг.
Усан поло -н хэд хэдэн тамирчид хүйтэн уснаас болж тэмцээнээ үргэлжлүүлж чадалгүй эмнэлэгт хүргэгдсэн гэж бодохоор ямархуу хүнд нөхцөлд тэд тэвчээр гарган оролцож байсныг та төсөөлж байгаа байх.

Мэдээж бүх зүйл энэ мэт байсан гэвэл эндүүрэл болно. Спортын гайхамшиг ,ялалтын торгон мөчүүд ,тамирчдын шударга өрсөлдөөн ч энд өрнөсөн.

Антуэрп 1920 – Онцлох үйл явдлууд

Туялзуур жадчин Нео Нади (Итали) энэ олимпоос 5 алтан медаль зүүж амжилт тогтоов. Өмнөх наадмын 1 алттайгаа нийлээд тэр 6 удаагийн олимпийн аварга хэмээх ховорхон амжилтийн эзэн болжээ.

Америк эр Дюк Каханамоку 100 м -н усанд сэлэлтэд түрүүлсэн бөгөөд Стокхольм -н наамдын аварга тэрээр бүтэн 8 жилийн дараа ч эрч хүч нь хариагүй байгаа нь гайхалтай.

Бас л буга буудлагийн төрөлд шинэ амжилт тогтоогдлоо. Шведийн багийн тамирчин Оскар Сван 72 насандаа олимпийн медаль хүртэж   ,’хамгийн хөгшин медальтан’ цолыг эзэмших болов. Энэ эрхэмийг бид 1908 ,1912 оны наадамд ч аваргалж байсан гэдгийг нь өмнө дурьдаж байсан.

Тухайн үедээ 23 хан настай байсан Финлянд эр тамирчин хүний эр зориг ,тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж 10000, 8000 метрийн гүйлтэд түрүүлэв. Бас болоогүй ээ 5000м -т аман хүзүүдэж , 8000 метрийн багийн төрөлд аваргалсан. Хожим энэ залуу дараа дараачийн наадмуудаас ч медалийн ‘ургац’ хураасныг дараачийн түүхээрээ бид хүргэх болно.

Эхний бөгөөд эцсийн удаа олимпийн түүхэнд ‘далбаат завьны ‘ төрөл 2 өөр улсад явагдсан ба медалийн төлөөх тэмцээн Голландад өрнөхөд ердөө хоёрхон өрсөлдөгч иржээ.

Наадам нийт 5 сар үргэлжилсэн бөгөөд ,өвлийн спортын төрлүүдээр ’7 хоногийн тэмцээн зохиосон’. Хоккеи, уран гулгалтын спортоор анх удаа олимпт оролцсон нь энэ.

Олимпийн түүхэнд ах удаа ‘Тангараг’ өргөх ёслол явагдсан ба мөн анх удаа олимпийн туг намирсан юм. Наадмын нээлтийн ажиллагаан дээр ‘тагтааг’ энхийн элч болгож нисгэсэн нь мөн л эхнийх удаа ажээ.

Спортууд :
Байт харваа
Хөнгөн атлетик
Бокс
Дугуй
Усанд үсрэлт
Морин үзүүлбэр
Туялзуур сэлэм
Уран гулгалт
Хөлбөмбөг
Гимнастик
Зүлэгний Хоккеи
Мөсний Хоккеи
Таван төрөлт
Поло
Сэлүүрт завь
Далбаат завь
Регби
Буудлага
Усанд сэлэлт
Теннис
Олс таталт
Усан поло
Хүндийг өргөлт
Бөх
Үзүүлэх спорт : Крофбол

Оролцсон орнууд :
Энэ наадамд нийт 29 орон ирсэн бөгөөд Герман ,Австри,Унгар ,Болгар ,Турк зэрэг орнуудыг оролцох эрхийг нь хассаныг дээр өгүүлсэн.
Дайны дараах шинээр байгуулагдсан орнуудаас Естони ганцаараа орсон. Аргентин ,Бразил ,Югослав ,Монако ,Финлянд зэрэг орнууд анх удаа олимпт хөл тавив. Австрали ,Шинэ Зеланд хоёр тус тусдаа оролцохоор иржээ.

  • Финлянд
  • Франц
  • Их Британи
  • Грек
  • Энэтхэг
  • Итали
  • Япон
  • Люксембург
  • Монако
  • Недерланд
  • Шинэ Зеланд
  • Норвег
  • Португал
  • Өмнөд Африк
  • Испани
  • Швед
  • Швеицарь
  • АНУ
  • Югослав

Медаль хүртсэн  байдал

Байр↓ Орон↓ Алт↓ Мөнгө↓ Хүрэл↓ Нийт
1 United States АНУ (USA) 41 27 27 95
2 Sweden Швед (SWE) 19 20 25 64[1]
3 Great Britain Их Британи (GBR) 15 15 13 43
4 Finland Финлянд (FIN) 15 10 9 34
5 Belgium Бельги (BEL) 14 11 11 36
6 Norway Норвег (NOR) 13 9 9 31
7 Italy Итали (ITA) 13 5 5 23
8 France Франц (FRA) 9 19 13 41
9 Netherlands Недерланд (NED) 4 2 5 11
10 Denmark Дани (DEN) 3 9 1 13
11 South Africa Өмнөд Африк (RSA) 3 4 3 10
12 Canada Канад (CAN) 3 3 3 9
13 Switzerland Швеицарь (SUI) 2 2 7 11
14 Estonia Эстөни (EST) 1 2 0 3
15 Brazil БразилA (BRA) 1 1 1 3
16 Australia Австрали(AUS) 0 2 1 3
17 Japan Япон (JPN) 0 2 0 2
17 Spain Испани (ESP) 0 2 0 2
19 Greece Грек (GRE) 0 1 0 1
19 Luxembourg Люксембург (LUX) 0 1 0 1
21 Czechoslovakia Чехословак (TCH) 0 0 2 2
22 Шинэ Зеланд 0 0 1 1
Нийт 156 147 136 439

The image “http://www.olympic.org/upload/games/1920S_medal_b.jpg” cannot be displayed, because it contains errors.

GD Star Rating
loading...
Антуэрп 1920, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: