Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Дохад ОХУ-ын 4 теннисчин өрсөлдөнө

GD Star Rating
loading...

http://www.leggmasontennisclassic.com/media/newsletter/april/stadium.jpgКатарын нийслэл Доха хотноо талбайн теннисний холбооны Сони Эрикссон Чемпионшипс эхэлж байна. Энэ нэр хүндтэй цомын төлөө өрсөлдөх эрхийг 2008 онд WTA-н цуврал тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 8 бүсгүй аваад байгаа. Тэд ОХУ, Серб, АНУ-ыг төлөөлж байгаа бөгөөд Катарын далбааны өнгө болох цагаан, хүрэн гэсэн 2 хэсэгт хуваагдан тоглоно. Энэ онд чансаагаараа нэгт орсон Сербийн теннисчин Елена Янкович цагаан хэсгийг, түүний ард бичигдсэн ОХУ-ын Динара Сафина хүрэн хэсгийг тус тус тэргүүллээ. Сүүлийн 2 сар гайхалтай тоглот үзүүлж, дэлхийн чансааг тэргүүлсэн Янковичтэй нэг хэсэгт түүний нутаг нэгт Ана Иванович болон манай хойд хөршийг төлөөлж Светлана Кузнецова, Вера Звонарёва нар орсон байна. Нөгөө хэсэгт Сафинагийн нутаг нэгт Елена Дементьева болон АНУ-ын эгч дүү Уилльямс нар өрсөлдөхөөр боллоо. Тэмцээний эхний өдөр цагаан хэсгийн хоёр тоглолт, тухайлбал, Кузнецова-Звонарёва-гийн эсрэг, мөн Янкович-Ивановичийн эсрэг гэсэн цэвэр Орос, Сербүүдийн халз тулаан болох юм байна. Харин нөгөө хэсэгт Динара Сафина шалгарсан 8-аас энэ тэмцээнд түрүүлж чадсан цорын ганц теннисчин Серена Уилльямс-ын эсрэг нээлтийн тоглолтоо хийнэ.

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн оны шувтаргын тэмцээн 1972 оноос зохион явагдсан бөгөөд тухайн үед Флоридад болсон 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд 8 биш, 16 теннисчин оролцож, домогт Крис Эверт түрүүлж байжээ. Харин өнөөдөр шагналын сан 4 сая 550 мянган доллар хүртэл өссөн бөгөөд түрүүлсэн бүсгүй 1 сая 340 мянгыг хүртэж, нэг ч хожоогүй тэмцээнийг дуусгасан теннисчин хүртэл 100 мянган доллараар дансаа зузаатгах юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: