Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Думарс яагаад үүнийг хийв?

GD Star Rating
loading...

Энэ 6-р сард Детройт Пистонс конференцийн аваргын төлөөх тоглолтонд 3 дахь улиралдаа дараалан хожигдсоны дараа Жо Думарс яг энэ байдлаараа Пистонс үүнээс илүү амжилт үзүүлэх боломжгүйг ойлгосон байх.

Зуны сүүлээр Детройт Кармело Энтониг сонирхсон тухай наймааны сураг аиг сонсогдож байсан. Гэхдээ энэ нь бүтэлтэй болоогүй. Харин улирлын эхний 7 хоногт Денверийн нөгөө нэг од Аллен Айверсоныг авлаа.

Нэг талаар Думарс багаа өөрчлөх, шинэчлэх эхлэлээ тавьж Биллапсыг үдсэн, нөгөө талаар Биллапстай чадахгүй байгаа зүйлийг Айверсонтой чадаж магадгүй гэж бодож наймаа хийсэн биз. Айверсоны шилдэг он жилүүд өнгөрсөн ч гэсэн оноо түүж чаддаг нь хэвээрээ л байгаа. Айверсон – Пистонсын хамтын ажиллагаа амжилт олохгүй байлаа ч гэсэн алдах юмгүй, түүнд зөвхөн нэг жилийн цалин төлөхөд л хангалттай, зун гэрээ нь дуусна. Ингэснээр Биллапст мөнгө үрэхгүй, Айверсонд ч мөнгө үрэхгүй. Рашидийн гэрээ ч дуусна. Детройтын хувьд дараа нь өндөр үнэтэй 2 тоглогч авахад ч хангалттай цалингийн цэстэй үлдэнэ.

Мөн Думарс эртнээс Айверсоны фэн байсан. Тэртээ 2000 оны зун, Айверсон Филлид Ларри Броунтай таарахгүй байсан тул баг нь Айверсоныг Детройтод худалдах дээрээ тулж, 14 тоглогч оролцсон нүсэр наймааг талууд зохион байгуулж, бүх юм бүтдэгийн даваан дээр Филлигийн төвийн тоглогч Мэтт Гайгер татгалзсанаар энэ наймаа болоогүй түүхтэй. Хэрэв Гайгер татгалзаагүй бол 2001 онд Филадельфи финалд хүрэхгүй байсан, ер нь энэ 2 багийн хувь заяа одооныхоос шал өөр байх байсан нь тодорхой. Тэгэхэд л Детройт Айверсоныг авах хүсэлтэй байж.

Тэрхүү явдлын дараах улиралд Айверсон лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байсныг санаж байгаа байх. Одоо тэр үеийн Айверсоны аймшигтай хурд, хурдан шаламгай байдлын нэлээд хэсэг нь байхгүй болсон ч Айверсон довтолгооны сайн тоглогч хэвээрээ байгаа. Өнгөрсөн улиралд дунджаар 26.4 оноо, 7.1 оновчтой дамжуулалт хийж байсан нь Пистонсын тоглогчдоос бүгдээс нь илүү үзүүлэлт.

Айверсон энд ирснээр биш, Биллапс явснаар Родни Стаккигийн өсөлт, хөгжилт хамаагүй илүү хурдаслаа. Думарс Стаккиг Детройтын ирээдүйн үндсэн холбогч гэж үздэг. Гэвч Биллапс энд дахин 4 жил болох гэрээтэй байсан. Жо Думарс ийм удаан хугацаанд Стаккиг 6 дахь тоглогч байлгахыг хүсээгүй тал ч байгаа байх. Хэдийгээр Айверсон болон Рип Хэмилтон нар гараанд гарах ч Айверсон ирэх зун чөлөөт агент болчихно. Ингэснээр Стакки Пистонсын гарааны холбон тоглогч болох нь эргэлзээгүй. Түүний холбогчийн чадвар хэр сайн гэдэг нь хараахан мэдэгдээгүй байгаа ч Детройтынхон туршлага нь нэмэгдэхээр маш сайн холбогч болно гэдэгт итгэдэг. Олон хүн түүнийг залуу Барон Дэвистэй төстэй тоглолттой гэж үздэг.

Мөн Детройт энэ өдрүүдэд хамгаалагч Рип Хэмилтоныхоо гэрээг 3 жилээр сунгасан байна. Энэ хугацаанд 34 орчим сая долларын цалин авахаар болж. Рип 5 жилийн өмнө Детройттой 7 жилийн 62 сая долларын гэрээ байгуулсан байсан юм.

Дээр дурдсанаар Айверсоны гэрээ дуусахын зэрэгцээ Рашид Уоллесын гэрээ ч дуусна. Детройт энэ зун олон тоглогчид санал тавих боломжтой. Карлос Бузер, мөн Марвин Уилльямс, Дэвид Ли гэх мэт. Энэ зуныг өнжөөд 2010 оны зун ЛеБрон Жеймс, Дуэйн Уэйд, Крис Бош гээд жинхэнэ одууд ч “суларна”.

Харин Денверт Биллапс Айверсоноос илүү хэрэгтэй байж магадгүй. Айверсон супер од. Биллапс тийм биш. Гэхдээ өнгөрсөн 2 жилийн тоглогчдын багтаа гүйцэтгэж буй үүрэг, бүтээмжийн рейтингээр Биллапс 21.38 болон 23.48 бол Айверсоных 19.61, 21.06 байна. Мөн Биллапс хамгаалалтын тал дээр Айверсоныг дагуулахгүй сайн, хэдий Айверсоноос цөөн оноо авдаг ч ямар ч нөхцөл байрлалаас, ялангуяа холын зайнаас оновчтой шидэж чадна. Айверсоны хувьд тоглолтын гол онцлог нь хурдаа ашиглах явдал. Яахав түүний хурд одоо муудаж байгаа ч сайн тоглосон хэвээрээ байгаа.

Биллапс Денверт ирэхээс өмнө Наггетс 2 сайн шидэлтийн хамгаалагч (Айверсон болон Жей. Ар. Смит) буюу “shooting guard”-тай ч сайн холбогчгүй байсан. Одоо харин холбогчтой ч боллоо, шиддэг хамгаалагч нь ч хэвээрээ байна. Мөн Кармело Энтонигийн хувьд ч Биллапс сайн нөлөөтэй. Биллапс бол жинхэнэ холбон тоглогч. Кармелод Айверсоноос илүүтэйгээр яг ийм мундаг холбогч л хэрэгтэй байсан болов уу.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Yu be? haha . mongoloor bicheech ee :)

    GD Star Rating
    loading...
  2. Onset says:

    Дэнвэрт л илүү ашигтай наймаа болсон байх аа. Одоо хамгаалалт нь арай л дээрдсэн байх. К-Март Биллапс 2 гайгүй хамгаалах боломжтой. Харин бусад нь ч дээ. Бүтэхгүй ээ.

    GD Star Rating
    loading...
  3. AQ says:

    iverson ene jil ymar bhaas shaltgaalj daraa jil yahaa shiidne sain bval oooroo tsalingaa bagasgaj detroitodoo uldevel goyoo

    GD Star Rating
    loading...
  4. Холбогч л гээд яриад байхын. Өнгөрсөн улиралд ч тэр өмнө ч Айверсон дамжуулалтаараа Биллапсаас илүү байгаашдээ. Самбараас бусад бүх үзүүлэлт нь хамаагүй илүү байгаа биздээ. Детройтын оноо авалт сайжрах байх. Харин Денверийн хамгаалалт сайжрах байх. Мелогийн хувьд ашигтай байж болох. Өчигдрийн ярилцлаган дээр К-Март яг уйлах гэж байналээшдээ. :D

    GD Star Rating
    loading...
  5. Мөөжий says:

    Энэ солилцоо яг юунд хүрэхийг сайн мэдкүү л байна. Гэхдээ энэ 2 багын оноо авалт сайжрах байх шүү.

    GD Star Rating
    loading...
  6. AQ says:

    iverson number one on one 1

    GD Star Rating
    loading...
  7. MB_Melo says:

    Magadgvi Iverson-nii geree ene jil duushaar denver butsaagaad avch bolno.
    Teheer denver hojij baigaa.Bvh zvil iverson goos shaltgaal-naa Iverson ochihgvi gevel barag choloot agent boloh baihaa tegheer Charlotte ymuu Indiana-d ochino. Denver avch chadval jinhen hvchirheg bag bolno
    Garaand: Iverson-Jr smith
    Billups-Carter-Weens
    Melo-Klieza-Draft
    Kmart-Howard
    Andreson-NEne baij bolno.

    GD Star Rating
    loading...
  8. d.wade says:

    za ylgaa bnudooo 2laaal xarij ywaaa xvmvvs shdeee awargiin tolooo toglono gewel pistons denver 2 amjku bxooo chaaawaas neereee shoooooooo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: