Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Феррари дэлхийн аварга баг

GD Star Rating
loading...

 

Феррари  зорьсон үйл  хэргийнхээ тал хувийг нь биелүүлжээ.Нисгэгч нь дэлхийн аваргын титмээс шүүрээд алдсан ч багаараа зохион бүтээгчдийн  аварга боллоо.Ферраригийн босс Лука де Монтецемола  энэ  амжилтанд сэтгэл хангалуун байгаа ажээ.”Бид энэ эрхэм цолыг сүүлийн арван  жилийн дотор  наймдахь удаагаа хүртэж чадсан  нь дэлхийн хэмжээнд  мөн бусад спортын төрлүүдэд ч давтагдашгүй бөгөөд  бид бол үнэхээр  онцгой  баг гэдэгт өчүүхэн ч эргэлзээ байхгүй билээ ” гээд үргэлжлүүлэн ” Алдаа дутагдалтай,хүнд цаг үе тулгарч байсан ч бид хүчээ сарниулаагүй ” Багийн дарга Стефано Доменикали болон түүний багийн бүрэлдхүүнд  туйлын их талархаж байгаагаа илэрхийлээд. “Бидэнд  Масса,Кими  гэсэн  гайхамшигтай хоёр жолооч бий .Тэдний үйл хэрэг  магтаалын дээдийг  хүртэх учиртай” гэв.
Тэр Массагын талаар “Тэр мөч Массад  ямар харамсмаар   байсныг би төсөөлж үл чадна. Би түүнийг онцгойлон хүндэтгэмээр  байна..Тэр бол хамгаас гойд  аварга бас гайхалтай эр хүн  юм.”гэжээ. Ферраригийн толгойлогч ярианыхаа төгсгөлд Л.Хэмилтонд  дэлхийн аварга болсонд нь  баяр хүргэж байгаагаа дамжуулав.”    Ирэх улиралд түүний   машин нэгдүгээр  дугаарыг  авна ,гэхдээ  тэр нэг л зүйлд маш итгэлтэй байж болно :Бид  Ферраридаа  энэ дугаарыг нь  эргүүлэн авахын төлөө хамаг чадлаа  зориулах болно”

 

Кими Райконен финалын уралдаанаас өмнө  Л.Хэмилтонд аваргын титмээ алдчихсан байсан  билээ.”Тиймээ би энэ удаад  ялагдсан ,тийм учир Льюисд баяр хүргэе. Тэр  энэ цолыг хүртэх гавьяатай ” гэж Айсмэн хэзээний л  күүл байдлаараа өгүүлэв.2008 онд бүх юм  Райконений санасанаар болсонгүй.Олон  ч оноо алдаж уруудсан.Сүүлийн уралдаанд гуравдугаар байр эзлэн Р.Кубицатай 75 оноогоор тэнцээд илүү ялалт байгуулсан учир давж, нийт дүнгээрээ гуравдугаарт оров .”Ирэх жил би  эргэж ирэх болно  тэгэхдээ бүхнийг  тэгээс  эхлэнэ .Би нэг удаа  энэ цолыг авч байсан ба би үүнийг ойр ойрхон олон дахин авахыг үнэхээр хүсэж  байна.Энэ жил бүтээгүй ч дараа жил бид маш хүчирхэг эргэж ирнэ тэгэхдээ би дахиад титмийг   авахыг оролдоно”

 

Фелиппэ Масса ганцхан оноогоор дутаж  эрхэм хүндтэй цолонд хүрээд алдсан ч нутгийнхаа дэвжээнд үнэмлэхүй ялалтыг  байгуулж чадсан билээ.Айртон Сеннагын үеэс хойш ямар ч Бразил нисгэгч фэнүүдийн зүрхийг Масса шиг  хүчтэй цохиолуулаагүй юм.Ялсан мөртлөө ялагдсан тэрээр , зүрхнийхээ  урагдалтыг  харцаараа  мэдрүүлж , нулимсаараа гадагшлуулж   байлаа.Хэрэв Масса түрүүлээд  Хэмилтон   дөрөвдүгээрт   орсон бол маш энгийн төгсгөл болох байлаа.Тэгсэн бол сэтгэл хөдлөн харамсах зүйлгүй байсан гэжээ.Гэтэл үнэхээр л чадсан гэсэн горьдлоготой  20 секундын турш ирэх хариуг  хүлээж, чадаагүй гэдгээ  сонссон нь маш их  харамсах шалтаг болжээ.

Масса өөрийн зан чанараараа нийт  Формула-1 ийнхэн дунд   дэлхийн аваргуудаас ч  илүү хүндэтгэлийг хүлээж  чаддаг .
Тэр  дэлхийн аварга  Хэмилтонд баяр хүргэж шудрага  өрсөлдөгч гэдгээ   дахин нотолсон юм.

1

Феррари

172

1

10

18

18

16

6

4

18

5

9

6

10

10

3

-

8

14

16

2

Макларен

151

14

10

4

6

8

11

-

5

14

14

14

13

6

10

6

-

10

6

3

БМВ Заубер

135

8

11

11

5

9

8

18

4

8

7

1

6

11

10

3

8

7

-

4

Рено

80

5

1

-

-

3

-

-

3

3

8

8

-

5

5

10

15

6

8

5

Тоёота

56

-

5

3

1

-

-

8

6

2

-

10

6

-

-

5

4

2

4

6

Торро Россо

39

2

-

-

-

-

4

1

-

-

1

-

3

6

10

4

3

-

5

7

Ред Булл

29

-

2

2

4

2

5

6

3

-

-

-

-

1

1

2

1

-

-

8

Уилямс

26

9

-

1

2

1

2

-

-

1

-

-

1

-

-

9

-

-

-

9

Хонда

14

-

-

-

3

-

3

2

-

6

-

-

-

-

-

-

-

-

-

10

Форса Индиа

0

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

11

Супер Агури

0

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Ganaa says:

    Chi shuuu. masa mash sain bsan. Daraa jil kimitei avargiin toloo orsoldoorei.

    GD Star Rating
    loading...
  2. Аагий says:

    Нулимастай, уравгар царайлсан аваргууд…. хэхэ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: