Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний бөх » Хулгана жилийн тэргүүн бөх хэн болох вэ?

GD Star Rating
loading...

http://www.dailynews.mn/pics/manual/DSC_0143.JPGГ.БАЯРСАЙХАН (2008-11-03) Манай сонины бөхийн уламжлалт чансаа хэсэг хугацаанд завсарласны эцэст дахин шинэчлэгдэн гарлаа. Энэ удаагийн чансаанд улсын наадам болон түүнээс хойш зохиогдсон ТВ9 телевизийн нэрэмжит, Хүүхдийн ордны 50 жилийн ойн, “Сүү” ХК-ийн ойн, Баянзүрх уулын хишиг, Нийслэлийн 369 жилийн ойн нэрэмжит барилдааны дүн орсон юм.

Наадмын өмнөх чансаагаар эхний гуравт жагсаж байсан начин До.Ганхуяг наадмаар одтой барилдан түрүүлснээр чансааны эхний байрт итгэлтэй бичигдэх болов. Тэр ойрын өрсөлдөгч И.Доржсамбуугаас 2000 оноогоор тасраад байгаа юм. Хамгийн сүүлд нийслэлийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн нь оноогоор тасрахад нөлөө үзүүлсэн. Харин наадмын үзүүр бөх, гарьд Н.Ганбаатар дөрвөн байр дэвшин, гуравт орж иржээ. Наадмын чансаа бусдаасаа хавьгүй өндөр байдаг учир наадмаар гайгүй барилдсан нь чансаагаа үлэмж ахиулжээ.

Тухайлбал наадмаар урамтай барилдан шууд заан цол хүртсэн Б.Соронзонболд чансааны тавд дэвшин, анх удаа оны шилдэг найман бөхийн тоонд багтах магадлал өндөр боллоо. Хулгана жилийн чансаа эцсийн дүнгээ гаргаж, оны шилдэг найман бөхөө тодруулахад цөөн барилдаан үлдээд байна. Тиймээс үлдсэн хэдэн барилдаанд гайгүй хүч үзсэн нь оноогоо ахиулж шилдэг найм, цаашлаад шилдэг 64-т багтах боломжтой юм. Манай дараагийн чансаа “Моннис” группийн 10 жилийн ойн, Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх болон Улс тунхагласны барилдааны дүнг оруулан сарын эцсээр гарна.

1.у.а До.Ганхуяг   17650
2.у.г И.Доржсамбуу 15550
3.у.г Н.Ганбаатар 12050
4.у.з Д.Рагчаа  11650
5.у.з Б.Соронзонболд 11630
6.у.н Ду.Батбаяр   10850
7.у.н М.Өсөхбаяр  10250
8.у.а Д.Азжаргал  9900
9.у.а Х.Мөнхбаатар 8900
10.дал.ав. Г.Өсөхбаяр 8600
11.у.х Т.Мөнгөнцоож  8350
12.у.н Ш.Тогтохбаяр 7880
13.у.з Б.Ганбат   7650
14.у.н Т.Өсөх-Ирээдүй  6550
15.у.н Г.Эрхэмбаяр 6150
16.у.х Ө.Даваабаатар 5780
17.у.н Ж.Бат-Эрдэнэ 5750
18.у.х Л.Пүрэвжав  5230
19.у.х М.Батжаргал 5230
20.у.з М.Баяржавхлан 4900
21.а.а Ш.Жаргалсайхан 4750
22.ц.а А.Бямбажав 4210
23.у.х Т.Амартүвшин  4200
24.у.н И.Ёндонсамбуу  4150
25.а.а Ц.Содномдорж 3900
26.у.х Д.Баасандорж  3850
27.у.н Ш.Уламбаяр  3650
28.у.х Ц.Магалжав 3500
29.у.ав Д.Сумъяабазар  3350
30.а.а Ш.Мөнгөнбаатар 3100
31.у.з Ц.Мягмарсүрэн  2950
32.а.а Ч.Баянмөнх 2800
33.ц.а Ч.Санжаадамба 2800
34.у.н Ж.Оргил  2780
35.у.н Л.Гантулга  2600
36.а.а Н.Батзаяа  2550
37.у.н Ц.Цогтжаргал  2550
38.у.н Б.Насандэлгэр  2500
39.у.н А.Цацабшир  2500
40.у.х Г.Элбэг   2480
41.у.н Ц.Сумъяабэйс  2450
42.а.а А.Алтанхуяг 2330
43.а.а Б.Батмөнх  2230
44.а.а Д.Энхбат  2200
45.а.а Ж.Амартүвшин 2200
46.а.а А.Сүмбээ  2010
47.у.н Д.Батболд   1900
48.у.н Н.Бүрэнбаатар  1850
49.у.н Г.Олзгэрэл  1700
50.а.а А.Отгонбаатар 1680
51.а.а Ж.Чулуунбат 1650
52.у.н Д.Цогзолдорж  1630
53.у.н П.Ганхүү   1600
54.а.а Т.Санчир  1550
55.а.а М.Бат-Отгон 1500
56.у.з Ч.Батзориг  1500
57.у.н Н.Баярмагнай  1500
58.у.н Ц.Лхагвасүрэн  1500
59.а.а Ө.Бат-Орших 1450
60.у.х Э.Батбаатар  1450
61.а.а Э.Энхбат  1400
62.у.н Ж.Алтансүх  1400
63.у.з Д.Амгаланбаатар  1350
64.а.а Б.Сангисүрэн 1300

1       2      3       4        5         6        7         8         9
Наадам                                         100    300    600   1200  1800   2500   3600   5000   7000
Цагаан сар, 4 уулын хишиг        80      150    300   600   1000   2000   3000   4000
Улс тунхагласан, Үндсэн хууль 70      130    200   400    800    1500   2400
Бусад                                             50      100   150    300   600    1200   1800

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Бямбабаяр says:

    Энэ жилийн шилдэг найман бөх бараг тодорсон гэж үзэж болох юм. Учир нь сүүлийн үед манай үндэсний бөх сумо бөхөөс илүүтэй хүмүүсийн анхаарлыг татдаг боллоо. Энэ бол барилдааны чансаа сайжирсан, бас залуу болон бага цолтой бөхчүүд улсын том цолтой бөхчүүдээс бэргэхээ больж, шийдэмгий, уран сайхан барилдаан гаргадаг боллоо. Шилдэг найман бөхийн чансааны хувьд Өсөхөө аварга, Мөнгөнцоож харцага хоёр нэмэгдэж, хэн нэгэн бөх доош бууж магадгүй. Зөвхөн миний бодол. Ерөнхийдөө миний дэмжиж байгаа бөхчүүд чансаа өндөртэй байна. Өсөхөө начин, Ду. Батбаяр начин, Ганбаатар харцага нар шилдэг наймд орох байхаа.
    ер нь хувь хүний хувьд би Монгол бөхөө хүндэтгэн дээдэлж, бөхчүүдээ хүндэтгэдэг, бөх сонирхогч оюутан залуу байна. Хоол, унааны мөнгөнөөсөө илүү гаргаж байгаад бөхийн тухай номнуудыг худалдаж авдаг. Харин тэр бүр бөхийн өргөөнд очоод бөх үзэх гэхэд зав зай олдохгүй юм. Одоогоор надад бөхийн холбогдолтой 10-аад ном болсон байна. Бүр зарим найзууд маань хүртэл надад бөхийн ном бэлгэлдэг болсон байна. Бас бөхийн тухай үүх түүх, домог болсон Даншиг, Арван засгийн наадамд алдар цуугаа мандуулж явсан, гайхамшигт үйл явдал, түүхийг нь шимтэн унших дуртай. Цаашид тэгээд бөхчүүдтэйгээ улам илүү ойртож, танилцаж, нөхөрлөхийг хүсдэг дээ. Би үндэсний бөхдөө хайртай, миний Монголын бөхчүүдийн зүлэг ногоон дэвжээ ямагт ариун байх болтугай.

    GD Star Rating
    loading...
  2. энхбат says:

    сүүлийн үеийн барилдааны мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай оруулж байвал уншигчдад илүү зүгээр юмууу гэж бодож байна
    ер нь өдөр өдөрт нь мэдээллээ оруулж болдоггүй юмуу
    өдөр болгон шинэ мэдээ

    GD Star Rating
    loading...
  3. urnuh says:

    dorgsambuu negeer garahgvi bol utagagvi shdee

    GD Star Rating
    loading...
  4. uuganbayar says:

    dorjsambuu ene jil negeer garah n todorhoi buh barildaand sain barildaad baihad yahaaraa negd oruulah durgui bna aa. ene jiliin hamgiin sain barildaj baigaa boh bol dorjsambuu. hun 1,2 sain barildaad negd orj bolohgui biz de.

    GD Star Rating
    loading...
  5. dasd says:

    Dorjsambuu yagad garah gej tiim gej yu bhav za yahav jijeg barildaanuudad idvehtei barildsan bj bolnodoo gehdee negeer garah bukh dorjsambuu yagaad ch bish ta nar ter tsagaan saraar yaj turuulseniig ni sanaj bga bizdee bulganiihan budilaantai gej unen yum bileee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: