Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA 11 сарын 3нд

GD Star Rating
loading...

Аллен Айверсон Детройт руу солилцоогоор явсан энэ шуугиант мэдээ дор НБА – гын нэгэн өдөр өнгөрлөө.

Philadelphia 125 – 91 Sacramento

Олны итгэл найдварыг тээж байгаа 76чууд санасанд хүртэл тоглохгүй байлаа. Харин өнөөдөр тэдний тоглолт үнэхээр шилдэг байв. Талбай дээрээ тоглосон 76чуудын эсрэг Хаадууд юу ч хийж чадсангүй. 76чуудад хэн нэг нь тэсрээгүй боловч бүгд их жигд тоглолт үзүүлжээ. 8 тоглогч нь +10 дээш оноо авсан бөгөөд мөн 59% тай довтолсон нь ялалтын үндэс болов. Андре Миллер 12 оноо 4 самбар 5 дамжуулалт хийсэнээр тоглолтын шилдэг тоглогч болжээ.

 

Detroit 101 – 83 Charlotte 

Аллен Айверсоны шинэхэн баг өнөөдөр Майкл Жордон ахын Шарлоттын талбайд зочилж тоглоод хожлоо. Бүлүүрүүд өнөөдөр хожсоноор лигийг 3 – 0 гэсэн амжилтаар тэргүүлж байгаа юм байна. Гэвч багын андууд нь энэ наймаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна. Ер нь л Бүлүүрүүдийн фэнүүд Чонси Биллапсыгаа алдсанд харамсаж байгаа бололтой. Аллен Айверсон энэ сарын 5нд болох Торонтогын талбайд хийх тоглолтонд оролцох гэнэ. 

68 настай Ларри Брауны хүүхдүүд хоёр дахь ялагдлаа талбай дээрээ амсав. Тэдэнд лидер тоглогч дутагдсаар л байна.

 

Chicago 93 – 96 Orlando

Орландогын ид шидтэнгүүд талбай дээрээ ялалт авсанаар 2 ялж 2 ялагдав. Дуэйт Ховард гайхамшигтай тоглолтуудынхаа нэгийг хийж 22 оноо, 15 самбар авсан бол Рашад Лиюс 21 оноо, 11 самбар хийж багаа ялалтанд хүргэлээ. Бухнууд хэдийгээр тоглолтын сүүл рүү оноогоо нөхөж ирсэн ч Бен Гордан шидэлтээ алдсанаар нөхөх цаггүй болсон юм. Өнгөрсөн орой 20 самбар хийгээд амжсан Древ Гүүдэн энэ тоглолтонд багаа тэргүүлж 21 оноо авсан ч цаг дуусхаас 2 минутын өмнө 6 дахь алдаагаа хийж сүүлийн мөчид багтаа туслаж чадахгүй болсон юм.

 

Golden State 79 – 90 Memphis 

Пао Гасолын дүү Марк Гасол бас хоосонгүй эр гэдгээ өнөө орой баталчих шиг боллоо. Бусад багуудтай харьцуулахад харьцангүй залуу бүрэлдхүүнтэй Мэмфис өнөөдөр талбай дээрээ Марк Гасолын гайхалтай тоглолтын дүнд ялалт байгуулав. Марк 35 минут талбайд тоглохдоо 27 оноо, 16 самбар, 3 блок шот хийж ахаасаа дутахгүй болохоо харуулав. Мэмфис ийнхүү дөрөв тоглохдоо хоёр хожил авч хүснэгтийн 6д бичигдэж байна.

Алтан Мужын Дайчид энэ удаад сайн тоглосонгүй. Гурав тоглохдоо нэг хожил авч сайн багуудтай сайн тоглож ойролцоо хожигдож байсан гэхэд итгэмээргүй муу тоглов. Төвийн тоглогч Andris Biedrins 16 оноо авч энэ улиралын хамгийн их буюу 22 удаа самбараас авч гайгүй тоглосон ч багын андууд дотроос олигтой туслах хүн гарсангүй.

 

Cleveland 100 – 81 Dallas

Тоглолт энэ тэнцүүхэн эхэлсэн ч шинэхэн цэрэг Мо.Уэйллимсийн тэсрэлт Морин Цэргүүдэд ялалт бэлэглэв. Хаан Жэймсийг амраад сэлгээний сандалд сууж байхад Мо.Уэйллимс тэргүүтэй цэргүүд 13 – 0 оноогоор тасарч оноогоо нөхөж байсан Далласын горьдлогыг үгүй хийж чадсан юм. Хаан 29 оноо багтаа авчирчээ. Харин Далласын суперстар Дирк Новицки ердөө л 8 оноо авчээ.

 

Utah 89 – 73 LA Clippers

Ютагын лидер Дерон Уэйллимс багтайгаа бэлтгэлд гарч эхэлсэн ч өнөөдөр тоглоход бэлэн бус байсан бололтой, талбайд үзэгдсэнгүй. Харин Клипперсээс Маркус Кэмби анхныхаа тоглолтыг хийхийн зэрэгцээ өнгөрсөн тоглолтонд бэртэл авсан Барон Давис нөөцийн суудлаас тоглолтонд оролцоод ч Ютаг барсангүй. Маркус Кэмби анхныхаа тоглолтонд 5 оноо 9 самбар 3 блок шот гүйцэтгэсэн байна. Ютагаас өнөөдөр залуу довтлогч Пол Миллсап гайхалтай тоглож 24 оноо авсан нь багын хожилд гол үүрэг гүйцэтгэжээ. Ингэсэнээр Юта 3 хожилтой ганц ч хожигдоогүй бол Клипперс 4 хожигдолтой ганц ч хожоогүй явна. 

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Onset says:

    НБЭ-д мөнхийн муу хэдэн баг байна аа. Клипперс, Милоукэ, Голдэн стэйт ерөөсөө сайжрахгүй юм аа. Эд нар удахгүй нүүх байх оо. Нүүвэлч таарна

    GD Star Rating
    loading...
  2. zoloo says:

    za ene neeh sonin yum bolchloo shuu te. ene selgee urd ni tolowloogui bsan bhaa. bi lav duulaaguim bna. gehdee neg sonin zuil ni A.Iverson #23 genee hehe sonin haragdah bhaa te

    GD Star Rating
    loading...
  3. Sato says:

    A.Iverson 23 dugaartai toglokhod buruu ym baikhgui.
    Aldart M.Jordan 23 baij baigaad 45 bolj baisan shuudee.
    2002 ond All star-t toglokhdoo 6 dugaartai togloj baisan.

    GD Star Rating
    loading...
  4. Энэ урьдаас төлөвлөж байсан юм шиг байналээ. 3 сарын өмнөөс эхэлсэн асуудал бололтой. Харин дараа жил чөлөөт агент болох болов уу?

    GD Star Rating
    loading...
  5. AQ says:

    charlotte bobcats A.I. iig avbal zugeer shdeeee hihi

    GD Star Rating
    loading...
  6. MB_Melo says:

    wow #23

    GD Star Rating
    loading...
  7. Aapyyl says:

    PSP deer NBA 09 togolson chin Clippersiin toglogchidiin 80 hubi ni jijighen hotiin ner deer togolmoor bna gej helsen baina lee. kkkk

    GD Star Rating
    loading...
  8. AQ says:

    iverson number one 1

    GD Star Rating
    loading...
  9. OD says:

    Hooe ter deerh ONSET ymar t1iin!! NBA d muu bag gej bdaggvi ym BVGD sain baguud Golden state dallasiig yaj bailaaa Clippers Denver iig tus tus play off t yaj gaihamshigtai buulgaj awch bailaaa NBA-d muuu bag gej bhkv

    GD Star Rating
    loading...
  10. Мөөжий says:

    Энэ ч мэдкүү юм даа. Юу л болох бол харж байж л болоё

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: