loading...

Сүүлийн өдрүүдэд Айверсоны солилцооны шуугиан НБАд хараахан намжиж амжаагүй байна. Аллен Айверсон Детройтын Бүлүүрүүдэд хуучин Чонси Биллапсын дугаар болох ”1” дугаартай тоглох болсоноор аль ахлах сургуулаасаа хойш зүүж ирсэн “”3″” дугаараа 2 дахь удаагаа сольж байна. Тэрбээр өмнө нь Америкийн шигшээ багт “”4″” дугаартай талбайд тоглож байв.
Алдарт Айверсон маргааш Торонтогын эсрэг талбайд гарах бөгөөд анхны гэртээ хийх тоглолтоо энэ сарын 9нд алдарт их гурвал буюу Бостон Селтиксийн эсрэг хийх гэнэ.
************************************************************************************************************
Phoenix 114 – New Jersey 86
Ража Бэлл гайхамшигтай тоглож нийт 22 оноо авахдаа 6 удаа холын зайнаас буудаж Финикс багаараа 63% тай довтлож Торнуудыг талбай дээр нь 28 онооны зөрүүтэй хожив. Энэ жилийн драфтаар хамт орж сонгогдсон Станфордын их сургуулын бүтээгдхүүнүүд болох ихэр Лопезууд НБАд бие биенийхээ эсрэг анх удаагаа тоглов. Нарнуудад тоглож байгаа Раул Лопез 2 оноо 3 блок шот хийсэн бол Торнуудад байгаа Брүүк Лопез 2 оноо, 6 самбар, 2 блок шот хийжээ.
Торнуудын ахмад Винс Картер 19 оноо багтаа авчирсан хэдий ч ялалтанд хүргэж чадсангүй ээ.
*************************************************************************************************************
Boston 103 – 99 Houston
Бостоны супер хамгаалалт Рон Артест ба Яао Минийг сайн барьсанаар Пуужингууд анхныхаа хожигдлыг амслаа. Рон Артест 16 шидэж ердее гурвыг нь оруулж нийт 15 оноо авсан бол Яао Мин 14 шидэж 4 хийгээд 8 оноо авчээ. Харин Т-МК 26 оноо авчирсан бол эсрэг багаас их гурвалын нэг Рэй Аллен 29 оноо авч багынхаа хожилд гол үүрэг гүйцэтгэв. Бостоны гарааны тав тогтвортой тогложээ.
Пуужингууд өнөөдөр ялагдсанаар НБАд ялагдаагүй 6 баг үлджээ.
*************************************************************************************************************
Dallas 98 – 81 San Antonio
Сүүлийн 35 жилийн түүхэнд хамгийн муу гараагаа энэ цаг үеийн хамгийн алдартай баг маань хийж байна. Сан Антонио тэр тусмаа талбай дээрээ өөрсдийн гол өрсөлдөгч Далластаа 17 онооны зөрүүтэй хожигдов. Тоглолтын гол баатраар 29 оноо авсан Жэйсон Тэрри тодорчээ. Чухамхүү түүний ухаалага тоглолтоор Даллас өрсөлдөгчөөсөө тоглолтын санаачлагыг гартаа атгаж чадсан байна. Германы лидер Дирк Новицки 30 оноо авсан бол Жош Ховард 14 оноо, 10 самбар тус тус хийжээ. Харин эсрэг багаас Тим Данкан 19 оноо, 15 самбар, Тони Паркер 22 оноо тус тус хийгээд ч багтаа хожил авчирсангүй. Тэд өнөөдөр Миннисатог ялж энэ хар цувралаа зогсоож чадах болов уу?
loading...




naad teneg bagiin neriig orchuulahaa bolioroo,ymar uvurmongoliin suvgaar sags uzej bgaa um shig sanagdchilaa
loading...
shigshee bagtaa dugaaraa 4 bolgoj solison gej helj bolohgui ee ugaasaa 1.2.3 gesen dugaariig omsoj bolohgui shdee anhnii udaa dugaaraa solij bna geechdee
loading...
minii shuteen durgui bagt maani ochchihloo da ymaa odoo yah uu he he
loading...
harin tiin minii ch bas durgui bag shal t1 yumaaa
loading...
зүгээр нэг удаагийн онцгой тохиолдол гээд тооцохгүй байж болох ч бүх ододын тоглолтод 6 номертой тоглож байсан биз дээ
loading...
Amjilt hvsey Allen Iverson Bye bye-Denver nuggets
Boston hojih baihaa-da Billups hagasaind toglono gee biz de?
loading...
Spurs ene jil denver-ees muu baih bolno
Ugaasai ene jil chadahgvi ee
loading...
Detroit Toronto-d ochij toglokh togloltond A.Iverson toglosongui.
Gants ch khojigdoogui baguud khoorondoo togloj baina
loading...
Detroit khojij khojliin garaagaa 4-0 bolgov.
loading...
Энэ наймааг Детройтынхон тоглолтын тасалбараа худалдах гэж хийсэн бололтой. Тэдний тасалбар борлуулалт нь Хоккей хөлбөмбөгийн борлуулалтаас хамаагүй бага байгаа юм байналээ. Айверсон ирснээр тасалбар нь гүйх байх.
loading...
Detroit 4-0 bolood Denver 1-3 bolj baikh shivdee.Denveriin khojigliin gol buruu ni coach Karl baigaa ym
Sain togloj baigaa toglogchdiig zaaval suulgadag ,Carter,Nene nariig goe toglood +10 tai baikahd ni suulgaad busad ni – tai baikad oruulj ireed onoonii zoruug ulam kholduulaad araas ni khooj avch chaddaggui.
Denver coach aa solikh tsag boljee
loading...
Ene yr ni evgui naimaa bolson bna shuu. billups denveriig alen aas ilu avch yavaltsan uu. harin deroit evguil ym hiih shig bolloodoo.
loading...