Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Буудлага » Д.Мөнхбаяр Дэлхийн цомын шигшээд аваргалав

GD Star Rating
loading...

http://d.yimg.com/us.yimg.com/p/ap/20080813/capt.592f1d47bc674bd89a7cf89dc70c47cd.beijing_olympics_shooting_women_25m_pistol_oly1023.jpgЭнэ сарын 1-5-нд Тайландын Бангкок хотноо буудлагын Дэлхийн цомын шигшээ тэмцээн боллоо. Тэмцээнд манайхаас олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар уригдан оролцсон юм.

Мөн Германы харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр онч сорьсон. Дэлхийн шилдгүүд цугларсан тус тэмцээний спорт гар бууны 25 м-т Д.Мөнхбаяр 793,1 оноогоор тэргүүлснээр (590+203,1) “World Cup Final”-ийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь тус тэмцээнээс хошой мөнгөн медаль зүүж байсан юм. Удаах байрт Францын Стефани Тирод 792,5, Болгарын Мария Гроздева 787,1 оноогоор тус тус орсон. О.Гүндэгмаагийн хувьд урьдчилсан буудлагад 578 онож тавдугаарт шалгараад шигшээд 206,1 оноо авснаар тавдугаар байраа хадгалж үлджээ. Ц.Мөнхзул 779,3 оноогоор (574+205,3) наймдугаар байр эзлэв

1.Доржсүрэнгийн Мөнхбаяр (Герман)-793,1 (590+203,1)
2.Стефани Тирод (Франц)-792,5 (589+203,5)
3.Мария Гроздева (Болгар)-787,1 (581+206,1)
4.Ясна Секарич (Серб)-786,2 (584+202,2)
5.Отрядын Гүндэгмаа (Монгол)-784,1 (578+206,1)
6.Славомира Шпек (Польш)-782,0 (576+206)
7.Лалита Яхлеская (Австрали)-780,9 (577+203,9)
8.Цогбадрахын Мөнхзул (Монгол)-779,3 (574+205,3)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. lkhagva says:

    Gundegmaagiin amralt ni ixedsen bnaa beltgelee xiil dee

    GD Star Rating
    loading...
  2. ganbat says:

    cain bna uu gundegmaagiin aabtai tsug ajilj bailaa tob altanbulag sumand beltgeleen cain hii ulam amilt husej bna

    GD Star Rating
    loading...
  3. oogii says:

    Манай Гүндэгмаа эгч дэлхийд Номер НЭГ шүү. Та Монгол хүн бүхний, миний бахархал. Амжилт, хийморь ерөөе.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: