loading...
Рено Фернандо Алонсотой хоёр жилийн гэрээ байгууллаа. Хоёрдахь нисгэгчээр Нельсон Пикэ хуучин албаа үргэлжлүүлэн хашихаар болов.
Ангилийн хатан хаан Элизабет II Л.Хэмилтонд дэлхийн аварга болсонд нь баяр хүргэж цахилгаан илгээжээ.Харин Л.Хэмилтон Барак Обамад амжилт хүсэж буйгаа BBC д ярихдаа хэлсэн байна.
Канадын Гран Пригийн хувь заяа одоо болтол тодорхоогүй байгаа.Хэрэв Гран Приг санхүүжүүлэх хөрөнгийг уралдааныг зохион байгуулагчдын зүгээс шийдсэн тохиолдолд эргэн ирэх найдвар байгаа гэжээ.
Түүнчлэн Америкэд Формула-1 уралдаан явуулах талаар судалж байгаа гэнэ.Уралдааны зам Америкийн баруун, зүүн эргийн хаана ч байж болох боломжтой юм байна.
Ирэх улиралын уралдааны хүснэгтэнд Хятадын Гран При оны сүүлээр биш дөрөвдүгээр сард явагдхаар болж урагшилжээ.
Берни Экклстоун ирээдүйд Формула-1 ийг медалийн системтэй болгох шинэ санаагаа хэллээ.Уралдаанд нэг ,хоёр ,гуравдугаар байрыг эзэлхэд алт,мөнгө,хүрэл медалийг хүртээж хэн олон алтан медальтай нь дэлхийн аварга болох гэнэ.Алтан медалийн тоо ижил болсон тохиолдолд мөнгөн медалийг нь тоолж ялагчийг тодруулах учиртай гэв.
Ферраригийн босс Лука де Монтецемола хуучин онооны системдээ орох зүйтэй гэсэн санаагаа хэлэв.Нэгдүгээр байр 10 оноо удаах нь 6 оноо гуравдугаар нь 4 оноо авах бөгөөд зургаа хүртэл гурав,хоёр, нэг оноог өгөх юм.
Мотоспортын улирал дууссантай холбогдуулж Мерседес-Бензээс жил бүр зохион явуулдаг Stars & Cars өдөрлөг 11 сарын 8 нд Германы Штутгарт хотод болох юм.Шинэхэн дэлхийн аварга Л.Хэмилтон болон Х.Ковалайнен Макларений туршин нисгэгчид мөн Мерседес-Бензийн DTM-ийн бүх одууд хүрэлцэн ирэх аж.Өдөрлөгийн үеэр гарын үсэг тараах ,техниктэй танилцуулах ,Формула-1 болон DTM-ийн багийн хооронд үзүүлэх тоглолт явуулах ,уран жолоодлого хийх зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд явагдах юм байна.Мерседес-Бензийн музей бүхэл өдөр нээлттэй байх ба Stars & Cars өдөрлөгийг тохиолдуулан төлбөргүй байх юм.
loading...




goyo yma tiim ymnudiig uzeh goyo bhdaa hooe setguulchee f1-n talaar oshoo iluu delgeruulwel sain bndaa
loading...