Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Ливерпуль » Бенитезийн гэрээг сунгах гэж байна

GD Star Rating
loading...

Английн Ливерпуль клубын Испани менежер Рафаель Бенитез багтайгаа гэрээгээ сунгах нь тодорхой болоод байгаа тухай клубын албан ёсны эх сурвалж мэдээлжээ. Тэгэхээр Бенитез “МЮ”-ийн Фергюсон, Арсеналын Арсен Венгер нар шиг багаа олон жилийн турш удирдах нь ээ.

“liverpoolfc.tv”-ээр “Би Жиллетт болон Хикс нартай утсаар ярьсан. Тэд надтай болон миний зөвлөхтэй гэрээ сунгах талаар ярьж байна. Энэ бол баталгаатай мэдээлэл” хэмээн Бенитес хэлсэн талаар мэдээлжээ. “Бид ирэх долоо хоногт уулзахаар тохиролцсон. Гэхдээ одоо миний зөвлөхүүд тэдэнтэй холбогдож байгаа. Надад бол энэ маш амархан байна. Би энд үлдэхийг хүсэж байна. Надад энд үлдэхийг хүсэх их олон эерэг шалтгаанууд байгаа” гэж тэрээр бас хэлжээ.

Хэдий Рафа Бенитез Ливерпулын Америк эзэд болох Жорж Жиллетт, Том Хикс нартай сүүлийн 2 жилийн хугацаанд тийм ч сайн харилцаатай байгаагүй, мөн өөр багуудыг дасгалжуулж магадгүй хэмээн хардагдаж, Реал Мадрид зэрэг багтай холбогдож байсан ч түүний номер 1 сонголт бол Ливерпулдээ үлдэх гэдэг нь ойлгомжтой.

Нөгөө талаар багийн эзэд нь Ливерпулын энэ улирлын гараа нь гайхалтай сайхан байгаад сэтгэл хангалуун байгаа болохоор дасгалжуулагчийнхаа гэрээг сунгахыг хүссэн биз. Хөгжөөн дэмжигчдээс ч Бенитесээс залхсан реакц одоогоор илрээгүй байгаа.

Энд ажиллахад Рафад таалагддагаас гадна тэрээр одоогийн энэ сайн тоглож байгаа багийг бүрдүүлэх гэж 4-5 жилийн хугацаа зарсан гэхэд болно. Тиймээс замын дундаас багаа орхих бодолгүй байгаа нь лавтай. Гэхдээ  Рафагийн баг  2005 онд Аваргуудын лигийн хагас шигшээд Стамбулд гайхамшигтай ялалт байгуулаагүй бол өдий хүртэл тэр “Энфилд”-ийн босс хэвээрээ байх байсан болов уу гэдэг асуултыг та бүхний дунд нээлттэй орхиё.

Хэдий Рафа 2006 онд багтайгаа шинээр 4 жилийн гэрээ байгуулсан ч одоо бүр урт хугацааны гэрээ хийх бололтой. “Би энд удаан байхыг хүсэж байна. Бас шинэ цэнгэлдэх нээгдэхэд ч гэсэн дасгалжуулагч хэвээрээ байвал надад сайхан байх болно. . . Манай баг сайн тоглож байгаа. Премьер лигийн хүснэгтэнд бид маш сайн байрлалд бичигдэж байна. Аваргуудын лигтээ ч гэсэн хэсэгтээ тэргүүнд байгаа. Бидний тоглолт маш сайн байгаа” гэж тэрээр хэлжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. lfc says:

    goyoo goy saihan medee bna

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    За болж дээ. Энэ жил Double – днаа манай баг

    GD Star Rating
    loading...
  3. C.Ronaldo says:

    Hehe Ene jil ManU olon tsom avnaaa

    GD Star Rating
    loading...
  4. SekE says:

    Ongorson jil tsom tuusen ym chin ene jil chadaxq bx .

    GD Star Rating
    loading...
  5. batu says:

    rafa sain dasgaljuulagch

    GD Star Rating
    loading...
  6. batu says:

    hahaha man u arsenald 2-r hojigdoj bna

    GD Star Rating
    loading...
  7. C.Ronaldo says:

    harin manaih hojigdchloo manai wonderkind rafael da silva goaldlaa shd

    GD Star Rating
    loading...
  8. girard says:

    girardig l aldval leverpool ongoroo

    GD Star Rating
    loading...
  9. Damon says:

    Liverpool double-dah ni oilgomjtoi. Treble hiilee ch gaihaad bhaaragui bureldehuuntei bgaa. Tui tui gemtel bertel holuur. YNWA

    GD Star Rating
    loading...
  10. Ochiroo says:

    Manai bag uneheer sain bgaa. Ene bag ene uliral ene amjiltiig chini Rafael Benitez buteeh gej hicheen ym bolov. Heden ch jil mash baga bagaar mergen hudluv uu? Hamgiin sonirholtoi ni Liverpool ene jil barclays-g avbal Rafa ene bagiin jinhene boss gedgee haruulnaa. Liverpool bol tuuhtei huchtei jinhene bag. Zarim neg tsenher umsgultei bag shig hudlaa oduud avaal dasgaljuulagch soliool tegeel ter humuusiin hulbumbugiin amidraliig bodolgui butsdaagaal zardag tiim bag bish. Liverpool bol hulbumbugiin domog tegeed bas JINHENE BAG.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: