Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Льюис Хэмилтоний аян замын учралууд

GD Star Rating
loading...

Льюис Хэмилтон Формула-1 ийн хамгийн залуу аварга болж чадсанаар дэлхий дахинаа  одоо буйгаас ч  улам алдаршиж  олныг бишрүүлсэн   спортын их  шүтээн болох замдаа эргэлтгүй  орлоо.Формула-1 ийн долоон удаагийн дэлхийн аварга Михаэль  Шумахер, Льюис  Хэмилтон  өөрийнх нь  амжилтыг эвдэнэ гэж нэгэнтээ хэлж байсан юм.

Тэр  Формула-1 д анх  хөл тавьсан жилээ шуугиан тарьж олны  анхаарлыг хүчтэй  татаж байлаа.Хэмилтон нь  энэ спортын амт шимтийг  мэдрүүлж улам сонирхолтой  болгоход өөрийн  хувь нэмрээ  оруулж чадсан юм.Өнөөдөр  Формула-1ийг Л.Хэмилтонгүй төсөөлөх аргаггүй  болжээ.
Анх дээд ангилалд уралдсан  жилдээ  нэртэй  мөн  туршлагтай  нисгэгчидтэй   дэлхийн аваргын титмийн төлөө эн  тэнцүүхэн өрсөлдөж дэд аварга болсон  түүхтэй .Эхний жилээ  туршлага дутаж  бас  ихийг суралцах хэрэгтэйг сайн ойлгож авсан гэдэг.

2008 оны улиралын анхны уралдаан Австралид Л.Хэмилтон   хуучин танилуудтайгаа дахин нүүр туллаа . Тэрээр шинэ улиралын  анхны гарааны түрүүг авч бас нилээд ээдрээтэй уралдаанд түрүүлж чадсан юм.Энэ удаа гол  өрсөлдөгч Ферраригийн хүчин мөхөсджээ.К.Райконен ердөө л  нэг оноо авч Масса уралдааныг цагаасаа эрт орхив.Энэ өдрүүдэд Английн хэвлэлүүдээр Хэмилтоныг  гарцаагүй  дэлхийн аварга   болно  гэж шуугицгаав.
Формула -1 ийхэн халуу дүүгсэн Малайзид буулаа. Байрлал эзлэх шалгаруултанд Макларений хоёр нисгэгч  торгууль авч тус бүр таван байр ухарч гараагаа хийх болов.Уралдаанд К.Райконен ялж улаанууд байгаа гэдгээ  мэдэгдэв. Харин Масса  дахин барианд орж чадсангүй.Макларений цэнэглэх зогсоолд хийсэн алдаанаас болж Хэмилтон  10 секунд   алдаад   дөнгөж тавдугаарт барианд орж дөрвөн оноо  авсан ч онооны жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байлаа.

Формула-1 аяны жолоогоо   зүүн өмнөд Азиас Персийн буланг чиглүүлэв. Бахрайнд  Л.Хэмилтон энэ жил анх удаагаа  алдаа хийв.Энэ удаа гараагаа амжилтгүй хийж  уралдааны явцад Алонсог араас нь мөргөсөн юм. Машиныхаа хамрыг  солих хугацаанд олон байрлал алдаж  оноот байранд шалгарсангүй.  Масса Бахрайнд ялалт байгуулж , К.Райконен онооны  жагсаалтыг тэргүүлж эхлэв.
Формула- 1  гурван долоо хоног завсарласны эцэст хөгшин Европад  ирлээ.Барселонд  К.Райконен түрүүлж, Хэмилтон 6 оноо авч уралдааныг дуусгав.Испанийн Гран Пригээс эхэлсэн  европоор хийх аялалын дараагийн буудал Турк байлаа .Туркийн Гран Прид Хэмилтон  шагналын тавцанд гарсан ч орой дээр нь түүний гол өрсөлдөгчдийн нэг Масса хоёрдахь ялалтынхаа   оргилуун дарсаа  шүршээд зогсож байв.  Тэмцэл  аян хоёр  үргэлжилсээр тавдугаар сарын сүүлээр баян тансаг Монакод  ирлээ.Улиралын зургаа дахь гараа ,хот доторхи тэр тусмаа бороотой зам дээр болсон  хүндхэн уралдаанд Макларений тактик маш оновчтой хэрэгжиж Л.Хэмилтон өөрийхөө намтарт мартагдашгүй  ялалтын тоогоо нэгээр  нэмсэн юм.Тэр дэлхийн аваргын жагсаалтыг дахин тэргүүлж эхлэв.

Үүний дараагаар Европоос хойд Америкэд  явагдах цорын ганц тойрог зам тэднийг хүлээж байлаа .Канадын Гран Прид Хэмилтон  улирал эхэлснээс хойшхи хоёрдахь том  алдаагаа хийлээ. Улаан гэрлээр зогссон К.Райконений араас  мөргөж ,түүнийг мөн өөрийгөө жагсаалаас гаргав.Дараагийн уралдаан Магни Курт энэ алдаанаас  арван байрлал ухрах торгууль хүртэж  уралдаанаас  ямар ч оноогүй саллаа.

Их Британи арлынхан уламжлалт Гран Пригийн зочидоо  угтаж авлаа.Эх газраар ид  аялах бараан үүлс  нь энэ арал дээр заавал  байх  ёстой зүйлийнх нь нэгд тооцогдоно.Тийм болхоор Гран При   бороотой бүрхэг өдрүүдэд  явагдсан юм. Төрсөн нутгийн  цаг агаар  нь нутгийн хүү Хэмилтонд  бүрхэг бараанаас  илүү тааламжтай таатай  байсан гэдэгт  огт эргэлзэхгүй .Тэр эцсийг нь хүртэл тэмцдэг онцгой чанарынхаа ачаар гэртээ хийсэн уралдаанд түрүүлснээр хар өдрүүдийн ул мөрөө үлдэн хөөж чадав.

Феррари Силверстоунд  түрүүлж  ч болох байсан талтай .Гагцхүү энэ боломжоо тэд цэнэглэх зогсоолд  үгүй хийсэн билээ.
Байр эзлэх уралдааны үеэр машинуудыг цэнэглээгүй, дугуйг гараанд бэлтгэж угсрахдаа  хожуу чангалсан,урьдчилан харах боломжтой нөхцлийг тооцож чадалгүй буруу стратеги хэрэгжүүлж дугуйны сонголт дээр алдаа хийсэн зэрэг нь Жон Тодт,Росс Браун,Михаэль Шумахер нарын үед санашгүй явдалууд байлаа.

Эрч хүч, эерэг энергээр цэнэглэгдсэн   Льюис Хэмилтон   Германы Гран Прид ялалтын буухиагаа үргэлжлүүлэв.Түүнд  нэг багийн хамтран зүтгэгч Х.Ковалайнен харамгүй тусалсаныг  дурьдах зүйтэй .
Улиралын 11,12 дахь гараа  Унгар болон Европын Гран Прид түрүүлж чадаагүй ч 12 нийтдээ оноо цуглуулсан байлаа.

Бельгийн Спа-Франкоршамд  Хэмилтоны хувьд дурсгалтай ч мөн дутагдалтай  уралдаан болсон юм.Хэмилтон  уг уралдаанд түрүүлсэн ч 25 секундын торгууль авч  ялалтаа Массад  алдав.К.Райконентэй хийсэн тулалдаанд тэрээр замаа  товчилж давуу тал олж авсан гэдгээр энэ торгуулийг авсан билээ.Хэмилтонд оноосон торгуулиас хойш  25 секундийн торгууль оноох дүрмийг илүү тодорхой болгож өгчээ.Спа-Франкоршамийн уралдааны дараа Хэмилтон 76 оноотой дэлхийн аваргын жагсаалтыг хошуучилж,Масса 74 оноогоор удаалж Р.Кубица  58 оноотой  гуравдугаарт  араас нэхэж байлаа.
Есдүгээр сард Европад  борооны улирал ид үргэлжилж нарлаг Монцад   цаг агаар бас л тааламжгүй  байв. Италийн Гран Прид Феррари болон Макларенийх  хоорондоо  төстэй шалтгаанаар  хүчтэй байх боломж олдсонгүй.Харин Торро Россогийн С.Феттель уралдаанд ялалт байгуулав.Л.Хэмилтон 2 оноо ,Ф.Масса 3 оноо авч хоорондоо нэгхэн онооны ялгаатай   дэлхийн аваргыг улам сонирхолтой болгов.
Формула-1 ийнхэн дахин Ази тивд  Сингапурт анх удаа  хүрэлцэн  ирлээ.Энд анхны шөнийн уралдаан явагдаж шинэ мэдрэмж,шинэ уралдааныг түүхийн хуудаснаа тэмдэглэж үлдээв.

Л.Хэмилтон,Ф.Масса нар хоорондоо нэгхэн онооны ялгаатай  аваргын титэмд хамгийн ойрхон байгаа нисгэгчид билээ.Тэгхээр Сингапурын Гран Прид   ДА-гийн тулаан  шинээр эхэлж байгаатай адил юм.

Ф.Алонсо анхны шөнийн уралдааны ялагчаар тодорч Л.Хэмилтон гуравдугаарт оров.Феррари цэнэглэх зогсоолд гаргасан алдаанаас болж   Масса  түрүүлэх  алтан боломжоо алдан оноот байранд ч шалгарсангүй.
Формула-1 ийн 16 дахь гараа болох  Фужигийн бэлд ширүүн тэмцэл өрнөлөө.Хэмилтон  осолтой уралдаан хийсэн гэдгээр торгууль хүртэв.Азгүйтэл үүгээр дууссангүй  Масса түүнийг мөргөж цувааны сүүл рүү шидэж орхив.Массагын алдаанд түүний авсантай  адил торгууль оноов. Хэмилтон  энэ удаа ямар ч оноо авалгүй гэртээ буцлаа.Оноосон торгууль  хатуудсан мэт боловч  түүний  ширүүн жолоодох арга барилыг нь  бусад уралдагчид шүүмжилж байлаа.Үүний хариуд тэр өөрийн арга барилаа яагаад  ч өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсээр ..
Улиралын  17 дахь гараа Шанхайд буюу  Азийн хамгийн том уралдааны тойрогт  Хэмилтон түрүүллээ.
Л.Хэмилтон Гран При  эхэлсэн өдрөөс л маш хүчтэй , бүхий л нөхцөлд илт давамгайлсаар    төгс ялалтыг  хийж чадлаа.Ф.Масса хоёрдугаар байр эзэлж тэд хоорондоо 7  онооны зөрүүтэй боллоо.

Формула-1ийн   аялал  Өмнөд Америкэд  очиж дуусдаг уламжлалтай .Дэлхийн аваргыг тодруулах  шийдвэрлэх тулаанд Массаг дэмжихээр ирсэн Бразилийн  олон   мянган үзэгчидийн өмнө энэ  нутгийн хүүтэй  аваргын титмийг булаалдхад амаргүй байсан нь мэдээж.Уралдаан болгон шийдвэрлэх үүрэгтэй байдаг.Алдсан, оносон бүхэн эцсийн дүнд ямар их  ач холбогдолтойг энэхүү дуэль  харуулсан  юм.Ф.Масса Гран Приг ялж, Л.Хэмилтон  сүүлийн эргэлтэнд  шаардлагтай оноондоо хүрч   дэлхийн аварга цолыг  нэгхэн онооны илүүгээр хүртэв.
Сонирхолтой,түгшүүртэй,өрсөлдөөнтэйгөөр  өрнөсөн уралдааны  сүүлийн 71 дэх тойрог Формула-1ийн түүхэнд урьд  өмнө үзэгдээгүй  хамгийн гайхалтай  төгсгөл   гэж тэмдэглэгдэн үлдэж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. lkhagva says:

    Hamilton bol baatar ter urgelj terguulegch bx bolnoo

    GD Star Rating
    loading...
  2. lkhagva says:

    Site-daa ene sportiin talaar iluu ix goy goy medeelel, niitlel tavij bgaarai ajliin amjilt xusey
    BI ENE SPORTOD DURTAI

    GD Star Rating
    loading...
  3. uuganaa says:

    Hamelton bol aztai hun tehdee bas zarim ued haihramjgui handdag ongorson jil suuliin garaand yalaa ta buhen medne ene jil jaahan az iveelee hervee tiim sain nl yum bol buhagaraand sain onoo avah heregtei

    GD Star Rating
    loading...
  4. uugii says:

    avsan onoonuudig ni torgood l massad uguud bsan yum bish uu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: