Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Ройгийн гайхамшиг

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 2 тоглолт явагдлаа. Орландо Мэжик талбай дээрээ Филадельфиг хүлээн авч лидерүүдийнхээ болон холбон оглогч Жамер Нельсоны сайн тоглолтын ачаар ялалт байгуулав. Нельсон энэ улирлынхаа хамгийн өндөр үзүүлэлт болох 16 оноо авч, 9 оновчтой дамжуулалтыг хийжээ.

Нельсоныг тоглолтын дараа Орландогийн дасгалжуулагч Стэн Ван Ганди “Тэр пик энд рол (буюу заслон тавиад эргээд сулардаг) довтолгооны хувилбарыг маш сайн ашиглалаа. Энэ тоглолт Нельсоны энэ жил гаруйн хугацаан дахь хамгийн сайн тоглолт нь байсан” хэмээн магтжээ. Филли 23 онооны хожигдлоо 4-р үед 6 болгон ойртуулсан ч үүнээс ихийг хийж чадсангүй. Ийнхүү маш их итгэл, хүлээлттэйгээр улирлыг эхлүүлсэн 76-чууд одоогоор 6 тоглож, 4 хожигдоод байна.

Өрнөд бүсийн Портлэнд-Хьюстоны тоглолт нэмэлт цагт шийдэгдлээ. Нэмэлт цагийн сүүлийн 1.9-хэн секундэд итгэмээргүй шахуу явдлууд олон болов. Энэ богинохон хугацаанд тэргүүлэгчийн байр 3 удаа солигдсон гээд төсөөлөөд үз. Тоо тэнцүү 96:96 байхад Портлэндийн Б. Рой эргэлттэй шидэлтээр багаа 2 оноогоор илүү гаргав. Рокитс мөчөөгөө өгсөнгүй, Яо мөн 2 оноо авч, дээр нь түүн дээр алдаа гаргаснаар торгуулийн нэмэлт нэг шидэлт хийх эрхтэй болж, Яо ч боломжийг алдалгүй тоог 98:99 болголоо. Рокитс 1 оноогоор тэргүүлж байна. 0.8 секунд үлдсэн. Оноо авах нь битгий хэл шидэж амжих болов уу? Мэдээж амжна. Тэр байтугай 0.1 секундэд ч амждгийг Дэвид Ли харуулсан. Ингээд Блэйк бөмбөгийг тоглолтонд оруулж, шууд Ройд өглөө. Рой аваад шидлээ. Гайхалтай. 3 оноо. Тоо 102:99. Цаг ч дуусав. “Роүз Гарден” цалгиж байв. Лигийн түүхэнд үлдэхээр бас нэгэн тоглолт ийнхүү боллоо.

Рокитс 3 дараалан хожиж гараагаа эхэлснийхээ дараа 2 дараалж хожигдов. Харин Портлэнд талбай дээрээ Сан Антионо болон Хьюстонтой онц сонирхолтой 2 тоглолт хийж, 2-ууланд нь яллаа. Айлын талбай дээр 3 хожигдоод байгаа.

“Орландо” – “Филадельфи” – 98:88 (30:16, 24:27, 21:23, 23:22)

О: Туркоглу – 20 оноо. Льюис – 20 оноо. Нельсон – 16 оноо + 9 дамжуулалт.

Ф: Янг – 19 оноо. Игуодала – 16 оноо  + 11 самбар. Миллер – 15 оноо.

“Портленд” – “Хьюстон” – 101:99 НЦ (21:18, 31:33, 22:20, 16:19, 11:9)

П: Олдридж – 27 оноо + 9 самбар. Рой – 17 оноо. Фернандес – 15 оноо.

Х: Макгрэди – 30 оноо. Скола – 14 оноо . Брукс – 14 оноо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. сайхан тоглолт болсон шүү

    GD Star Rating
    loading...
  2. AQ says:

    ynziin bna

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    Roy shi shvv saihan baisan l daa
    Ene jil ilvv sain bna aa

    GD Star Rating
    loading...
  4. Чинсанаа says:

    банди хичээлээ тасдаад үздэг байж намайг байхгүйд багийг маань алаа хаяцан байнашд…

    GD Star Rating
    loading...
  5. Uuganaa says:

    Roy aimaar bsan shu. jinhene super bailaa. GAIHALTAI.

    GD Star Rating
    loading...
  6. SekE says:

    Roy laitai , Ene Elton Brand yamarxuu togloj bnaaaa?

    GD Star Rating
    loading...
  7. tsahlai says:

    Энэ улирлын тоглолтыг чимсэн Гайхалтай ялалтуудын нэг байсан шүү .

    Ер нь бол Хамгийн бага хугацаанд бөмбөгөнд дөнгөж хүрэн
    Хожил авснаараа

    1,David Lee / NYK / 0.1 секунд

    2,Дундын зайн буюу шидэлт хийж хожил авснаараа D.Fisher /LAL/ 0.4 секундэд SASpurs.г буулгаж авсан хожил

    3,Холын зайн буюу 3н онооны шийдэлт хийж цаг сунган тоглолтыг шийдвэрлэх мөчид Brandon Roy /Portland TrailBlazers/ 0.8 секундэд Houston Rockets.г буулгаж аван Гайхалтай ялалтыг авснаараа

    Түүхэнд бичигдэж байх шив ..

    GD Star Rating
    loading...
  8. t-mac says:

    goy in goy toglolt bolson shuu. tegehdee azgui ymaa houston, odoo ch yahaw gol t-mac mine bertchihgui ene jil bagtaiga yvaasa gej bodoj bna.ron artest bas sain bga sho odoo yunaas aidiin uragshaa avraga bolohiin tuluuu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: