Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Улстөржсөн” пүүзнүүд

GD Star Rating
loading...

Энэ мягмар гариг Хьюстон Рокитс талбай дээрээ өнгөрсөн улирлын аварга Бостон Селтикийг хүлээн аван тоглосон. Энэ тоглолтонд Рокитсын Трэйси МакГрэйди, Селтиксийн Кевин Гарнетт нар “Adidas” фирмийн зөвхөн тус тоглолтонд, дээрх 2 тоглогчид зориулан гаргасан пүүзийг өмсөн тоглосон байна.

Зураг дээрх энэ пүүз нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, тоглогчдын санал бодлыг илэрхийлсэн, ер нь “улс төржсөн” пүүз юм.

Хатуу чанга хяналттай Девид Стерний лигийн шинэ дүрэм журмаар иймэрхүү үйлдлийг зөвшөөрдөг болсон юм байна. Зарим онцгой өдрүүд, үйл явдлуудын үеэр тоглогчид пүүзэн дээрээ зарим өөрчлөлт, нэмэлт элементүүд нэмж болохыг зөвшөөрчээ. Тэрхүү онцлог өдрүүд, үйл явдлуудад лигийн нээлтийн тоглолт, “Валентины өдөр”, эсвэл сонгуулийн үеэр ч юм уу.

Улирлын нээлтийн тоглолтонд Гарнетт “Адидас”-ын зөвхөн тэр өдөрт зориулан 17 хосыг л үйлдвэрлэсэн пүүз өмссөн байна. Бостон 17 дахиа аваргалсан учраас 17 хосыг үйлдвэрлэсэн байна. Харин “сонгуулийн” 2 пүүз бол ганц ганц үйлдвэрлэгджээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: