Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » Диего Симоне ажилгүй боллоо.

GD Star Rating
loading...

http://www.clarin.com/diario/2007/12/07/um/thumb/simeone1.jpgӨнгөрсөн жилийн Аргентиний лигийн аварга Ривер Плеит ,дасгалжуулагч Диего Симоне -гоо ажлаас нь чөлөөлөхөө албан ёсоор мэдэгдлээ.. Апертура лигтээ хомоол хамж байгаа нь тэд лигийн 11 тоглолтонд ганц ч ялалт аваагүй аж. Энэ бүхний эцэст Симоне -н явах нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоод байсан ба өнгөрсөн лхагва гарагт Судамерикан -н цомоос хасагдсанаар асуудал нэг тийш боллоо. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Диего -г орлох хүн одоогоор тодорхойгүй бөгөөд хамгийн магадлалтай хүн нь ‘Америко Галлего’ гэнэ. 1980 -д онд багийн лидер явсан энэ эрхмийн талаар Ривер Плеит -н захирал Роберо Куйна ‘Тэр манай багтай салшгүй холбоотой , олон сайхан мөчүүдийг хамтдаа үдсэн хүн. Түүнийг дасгалжуулагчаар тавихийг үгүйсгэхгүй ,бид бодож үзнэ‘ гэжээ.

Ажилгүй болсон Симоне хаашаа очих нь тодорхойгүй байгаа ба ,гайхалтай сайхан эхэлсэн дасгалжуулагчийн карьертаа сэв суулгасандаа харамсаж байгаа хэлжээ.
Диего Симоне -н талаар сайн мэдэхгүй хүмүүст : тэрээр 1988–2002 оны хооронд Цагаан-цэнхэрүүдтэй хамт 106 тоглолтонд оролцсон домогт тоглогч юм. Томоохон шагналуудаас нь дурьдвал : Аталанта 1996 олимпийн мөнгөн медальт ,1991 ,1993 оны Копа Америка тэмцээни аварга, Ла лиг ,Сери ,УЕФА -н цомыг тус бүр нэг удаа хүртэж байсан.
Чоло (түүни хоч) 2006 онд зодог тайлаад дасгалжуулагчын ажилд шилжсэн ба тэр жилдээ Расинг -г хэсэг удирдахдаа авьяаслаг нэгэн гэдгээ баталсан төдийгүй ,дараачийн дасгалжуулсан Эстүдиантес -ээ лигийн аварга болгож ,өөрөө оны шилдэг дасгалжуулагч болсон. Харамсалтай түүний энэ амжилт ялалтын буухай удаан үргэлжилсэнгүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: