Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Арсенал талбай дээрээ Манчестер Юнайтедыг хожлоо

GD Star Rating
loading...

Премьер лигийн 12 дахь тойргийн гол тоглолт нь “Арсенал-Манчестер Юнайтед” багуудын тоглолт байсан нь гарцаагүй. “Эмирайтс” цэнгэлдэхдээ 60 мянга 106 үзэгчийн өмнө Арсенал гол өрсөлдөгчийнхөө эсрэг тоглосон бөгөөд үндсэн довтлогч Э. Адебайор нь гэмтэлтэй, Р.Перси нь торгуультай тул багтаа туслах боломж байсангүй.

ПЛ-ийн сүүлийн тойрогт Стоукт хожигдож, “Аваргуудын лиг”-ийн сүүлийн тоглолтонд Фенербахчетай тэнцсэн багаасаа хөгжөөн дэмжигч нар нь ялалт л хүлээж байлаа. Хэрэв Арсенал лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд хэвээр үлдэхийг хүсэж буй аваас зөвхөн хожих л хэрэгтэй байв. Хожигдох, тэнцэх аваас лидерүүдээс нэлээн хоцрох байлаа.

Гэвч Арсен Венгерийн Арсенал хожил авч чадлаа. Энэ зун шинээр Арсеналд ирсэн Франц вингер Самир Насри дубль хийж, энэ тоглолтын шилдгээр тодрон, багтаа хожил бэлэглэв. Харин Манчестерийн гоолыг үндсэн цаг дуусах дөхөж байх үед Бразилийн хамгаалагч Рафаель хийлээ.

Мөн Сандерланд – Эвертоны тоглолт онц сонирхолтйо болж, хожигдож явсан Эвертон 5 минутын дотор 3 гоол хийн хожлоо. 3 гоолын 2-ыг нь Луис Саха хийж, 1-нийх нь оновчтой дамжуулалтыг өгсөн байна.

Яг одоо Ливерпул Вест Бромтой тоглож байгаа бөгөөд Ливерпулд ирснээсээ хойш ПЛ-т гоол хийж чадахгүй зовж явсан Робби Кин 1-р үед 2 гоол хийн, Ливерпул 2:0-ээр хожиж явна.

Премьер лиг. 12-р тойрог.

Арсенал 2:1 Манчестер Юнайтед.

Гоол: Насри 21, 47 – Рафаель Да Сильва 89

Уиган 0:0 Стоук

Сандерланд 1:2 Портсмут

Гоол: Сиссе 3 – Делхаж 50, Дефо 90 пеналти

Халл Сити 0:1 Болтон

Гоол: Тайлор 49

Вест Хэм 1:3 Эвертон

Гоол: Коллисон 62 – Лескотт 82, Саха 84, 86

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. walcott says:

    GOOD JOB BY NASRI

    GD Star Rating
    loading...
  2. mangas says:

    NASRi uneheer sain jaal yumaa

    GD Star Rating
    loading...
  3. гоё тоглолт болов. төвийн шугаманд байсан Арсеналын тоглогчид тун сайн тоглолоо

    GD Star Rating
    loading...
  4. batnemeh says:

    nasri sain sain

    GD Star Rating
    loading...
  5. ner says:

    ebdwevfhbf

    GD Star Rating
    loading...
  6. barhas says:

    Arsinal uneher gaihamshigtai togloltig uzuulssen.Gehdee bi CHELSEA bagin hugjuun demchigch.Avarga ni boloosoo gej bodoj bga.sain toglogch olon bga.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: