loading...
Катарын Дохад болж буй Sony Ericsson Championships буюу эмэгтэй теннисчдийн албан бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хагас шигшээ тоглолт өнөөдөр явагдлаа. ОХУ-ын теннисчдийн дунд болсон уг тоглолтонд дэлхийн номер 8 чансаатай Вера Звонарева номер 5 чансаатай Елена Дементьеваг 2:1 сетийн харьцаагаар хожсоноор 4 сая 550 мянган долларын нийт шагналын сантай уг тэмцээний шигшээ тоглолтонд шалгаран үлдлээ.
Тэрээр шигшээ тоглолтонд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Елена Янкович болон дэлхийн тэргүүн асан, Уимблдоны 5 удаагийн аварга АНУ-ын Винус Уилльямс нарын хожсонтой тоглоно.
Sony Ericsson Championships
Хагас шигшээ.
ЗВОНАРЕВА (ОХУ,
– ДЕМЕНТЬЕВА (ОХУ, 5) – 7:6 (9:7), 3:6, 6:3
loading...




