Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Италийн хөлбөмбөг » Спаллетти гэж хэн бэ ?

GD Star Rating
loading...

http://www.transfermarketweb.com/storage/img_art/thumb/1212668938spalletti02.jpgНэр : Лучиано Спаллетти
Төрсөн огноо : 1959.3.7
Төрсөн газар : Керталдо (Итали)

Тоглож байсан багууд :

1978-1986 – Энтелла
1986-1990  – Спезиа    120 (7)
1990-1991 – Виарежжиа 29 (1)
1991-1993 – Емполи 53 (3) Дасгалжуулсан багууд :
1995-1998 – Емполи
1998-1999  – Сампдориа
1999-2000  – Венец
2001           – Удинезе
2001-2002 – Анкона
2002-2005 – Удинезе
2005 оноос хойш – Рома

2004-2005 оны улиралд Рома хямралд ороод байлаа. Фабио Капелло-н халааг авсан Цесаре Пранделли фенүүдийн урмыг хугалсан тул түүний оронд Руди Фёллер -г авчирав. Өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Дараа нь Луйжи Дель Бери ,Бруно Конти нар нэг оролдоод үзлээ. Бүх юм хэвээрээ. Нэг улиралд 4 дасгалжуулагч сольсон нь  байдал ямар хүнд байснийг харуулж байгаа байх. Энэ бүх эмх замбараагүй байдлыг цэгцлэхээр багийн эзэн Роселла Сенси  шилдэг менежер -н эрэлд гарсан ба Удинезе -н дасгалжуулагч Лучиано Спаллетти -г тэр сонгожээ. Үеийн үед дундаж байсаар ирсэн Удинезе -г анх удаа аваргуудын лигт оруулсан түүний   ур чадварт эргэлзэх хүн лав тухайн үед  байгаагүй. Эндээс ‘Карлетто’ – н Ром дахь гайхамшигт түүх эхэлсэн билээ. Гэхдээ бүгдийг эхнээс нь дурсахын тулд бид 1959 онд очих ёстой.
Тэр жилийн  хавар Флоренцын ойролцоо байдаг Керталдо хэмээх бяцхан хотод нэгэн жаалхүү мэндэлжээ. Бүх л итали хөвгүүдийн адил  гудмандаа бөмбөг өшиглөж өссөн тэрээр мэргэжлийн тоглогч болох хүслээ гэр бүлийхэндээ хэлэхэд ,тэд их л дурамжхан хүлээж авч. Гэхдээ нэг шийдсэн зүйлдээ тууштай зүтгэдэг хүүгийнхээ занг мэдэх учир нэг их хорьсангүй.
Юм гэдэг багаасаа эхэлдэг хойно ,хүү орон нутгийн жижиг клубээсээ карьераа эхлүүллээ. Цаашид өсөж дэвжин том багт очно гэсэн бодолтой байсан түүнийг яагаад ч юм хэн ч анзаарсангүй . Цаг хугацаа явсаар нэг л мэдэхэд  30 гарчээ. Өнгөрсөн амьдралаа эргэн харвал доод лигийн хэдэн багтай зууралдаж ,амьдралаа авч явах гэсээр таарснаа хараад түүний сэтгэл ихэд гутарсан нь тодорхой. Ингээд л болоо. Энэ бол хөлбөмбөгч Спаллетти -н түүх. Харин дасгалжуулагч Спаллетти -н түүх үүнээс тэс ондоо.

Карьерийн сүүлийн жилүүдээ өнгөрөөсөн Емполи нь түүнд итгэл хүлээлгэж өсвөрийн багийн менежерээр томилжээ. Дараа жил нь буюу 1995онд мань эр  тушаал дэвшиж үндсэн багийг удирдах болов. Тухайн үедээ Сери С буюу 3 -р лигт тоглодог байсан Емполи -г гуравхан жилийн дотор Сери А -д  дэвшүүлж чадсаныг нь төрөлхийн сайн дасгалжуулагч гэж тайлбарлахас өөр яах вэ. Дараа нь Сампдориа ,Венец ,Анкона -р ‘тэнэж’ хэсэг бужигнуулаад 2002 онд  Бианконери ‘Удинезе’ -д ирлээ. Өмнь ажиллаж байсан багуудаас хавьгүй нэр хүндтэй ,хөрөнгө чинээтэй багт ирсэн болохоор хариуцлага нэмэгдэхийн дээр илүү их боломж олдож байна гэсэн үг.  Спаллетти голцуу довтлох ,үзүүштэй хөлбөмбөгийг эрхэмлэдэг нь хувийн зан чанартай нь холбоотой. Элдэв юманд ухарч няцах дургүй ,үргэлж урагшаа тэмүүлж байдаг зан нь түүнд зөвхөн амжилт,ялалтыг л авчирдаг юм. Мөн нэг зүйл нэмэхэд тэрээр Ультра буюу хулигаануудад  тун таагүй ханддаг ба  ‘Хутга шөвөг бол гал тогоонд л байх ёстой , харин цэнгэлдэхэд бид хөлбөмбөгийн гайхамшгийг  мэдрэх ёстой’ гэж нэгэнтээ дурьджээ.
Ингээд үргэлжлүүлье. Дээр өгүүлсэн Рома -н уналтын үед Спа жинхэнэ юу чаддагаа Удинезе -тэй хамт харуулж байсан ба шилдэг гэдэгт нь хэн ч эргэлзэхээ болиод байсан юм.
Мөнхийн хотод ирээд хийсэн анхны шинэчлэл бол хамгаалалт бус довтолгооныг гол болгосон ,үзүүштэй хөлбөмбөг. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд багийн лидер Тотти дээр тулгууласан 4-2-3-1 тактикаа боловсруулж ,олон ч багийн зүрхэнд шар ус хуруулж чадсан юм. 4 хамгаалагч ,2 цэвэрлэгч болон жигүүрээс довтлогчоо дэмжих үүрэгтэй 3 хагас хамгаалагч тэгээд урд Тотти.
Энэ тактик нь  жинхэнэ шинэлэг зүйл болж багууд хэрхэн тэмцэх аргаа ололгүй ээлж дараалан бууж өгсөөр. 2006 оны улиралд Рома 11 дараалан ялж,амжилт тогтоосон нь үүнийг гэрчилнэ. Тэр жилийнхээ төгсгөлд Лучиано италийн шилдэг дасгалжуулагчаар шалгарсан ба баг нь Аваргуудын лигт Олимпик Лионыг шившиг болгов. Харамсалтай нь дараагийн шатандаа тэд Олд-Траффордод  яах ч аргагүй хүч http://www.romaforever.it/public/photo/192.jpgдутаж ниргүүлсэн билээ. Энэ гунигт үдшийг эс тооцвол улирлын төгсгөлд Рома Италийн цом хүртэж ,тэгэхдээ лигийн аварга Интерийг 7-4 -р буулган авсан ба  дасгалжуулагчийн карьер дахь анхны цомоо   фенүүддээ зориулсан юм. Спаллеттиг магтах бас нэг шалтгаан бол түүний залуу тоглогч ,авьяастнуудыг таних чадвар. Ирсэн цагаасаа л үнэтэй гадаад тоглогч нарыг бус багийн ‘бүтээгдэхүүн’ ирээдүйтэй залуусыг дэмжих бодлого явуулж ирсэн түүний ачаар Алберто Акуйлани ,Даниеле де Росси ,Вучинич ,Жанлкука Курчи ,Алессио Черчи гээд олон тоглогч өөрийгөө таниулж зарим нь шигшээ багийнхаа лидерийн хэмжээнд очсон нь яах аргагаүй Лучиано -той холбоотой.
2008-2009 оны улирал мань эрийн хувьд хүндхэн эхэлсэн. Бид ч сайн мэдэж байгаа. Багийн сэтгэл санаанд нөлөөлсөн олон үйл явдал тохиолдсоны дээр бэртэл гэмтлийн хар сүүдэр шаналгаж байна. Харин тэр ,болж буй үйл явцад ухаалгаар дүн шилжилгээ хийж ,2 довтлогчтой 4-4-2 тактикийг туршиж үзсэн нь үр дүнгээ өгч Челси -г ялсан. Одоо зөвхөн хүлээх л үлдлээ. Тиймээ бид Спа -д итгэж байна.Дэлхий дээрхи бүх Жиалларосси нар итгэж байгаа. ‘Бразилийн шигшээ багийн домогт тоглогч Роберто Фалкоа нэгэнтээ ‘Спаллетти бол италийн шилдгийн шилдэг нь ‘ гэсэн удаатай. Үнэн гэвэл үүнээс нэг их зөрөхгүй л болов уу. Түүний халзан толгой Рома -г илүү их амжилт ялалтанд хөтлөн аваачна гэдэгт би итгэлтэй байна. Та ч итгэлтэй байж болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: