Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Спэрс 1-4!

GD Star Rating
loading...

Өнөөдөр NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Энэ өдрийн гол онцлог нь шуугиант солилцооны эзэд болох Аллен Айверсон, Чонси Биллапс нарын шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтоо хийсэн явдал байлаа. Айверсон хожигдсон бол Биллапс хожлоо.

Мөн энэ өдөр лигийн 2 шилдэг тоглогч 2-уулаа зүүн хөлийнхөө шагайг гэмтээж, жагсаалаас гарав. Жош Смитийн эдгэрэх хугацаа 2-4 долоо хоног бол Тони Паркер 2 долоо хоног.

Багийнхаа онооны лидер Ману Жинобилигүйгээр энэ улирлыг амжилт муутай эхэлсэн Сан Антионо түүний эзгүйд багаа чирж байсан Тони Паркерыг мөн алдлаа. Зүүн шагайны гэмтэл нь Паркерыг дор хаяж 2 долоо хоног “аут” болгов. Паркер одоогоор лигийг оноогоор тэргүүлж байсан бөгөөд Миннесотаг 2 нэмэлт цагт хожход 55 оноо аваад байсан билээ.  Багийн андынхаа бэртлийн тухайд Тим Данкан “Би үүнийг юу гэдгийг мэдэхгүй байна. Би юу хэлэхээ ч бас мэдэхгүй байна” гэжээ. Жинобили, тэгээд Паркер. Одоо Данкан ганцаараа үлдлээ.

Данкан баг нь ийм муу гараа хэзээ хийснийг мэдэхгүй байж магадгүй. Учир нь Данканыг драфтаас сонгодгийн өмнөх жил буюу түүнийг коллежийн багт тоглож байхад нь Спэрс гараагаа 1:5-аар эхэлж байв. 3-15 үзүүлэлтийн дараа Спэрсийн ерөнхий менежер байсан Грег Попович дасгалжуулагч Боб Хиллийн оронд дасгалжуулагч болж байлаа.

Жерри Слоан нэг багийг дасгалжуулж 1000 хожилд хүрсэн лигийн анхны дасгалжуулагч боллоо. Талбай дээрээ Оклахомаг хожиж түүхт хожлоо авсан энэ тоглолтын сүүлийн хормуудад хөгжөөн дэмжигчид нь “Жер-ри! Жер-ри!” хэмээн уухайлан баяр хүргэж байв. Слоан Ютаг удирдахдаа багаа 1000 хожуулж, 596 хожигдуулж байсан бол NBA-д дасгалжуулагчийн хувиар 1094-717 гэсэн үзүүлэлттэй. Слоан өмнө нь Чикаго Булззыг дасгалжуулдаг байсан, мөн энэ багийн тоглогч байлаа. Юта ийнхүү 5:0 амжилттай байгаа бөгөөд багийн түүхэнд 3 дахь удаагаа ийм эхлэл хийж байна. Өмнө нь 1998-1999 болон 2000-2001 онд 5:0-ээр эхэлж байв.

Вашингтон Визардс өнгөрсөн улирлыг 0:5 үр дүнгээр эхэлж байсан бол энэ улиралд ч тэрхүү “амжилтаа” давтахад ойрхон байна. Өнөөдөр Нью-Йоркт хожигдсоноор 0:4 болсон ба Маргааш Орландод хожигдвол 0:5 болох юм. Тэдэнтэй ханьсах нэг байгаа нь Лос Анжелес Клипперс. Бусад лигийн 28 баг бүгд хожил авч амжаад байгаа. Клипперст локаутын жил буюу 1998-1999 оны улиралд эхний 17 тоглолтондоо дараалан хожигдож байсан түүх бий.

Андрьес Биедринс Мемфист хожигдсон тоглолтонд 23 оноо авч, 12 удаа самбараас авснаар 13 дахь дараалсан дабл-даблаа хийлээ. Энэ нь яг одоогоор үргэлжилж байгаа лигийн хамгийн олон дараалсан нь болж байгаа, мөн1973 онд Нэйт Турмондоос хойш ийм амжилтанд хүрсэн Уириорзын анхны тоглогч болжээ.

Даллас Маверикс өнөөдөр Денверт хожигдсон тоглолтонд 3 онооны 35 шидэлт хийсэн байна. Мөн тэд энэ улирлын хамгийн олон буюу 17 удаа бөмбөгөө алджээ.

Өнөөдрийн одод:

Девин Харрис-Нетс: Өөрийн кареерынхаа хамгийн өндөр оноо болох 38 оноог Аллен Айверсоны эсрэг авч, түүний шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтыг унтраалаа.

Дуэйн Уэйд – Хит: 33 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт. Бараг л трипл дабл. Баг нь Спэрсийг хожсон.

Майк Бибби – Хоукс: Баг нь Торонтог 110:92-оор хожход Майк 19 оноо авч, 12 оновчтой дамжуулалт хийжээ.

ЛеБрон Жеймс-Кавальерс : Пейсерсийг 111-107-оор хожход ЛеБрон 27 оноо, 9 самбараас авалт, 8 оновчтой дамжуулалт, 4 блокоор багтаа тусалжээ.

Пол Пирс-Селтикс: 18 оноо, 10 самбар. Бостон Милоукиг 101:89-өөр хожсон. Пирс 4 удаа торгуулийн шидэлтээ амжилттай гүйцэтгэхэд багийнхаа түүхэнд 4621 удаа торгуулийн шидэлт хийсэн Боб Коузитай тэнцэнэ. Харин Бостоны рекордыг нь 5369 удаа амжилттай гүйцэтгэсэн Жон Хавличек эзэмшдэг юм байна.

Жейсон Ричардсон болон Рэймонд Фелтон – Бобкэтс: Тус бүр 20 оноо авч, баг нь лигийн топ багийн нэг Нью-Орлеансыг 92:89-өөр хожив.

Рон Артист-Рокитс: Трэйси МакГрэйди 2-хон оноо авсан ч Артист 23 оноо авч, багаа хожил авахад гол үүрэг гүйцэтгэв.

Тоглолтуудын дүн:

Шарлотт – Нью-Орлеан – 92:89 (26:28, 21:7, 19:26, 26:28)

Ш: Ричардсон (20), Фелтон (20), Ж.Уоллес (8 + 7 самбар + 4 таслалт), Окафор (10 + 10 самбар), Ди Жей Августин (11)

Н: Пол (20 + 10 дамжуулалт + 6 таслалт), Питерсон (10), Д.Уэст (11), Стоякович (20 + 7 самбар).

Вашингтон – Нью-Йорк – 108:114 (28:29, 30:35, 30:25, 20:25)

В: Жэймисон (24 + 12 самбар), К.Батлер (30 + 7 самбар), Янг (16), Макги(12 + 10 самбар)

Н: Духон (6 + 7 самбар + 12 дамжуулалт), Кроуфорд (23), Чендлер (17), Рендолф (22 + 13 самбар), Робинсон (17 + 6 дамжуулалт + 3 таслалт)

Атланта – Торонто – 110:92 (31:26, 31:24, 21:19, 27:23)

А: Жо Жонсон (17 + 7 самбар + 6 дамжуулалт), Бибби (19 + 12 дамжуулалт), М.Уильямс (14), М.Эванс (15), Мюррей (16), .

Т: Кальдерон (6 + 12 дамжуулалт), Бош (26 + 8 самбар), Ж.О’Нил (17 + 3 блок-шот), Капоно (14),

Кливленд – Индиана – 111:107 (20:29, 23:17, 28:28, 40:33)

К: М.Уильямс (21), Л.Жеймс (27 + 9 самбар + 8 дамжуулалт + 4 блок-шот), Илгаускас (17 + 3 блок-шот), Варежао (18 + 8 самбар + 3 таслалт),

И: М.Дэниелз (17 + 11 самбар + 7 дамжуулалт), Форд (13), Грэйнджер (33),

Нью-Жерси – Детройт – 103:96 (14:27, 25:17, 33:26, 31:26)

Н: Д.Харрис (38), В.Картер (18 + 7 дамжуулалт), Бун (18 + 14 самбар)

Д: Айверсон (24 + 6 дамжуулалт), Хэмилтон (22), Принс (19 + 11 самбар),

Бостон – Милуоки – 101:89 (23:30, 32:17, 20:23, 26:19)

Б: Пирс (18 + 10 самбар + 7 дамжуулалт), Гарнетт (16 + 9 самбар),

М: Виллануэва (13 + 12 самбар), Р.Жефферсон (20), Богут (11 + 8 самбар)

Сан-Антонио – Майами – 83:99 (12:26, 20:24, 24:25, 27:24)

С: Р.Мэйсон (18 + 6 дамжуулалт), Данкан (22 + 11 самбар)

М: Уэйд (33 + 10 самбар + 9 дамжуулалт + 3 таслалт),  М. Бизли (20 + 8 самбар), Хэзлем (15 + 10 самбар), Куинн (15)

.

Чикаго – Финикс – 100:83 (20:17, 28:17, 31:25, 21:24)

Ч: Д.Роуз (18 + 6 дамжуулалт), Денг (14), Гуден (11 + 7 самбар + 3 таслалт), Гордон (23 + 6 дамжуулалт),

Ф: Стаудемайр (26 + 7 самбар), Р. Лопес (14 + 7 самбар)

Юта – Оклахома-Сити – 104:97 (29:15, 29:14, 20:34, 26:34)

Ю: Бузер (21 + 9 самбар), Окур (16), Кириленко (16 + 12 самбар + 2 блок-шот),

О: Дюрант (24), Э. Уотсон (13), Д.Грин (22 + 3 таслалт),

Сакраменто – Миннесота – 121:109 (36:27, 26:28, 30:24, 29:30)

С: Мартин (26 + 6 дамжуулалт), Удрих (15), Сэлмонз (23), Б.Миллер (11 + 10 самбар)

М: М.Миллер (16), Телфэйр (15 + 7 дамжуулалт), Лав (20 + 8 самбар),

Клипперс – Хьюстон – 83:92 (18:25, 23:24, 25:22, 17:21)

К: Б.Дэвис (23 + 8 дамжуулалт), Кэмби (6 + 13 самбар), Каман (23 + 11 самбар)

Х: Артест (23 + 8 самбар), Скола (14 + 7 самбар), Яо (16 + 9 самбар + 5 блок-шот), Лэндри (20 + 9 самбар).

Денвер – Даллас – 108:105 (26:23, 22:26, 31:23, 29:33)

Д: Биллапс (15 + 3 таслалт), К.Энтони (28 + 8 самбар + 6 дамжуулалт), Нене (19 + 7 самбар), Смит (15), Клейза (14).

Д: Кидд (22 + 10 самбар + 9 дамжуулалт), Терри (20 + 7 дамжуулалт), Новицки (23 + 10 самбар),

Голден Стэйт – Мемфис – 104:109 (30:28, 20:20, 24:33, 30:28)

Г: Азубуйке (21), С.Жексон (27), Биедриньш (23 + 12 самбар)

М: Майо (20 + 9 самбар), Гэй (23), Артур (13 + 12 самбар + 3 блок-шот), Уоррик (19 + 10 самбар).

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: