Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Бундеслиг. 12- р тойрог

GD Star Rating
loading...

The image “http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/36/Bundesliga2.png/140px-Bundesliga2.png” cannot be displayed, because it contains errors.Энэ амралтын өдрүүдэд Бундеслигийн 12 -р тойрог явагдсан  ба бямба гарагт 6 тоглолт явагдаж харин лигийг тэргүүлж буй Хоффенхеим болон Байерн ням гарагт шийдвэрлэх тулаануудаа хийлээ.
Энэр тойргийн дараагаар лигийг тэргүүлгч Хоффенхеим байраа алдсан ба мэргэн буучдыг Хофф -н Исибевич 13 гоолтой тасархай тэргүүлж байна. Араас нь Байер 04 -н Хелмес (9) ,Уолфсбург -н Графите  ,Вичниарик (Арминиа) тус бүр 8 гоолтой удаалж байна.

Кёлн 2 : 1 Ганновер 96 (Жеромел ,Саноу) ,(Шлаудраф)

Кристоф Даум -н цэргүүд тун чухал ялалт байгууллаа. Дөнгөж 15 дахь минутад зочин багийн Шлаудраф гайхалтай цохиЭылтоор эхний гоолыг хийсэн ба эхний хагас өндөрлөхөс 3 минутын өмнө Жеромел тэнцээний бөмбөгийг хийв.. Ер нь хоёр багийн хаалгач энэ өдөр үүргээ тун гарамгай биелүүлж байснийг дурьдах хэрэгтэй. Гэхдээ Кёлны хаалагч Мондрагон арай л азтай байлаа.
Ингээд 75 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Саноу цохилт Ханке-с ойн хаалганд орсноор ‘Ухна’ -ууд улирлын 6 дахь ялалтаа байгуулсан байна.

Арминиа 0 : 2 Минченгладбах (Марин – 2)

19 настай Марко Марин энэ тоглолтын баатар боллоо. 2007 оноос хойш багтаа 46 тоглолт хийж 4 гоол оруулаад байгаа энэ залууд Германы шигшээн нэг хэсэг болох боломж байна.
Die Fohlen буюу ‘Унаганууд’ дээрхи 3 оноог авснаар 10 оноотой 14 -р байранд жагсаж байна.
Харин эсрэг багийнх нь хувьд гэгээлэг зүйл даан ч алга. Хомоол хамагч тэд 12 тоглолтоос ганц хан ялалт авсан ба энэ өрөвдмөөр үзүүлэлтээ удаан үргэлжлүүлэх юм бол М.Ронтзек-г бүрхэг ирээдүй л хүлээж байна даа.

Гамбург 2 : 1 Боруссиа Дортмунд
(Петрич ,Олич) ,(Хажнал)
http://img.metro.co.uk/i/pix/2007/10/sport/martinjolEPA_450x300.jpgСпурс -д гологдсон Мартин Ёол ямархуу дасгалжуулагч гэдгээ мэдрүүлж байна.HSV энэ ялатыг авснаар 23 оноотой болсон ба УЕФА -н цомд ч бас муугүй үзэж байгаа билээ.
Ёол ‘Нэг нэгнээ ойлголцоход бидэнд жоохон асуудал байна. Бусдаар бол бүх юм гайхалтай ,би маш их баяртай байна’ гэжээ.
Харин Дортмундын менежер өөрсдийгөө тийм ч муу байсан гэж бодохгүй байгаа ба ‘бид маш сайн тэмцсэн харамсалтай эцсийн дүнд юу ч Бундеслиг 12 тойрог үгүй харьж байгаа нь үнэхээр шударга биш санагдаж байна гэжээ. ‘Хар-шарууд’ лигтээ 18 оноотой 8-д явна.

Карлруеи 3 : 3 Байер Леверкузен (Да Силва ,Сибастьян ,Иашвили) ,(Елмес ,Киеслин ,Кадлек)

Энэ тойргийн дараагаар Байер  лигийг тэргүүлж эхэллээ.
Тоглолт эхлээд шүүгчийн шүглийн дуунаас ердөө 37хон секундын дараа зочин багийн Елемс эхний гоолыг оруулсан дараа нь 17 ,24 дэх минутад дахин 2 гоол оруулснаар эзэд хүнд байдал орлоо. Гэвч тэд бууж өгсөнгүй. 37 дахь минутад Да Силва -н цөлөөт цохилт хаалтанд ойн Байер -н хаалганд оров. Сонирхуулахад Леверкузений хаалгач Адлер 400 минут хаалгандаа гоол алдаагүй байсан рекордоо энэ мөчөөр дуусгавар болгожээ. Эхний үеийн байдлаар хаалга руу цохисон тоо 7 – 5 байгаа нь сонирхолтой л юм. Гэтэл тооны харьцаа 1 : 3.
Харин хоёрдугаар хагаст бүх зүйл эсрэгээрээ эргэлээ 60 ,76 дахь минутад KSC -чүүд дутуу оноогоо нөхсөнөөр тоглолт 3 : 3 гэсэн үр дүнгээр өндөрлөсөн ажээ.
Бруно Лаббидио (Байер менежер) : ‘3 гоолоор ялж яваххдаа бид бүх зүйлийг зөв хийж байсан ,харамсалтай нь ийм зүйл болчихлоо. Гэхдээ яахав э ,оноо бол оноо ,нэг оноо ч нэгдэхгүй.
бас би эсрэг багтаа баяр хүргэмээр байна тэд гайхалтай байсан’

Эдмүнд Бекер (Карлруеи менежер) : Өмнөх үр дүнгүүд маань муу байсантай санал нэгдэн. Гэхдээ хичээж чадвал бүтэхгүй зүйл гэж үгүйг багийнхан маань харууллаа. Энэ бол бидний зүтгэлд бэлэглэсэн бурхны бэлэг юм’

Бохум 0 : 0 Вердер Бремен

Томс Шаф өрсөлдөгчөө хэтэрхий дутуу үнэлчих шиг боллоо. Энэ нь тэдний 5 дахь тэнцээ ба тоглолтын шилдэгээр Нальдо ,Диего хоёрыг нэрлэсэн ба хангалтгүй байсан хүнээр эзэн багийн Азаоуах ‘шалгарсан ‘ байна. Бремен одоогоор 17 оноотой 10т бичигдэж байгаа бол ,Бохум тэдний доор 16-д байна.

Уолфсбург 3 : 0 Енерги Коттбус (Графит – 3)

29 настай Бразил эр Графите Уолфсбург ялалт бас 3 оноо бэлэглэлээ. Өнгөрсөн жил лигтээ 5-д орж шуугиан тарьсан тэд энэ эрчээрээ явбал дээрхи амжилтаа давтахгүй гэх газаргүй бөгөөд ганц хан УЕФА -н цомд давхар үзүж байгаа нь лигийн форм -д нь нөлөөж болох юм.
Харин Енерги -чуудтай ярих ч юм алга. Ялангуяа хамгаалагч Кукиелка багаа алсаар таарсан бөгөөд ,сэлгээнд суулгалгүй 90 минут тоглуулсан Боян Красникар -г ойлгосонгүй.
6 оноотой хамгийн сүүлийн байр буюу 18-д жагсаж байгаа ‘Зүүн Герман’ чууд энэ хямралаасаа даруйхан гарахгүй бол доод лиги нэг их холгүй болоод байна.

Шальке 1 : 2 Байерн (Фарфан) ,(Тони ,Рибери)

Гал гарах нь тодорхой байсан энэ тулааны ялагчаар зочин баг Байерн тодорлоо. Тоглолтын дөнгөж 3 дахь минутад эхний гоол Нойер -н хаалганд орсон ба  ,2 минутын дараа Фарфан хариуг нь барьжээ.
Ингээд харилцаан довтлолцсоор 31 дэх минутад Рибери хожлын гоолыг багтаа авчирсан ба бусад оролдлогуудыг Нойер ,Ренсин хоёр үгүй хийсээр цаг дууссан аж.
Мюнхенчүүд тэргүүлэгчээс одоо ганц хан оноо алдаж байгаа учир Бундес улам сонирхолтой болох нь тодорхой.

Байерн : Ренсин ,Зе Роберо (62′ Лэлль)  ,Демишилс ,Лусио, Оддо ,Ван Боммел ,Боровски ,Кроос(89′ Соса)  ,Рибери ,Тони (72′ Оттл)  ,Клозе

Герьта 1 : 0 Хоффенхеим (Воронин)

Сүүлийн үед тийм ч сайн тоглолтыг үзүүлэхгүй байсан Воронин багтаа мш чухал ялалтыг бэлэглэлээ. Энэ 3 оноог авснаар тэд 21 оноотой 5-д жагсаж байна.
Гайхамшгийг бүтээгчид Хофф-чууд хэдийгээр ялагдсан ч гэлээ  тэргүүлэгч Леверкузен -тэй адил 25 оноотой байна. Мэргэн буучдыг тэргүүлж буй Ибисевич яасан юм гэмээр муу байлаа.

Еинтрахт 2 : 2 Штутгарт (Либеропоулес -2) ,(Линаг ,М.Гомез)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Bat-orgil says:

    teneg novshnuud

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: