Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » Волейболын лиг дасгалжуулагчдын нүдээр

GD Star Rating
loading...

Г.БАЯРСАЙХАН Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээн эхлээд хэд хонолоо. Эхний хэдэн өдрийн тоглолтуудаас багуудын өнгө ерөнхийдөө ажиглагдсан гэж болно. Волейболын хорхойтнууд энэ жилийн лигт ямар баг түрүүлэх, ямар нь цахиур хагалах бол хэмээн таавар уралдуулж суугаа нь тодорхой. Тиймээс ийм таамаг дэвшүүлж буй хүмүүст тус болох үүднээс багуудын бүрэлдэхүүн, энэ жил хэр амжилт гаргах боломжтойг нь сонирхлоо. Дасгалжуулагч нартай уулзаж, санал бодлыг нь сонссон юм.

Г.Сүхчулуун (Грийн Сити)
-Манайх хуучин “Уурхайчин” багийн нэгэн үеийн залуучууд. Энэ жил ивээн тэтгэгч солигдоод “Грийн Сити” нэртэй болсон юм. Яг энэ багаараа 2004, 2005 онд мөнгө, сүүлийн хоёр жил хүрэл медаль хүртсэн.

-Энэ жил ямар зорилго тавин оролцож байна? Бусад багуудыг дүгнээд хэлбэл?
-Ямар ч байсан плей-оффт үлдэж, медалийн төлөө өрсөлдөх бодолтой. Гаднаас легионер аваагүй болохоор медаль авна гээд шууд хэлэхэд хэцүү л дээ. Бусад багуудын тухайд “Харх”, ИНЕГ-ын багууд сайн тоглох байх.

Д.Баасансүрэн (эмэгтэйчүүдийн ”ТЭЦ IV”, эрэгтэйчүүдийн ”Эрчим” баг)
-Би энэ жил хоёр баг дасгалжуулж байгаа. “Эрчим”-ийн эрэгтэй багт Японоос нэг легионер ирсэн. Мөн “Алдар”-аас Энхмагнай, Мөнгөндөл нарыг авсан. Тиймээс бүрэлдэхүүн овоо сайжирсан.

-Япон легионер чинь хэр өндөр вэ?
-196 см өндөр, 26 настай залуу бий. Японы II лигт тоглож байсан юм билээ.

-Эмэгтэй багт чинь бас нэг япон харагдсан?
-Манай Т.Мисаотай нэг багт тоглож байсан юм. Харин лиг эхлэхээс өмнө бэлтгэл дээр хөлдөө гэмтэл авчихлаа. Тэгээд хамаагүй тоглуулахгүй байгаа юм.

-Энэ жил ямар зорилго тавьж байна? Өрсөлдөгч нараа дүгнээд хэлбэл?
-”ТЭЦ IV” баг маань сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн. Энэ жил ч аваргаа бататгах зорилготой. Эрэгтэй багийн хувьд ямар ч байсан медаль авах зорилго тавьж байгаа. Бусад багуудын тоглолтыг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Их л өрсөлдөөнтэй болох байх.

Б.Мөнхнаран (”Эрчим”-ийн эмэгтэй баг)
-Танай баг их залуужсан харагдаж байна?
-Хуучин тоглож байсан хүмүүсээс дөрөв нь л үлдсэн. Бусад нь дандаа шинэ хүүхдүүд. Өсвөрт хамтдаа тоглож байсан юм. Нэг их айхтар гаргасан амжилт байхгүй ээ.

-Энэ жил ямар зорилго тавьж байна?
-Түрүүлнэ л гэсэн зорилготой орж байгаа.

-Түрүүлэх замд чинь ямар баг хамгийн их эсэргүүцэл үзүүлэх бол?
-Мэдээж “ТЭЦ IV” манай гол өрсөлдөгч. Бид эхний тоглолтдоо тэдэнд 3:1-ээр хожигдчихлоо. Гэхдээ дараа таарахад арай өөр тоглох байх. “Уурхайчин”-ы тоглолтыг харж амжаагүй байна. Сайн л байх ёстой. “Ноён”, МУБИС-ын багийг ч муу гэж бодохгүй байна.

-Хэрвээ түрүүлж чадалгүй мөнгөн медаль авчихвал амжилт гэж үзэх үү?
-Мөнгөн медаль бол мэдээж том амжилт. Гэхдээ л манай багийн хувьд тийм ч өндөр амжилт гэж бодохгүй байна.

Ц.Нэмэх (Харх)
-Танай багийн бүрэлдэхүүн хэр өөрчлөгдсөн бэ? Хоёр айхтар орос легионер байна гэж дуулдсан?
-Бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөөгүй ээ. Хуучин тоглож байсан хүүхдүүд хэвээрээ. Дээр нь хоёр орос тоглогч ирсэн. 194, 196 см өндөртэй. Хоёулаа Оросын дэд мастер цолтой.

-Лигт ямар зорилго тавин оролцож байна?
-Зорилго бол ойлгомжтой, аваргаа хамгаалах. Өмнөх жил нь түрүүлсэн мөртлөө дараа нь хожигдох гэж ордог баг үгүй биз дээ.

-Ямар баг танайхтай ширүүн өрсөлдөх бол?
-Энэ жил багууд жигдхэн байна даа. Муу гээд хэлчихээр баг алга. “Эрчим”, ИНЕГ гээд сайн багууд байна. Тиймээс тухайн үед хэн сайн тоглосон нь хожих байх.

-Бэлтгэл хэр хангагдав?
-Энэ жил холбооноос зохиосон бүх тэмцээнд орчихлоо. Ерөнхийдөө жилийн турш бэлтгэлтэй байсан гэж болно.

Д.Хатанбаатар (”Уурхайчин”-ы эрэгтэй, эмэгтэй баг)
-Танай багийн бүрэлдэхүүн хэр өөрчлөгдсөн бэ? Энэ жил ямар зорилго тавин оролцож байна?

-”Уурхайчин”-ы эмэгтэй багийн хувьд бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөөгүй. Ноднин энэ багаараа ороод хүрэл медаль авсан. Тиймээс энэ жил амжилтаа бататгахыг зорьж байна даа. Анх “Уурхайчин”-ы залгамж халааг бэлдэхийн тулд 53-р сургууль дээр волейболын гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн юм. Одоо тэндээс гарсан хүүхдүүд маань бие даан лигт орж байна. Хамтдаа бараг таван жил тоглочихлоо. Лигтээ хамгийн залуу багийн тоонд орох байх шүү. Эрэгтэй баг ч ялгаагүй. Нэгдүгээр баг нь энэ жил “Грийн Сити” баг болсон. Хоёрдугаар баг маань ноднин “Өмнөговь” нэртэй орж байсан. Харин энэ жил “Уурхайчин” нэрээрээ тоглож байгаа. Бид хүүхдүүддээ туршлага суулгах үүднээс гаднаас тоглогч аваагүй. Эд маань энэ эрчээрээ дахиад 1-2 жил тоглочихвол медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд хүрэх байх.

-Ямар багууд медалийн төлөө өрсөлдөх бол?
-Эмэгтэйчүүдэд “Эрчим”, “ТЭЦ IV”-ийн хооронд гол өрсөлдөөн өрнөх байх. Дээр нь “Ноён”, “Уурхайчин” нэмэгдэнэ. “Ноён” легионергүй мөртлөө туршлагатай баг. Эрэгтэйчүүдийг харж байхад “Харх”, “Эрчим”, ИНЕГ, “Грийн Сити” багууд медалийн төлөө өрсөлдөх байх.

-Та дасгалжуулагч хийгээд хэр удаж байна?
-Би 1998 оноос хойш “Уурхайчин” багт тоглогч-дасгалжуулагч хийж байна. Туслах дасгалжуулагчаар олон жил явлаа. Энэ жил манай ерөнхий дасгалжуулагч Г.Баярсайхан гадаадад сургалтад явсан учир би хүүхдүүдээ удирдан тэмцээнд орж байгаа юм.

Р.Тамир (”Ноён”-гийн эрэгтэй, эмэгтэй баг)
-Багийн бүрэлдэхүүнийхээ талаар сонирхуулаач?

-Энэ хүүхдүүдийг наймдугаар ангиас нь хойш бэлдэж байна. Бараг таван жил хамт тоглочихлоо. Манай баг анх Зүүнхараа, Багануурт волейболын төрөлжсөн анги нээсэн юм. Тэндээс гарсан хүүхдүүд одоо тоглож байна. Энэ жилийн хувьд “Алдар”-аас гурван хүн авсан.

-Танай баг хэдэн жилийн дараа лигээс медаль авах хэмжээнд хүрэх бол?
-Энэ жил медалийн төлөө тоглохоор төлөвлөж байгаа. Манайх урьд нь нуруугаар намдаад байсан. Харин “Алдар”-аас гурван өндөр тоглогч авсан болохоор амжилт дээшлэх байх.

-Бэлтгэл хэр хийв?
-Бэлтгэл бол хангалттай хийсэн. Хамгийн гол нь залуу гэдэг утгаараа туршлага дутаж магадгүй. Гэхдээ цаашдаа тоглолт жигдрээд ирэхээр гайгүй болох биз ээ.

-Энэ жилийн лигийн өнгийг шинжээд хэлбэл?
-Тэр, энэ гэж хэлэхэд хэцүү байна. Нэг хэсэг шилжилтийн үе таарчихаад байхад волейбол тоглодог хүн их цөөрсөн. Харин одоо эргээд сэргэж байна. Залуу тамирчид лигийн гол цөмийг бүрдүүлэх боллоо. Дээгүүр өрсөлдөх багийн тухайд легионертой гэдэг утгаараа “Харх”, ИНЕГ –ын баг гайгүй тоглох байх. Мөн “Эрчим” ч энэ жил хүчтэй байгаа. Шигшээгийн ихэнх тоглогч энэ багт цуглачихаад байна.

Харин эмэгтэй багийн хувьд эд нартайгаа адил, Багануурын хүүхдүүд. Сүүлийн хоёр жил хүрлийн төлөө тоглоод хожигдсон. Энэ жил медаль зүүнэ л гэж үзнэ дээ. Гэхдээ медальд хүрэхийн тулд их л хичээх хэрэгтэй болно.

I тойргийн явц

XI.05
Ноён-МУБИС эм  3:0 (25:19, 25:23, 25:16)
Эрчим-МУБИС эр 3:0 (25:11, 25:19, 25:19)
ИНЕГ-Харх эр  3:1 (19:25, 25:18, 25:19, 25:23)
Уурхайчин-Грийн Сити эр 0:3 (11:25, 13:25, 22:25)

XI.06
Эрчим-ТЭЦ IV эм  1:3  (25:23, 20:25, 21:25, 14:25)
Ноён-Грийн Сити эр 0:3 (22:25, 14:25, 21:25)
Харх-Уурхайчин эр 3:0 (25:17, 25:21, 25:18)
ИНЕГ-Эрчим эр  1:3 (24:26, 25:19, 23:25, 23:25)

XI.07
МУБИС-Эрчим эм 0:3 (10:25, 18:25, 15:25)
ТЭЦ IV-Уурхайчин эм 3:0 (25:18, 25:20, 25:20)
ИНЕГ-МУБИС эр  3:0 (25:21, 25:10, 25:18)
Эрчим-Уурхайчин эр 3:1 (23:25, 25:21, 25:21, 25:15)
Ноён-Харх эр  0:3 (15:25, 23:25, 15:25)

XI.08
ТЭЦ IV-Ноён эм  3:0 (25:17, 25:15, 25:11)
Уурхайчин-Эрчим эм 1:3 (14:25, 32:30, 16:25, 22:25)
Грийн Сити-МУБИС эр  3:1 (25:11, 25:13, 24:26, 25:13)
Харх-Эрчим эр  3:0 (25:17, 25:22, 25:22)
Ноён-ИНЕГ эр  0:3 (20:25, 24:26, 25:15)

XI.09
ТЭЦ IV-МУБИС эм 3:0 (25:10, 25:12, 25:11)
Уурхайчин-Ноён эм 3:0 (25:19, 25:19, 25:21)
Эрчим-Ноён эр  3:0 (25:22, 25:19, 26:24)
Харх-Грийн Сити эр 3:2 (25:14, 25:19, 25:16, 19:25, 15:5)
Уурхайчин-МУБИС эр 3:0 (25:17, 25:20, 25:19)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. od says:

    medeej INEG tyryylne

    GD Star Rating
    loading...
  2. xXx says:

    ineg turuuleesei gej bodoj bna turuu jil ih orovdoltoi hojigdson shuu dee
    Xapx barag azaar l avsan

    GD Star Rating
    loading...
  3. E.Enhmunh says:

    2007 ond XAPX chadwaraaraa awsan harain ene jil ineg aztai bsan medew uu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: