Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » В.Уилльямс анх удаагаа оны шувтаргын тэмцээнд түрүүллээ

GD Star Rating
loading...

http://sports.vgreets.com/Tennis/photos/Venus_Williams/Venus_Williams3.jpgКатарын нийслэл Доха хотноо талбайн теннисний эмэгтэйчүүдийн WTA холбооны АШТ дүнгээ гаргалаа. 4 сая 450 мянган долларын шагналын сантай тус тэмцээний аваргын төлөө нэг ч ялагдаагүй хоёр теннисчин АНУ-ын Венус Уилльямс болон ОХУ-ын Вера Звонарёва нар өрсөлдлөө. Уилльямс хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Елена Янковичийг 3 сет-д буулган авсан бол Звонарёва өөрийн нутаг нэгт Олимпийн аварга Елена Дементьева-гийн эсрэг мөн л шийдвэрлэх үед ялалт байгуулсан юм. Шувтаргын тоглолтын эхний сет л ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа. Энэ үед хоёр теннисчин тай-брейк-д ялагчаа тодруулсан бөгөөд Оросын теннисчин 5-1-ийн харьцаатай хожигдож байхдаа 5 оноо дараалан авснаар тоглолтыг эргүүлж, улмаар 8-6-аар хожсон байна. Гэхдээ үүнээс илүү зүйл тэрээр хийж чадсангүй. Дараагийн сет-д эгч Уилльямс өрсөлдөгчдөө ганц ч оноо авах боломж олголгүй бут ниргэж, улмаар шийдвэрлэх үед ч мөн адил илт давуу тоглолт үзүүлснээр 2 цаг 10 мин үргэлжилсэн тулаанд 6-7, 6-0, 6-2-ын харьцаатай ялж, анх удаагаа WTA-н оны шувтаргын тэмцээнд түрүүллээ. 28 настай Америкийн теннисчин ялалтынхаа төлөө 1 сая 340 мянган доллараар шагнуулсан байна. Звонарёвагийн хувьд ч өнгөрсөн долоо хоног амжилтаар дүүрэн байлаа. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлэгч Янкович тэргүүтэй Топ-10-д багтсан 4 теннисчнийг хожиж, шигшээд шалгарсны төлөө анх удаагаа 715 мянган долларын чек хүртсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: