Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Буудлага » Монголын төр Д.Мөнхбаярын амжилтыг үнэлэв

GD Star Rating
loading...

Монгол Улсын гавьяат тамирчин, Германы иргэн Д.Мөнхбаяр эх орондоо саяхан ирсэн билээ. Олимпийн наадмаас хошой хүрэл медаль хүртэн монголчуудын хувьд анхдагч болсон түүний амжилтыг төр засгаас үнэлэн, өнгөрсөн баасан гаригт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Төрийн тэргүүнтэй дурсгалын зураг татуулсныхаа дараа тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Ард түмэндээ баярлалаа” хэмээн өгүүлжээ.

Барселоны олимпод Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож, хүрэл зүүн манай мэргэн буучдын олимпийн медалийн салхийг хагалсан Д.Мөнхбаяр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цом, тивийн АШТ-үүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан нэгэн. Бээжингийн олимпоос хоёр дахь хүрэл медалиа хүртсэн гавьяат маань энэ сарын эхээр Тайландад болсон Дэлхийн цомын шигшээ тэмцээнд мөн аваргалсан билээ. Гадаадын иргэн төрийн ийм өндөр шагнал авна гэдэг их ховор билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. hi says:

    íýðòýéãýýð íü õºäºëìºðèéí áààòàð ºã÷èõã¿é äýý

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: