Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Олажьювон, . . . , Жорданы гурвал шилдэг нь

GD Star Rating
loading...

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигт жил бүр драфтаар шинэ тоглогч нар элсэж байдаг. Драфтын тэдгээр тоглогчид нь багийнхаа амжилтыг өөрчилж, өөрийгөө болон багаа дэлхий дахинаа алдаршуулах нь ч бий, ямар ч амжилт гаргахгүй мартагдах нь ч бий.

Ер нь багууд драфтаар шинэ тоглогч сонгоно гэдэг, ялангуяа эхний сонголтуудыг хийнэ гэдэг тун чухал, эгзэгтэй асуудал. Гэхдээ бас жил жилийн драфтууд өөр өөрийн онцлогтой байдаг. Зарим жил авьяаслаг залуус олноороо драфтад ордог бол заримдаа “60 чавганцаас” сонгох тохиолдол ч байдаг. Драфтын тэргүүн тоглогч сонгох эрхийг лоттеригээр тодруулдаг болсноос хойшхи эхний 3 байраар сонгогдсон тоглогчдыг та бүхэнд танилцуулъя.

Жил Номер 1 Номер 2 Номер 3
2008 Дерик Роүз Майкл Бисли О.Жей. Майо
2007 Грег Оден Кевин Дюрант Эл Хорфорд
2006 Андреа Барньяни ЛаМаркус Олдриж Адам Моррисон
2005 Эндрью Богут Марвин Уилльямс Дерон Уилльямс
2004 Дуайт Ховард Эмека Окафор Бен Гордон
2003 ЛеБрон Жеймс Дарко Миличич Кармело Энтони
2002 Яо Мин Жей Уилльямс Майк Данливи
2001 Квэйм Броун Тайсон Чандлер По Газоль
2000 Кеньон Мартин Стромайл Свифт Дариус Майлс
1999 Элтон Брэнд Стив Фрэнсис Барон Дэвис
1998 Майкл Оловоканди Майк Бибби Раеф ЛаФренц
1997 Тим Данкан Кейт Ван Хорн Чонси Биллапс
1996 Аллен Айверсон Маркус Кэмби Шариф Абдур Рахим
1995 Жо Смит Антонио МакДайс Жерри Стэкхаус
1994 Гленн Робинсон Жейсон Кидд Грант Хилл
1993 Крис Уэббэр Шон Брэдли Анферни Хардуэй
1992 Шакил O’Нил Алонзо Моурнинг Кристиан Лейттнер
1991 Ларри Жонсон Кенни Андерсон Билли Оуэнс
1990 Деррик Коулмэн Гэри Пэйтон Крис Жексон
1989 Первис Элисон Дэнни Ферри Шон Эллиот
1988 Денни Маннин Рик Смитс Чарльз Смит
1987 Дэвид Робинсон Армон Гиллиам Деннис Хопсон
1986 Брэд Догерти Лен Биас Крис Вашбурн
1985 Патрик Юинг Уэйман Тисдэйл Бениот Бенжамин
1984 Хаким Олажьювон Сэм  Боуиэ Майкл Жордан

Эдгээрээс хамгийн шилдэг гурвал нь аль бол?

Драфтад дээгүүр байр эзэлсэн тоглогч бүр сайн тоглож чаддаггүйг бид бүхэн 2006 (одоо хэлэхэд эртдэх ч ер нь Aндре Барньяни,  Адам Моррсион нараас ихийг хүлээх хэрэггүй биз ээ), 2003 (Дарко Миличич), 2000 (Стромайл Свифт,Дариус Майлз, мөн Кеньон Мартин ч багтана), 1998 (Mайкл Оловоканди, Раэф ЛаФренц), 1993 (Шон Брэдли), 1989 (Первис Эллисон, Денни Ферри), 1988 (Чарьлз Смит), 1987 (Деннис Хопсон), 1986 (Лен Биас, Крис Вашбурн) болон  1984 (Сэм Боуиэ – зураг дээрх) онуудын зарим тоглогчдын жишээнээс тодорхой харж болно.

Гэхдээ одоо эсрэгээр хамгийн сайн тоглосон, тоглож байгаа 10 драфтын эхний гурвалууд хэд хэдэн оных байв гэдгийг нэгэн аналист доорхи дарааллаар бичжээ.

1. 1984 - Номер 2-оор, бүр Майкл Жорданы өмнө сонгогдсон Сэм Боуиэ гэгч хэдийгээр ямар ч амжилт олоогүй ч тэр нь “Нисдэг хүн” болон Хакимийн гайхамшигт замналын гэрэл гэгээ, яруу алдрыг бүдэгрүүлж чадахгүй.
2. 1992 - Кристиан Лейттнер хэдийгээр тод томруун од болж чадаагүй ч “Бүх оддын тоглолт”-нд оролцоод амжсан нэгэн. Харин Шак болон Зо нар өөрсдийн цаг үеийнхээ шилдэг төвийн тоглогчид байлаа.
3. 2003 - ЛеБрон Жеймс тоглолт бүрт л агуу тоглогч шиг тоглогдог гэвэл хэтрүүлсэн болохгүй. Кармелогийн талбайн гаднах хэл ам, хэрэг төвөг нь түүний тамирчны амжилтаас ч илүү анхаарал татах нь бий. Харин Дарко Миличичийг Детройтод сонгогдохоос нь өмнө “залуу Уилт Чамберлин” гэж өргөмжлөөд байсан. Ер нь ЛеБрон найз Кармелогийнхоо ачааны талыг нь, “залуу Уилт” асны ачааг тэр чигээр нь өөр дээрээ үүрэн, 2003 оны драфтын эхний 3-ыг шилдгүүдийн тоонд багтааж чадаж байна.
4. 1997 - Тим Данкан, Чонси Биллапс нар 2-уулаа шигшээ тоглолтын MVP болсон бол Кейт Ван Хорн урт оймс, үсрэлттэй шидэлтүүдээ амжилттай болгодог байсныхаа ачаар өндөр цалин авч, их мөнгөтэй болсон.
5. 1996 - Энэ 3 шилдгүүдийн тоонд яах аргагүй орно. Эхнийх нь буюу Айверсон лигийн онооны 4 удаагийн аварга, лигийн үнэ цэнтэй тоглогч бол Кэмби нь “Оны шилдэг хамгаалан тоглогч”-оор шалгарсан. Шариф Абдур Рахим ч муугүй тоглогч байсан.
6. 1994 - Энэ 3-ын супер од байсан 2-т нь аваргын бөгж байхгүй. Гэхдээ л Кидд болон Хилл нар одоо ч багтаа чухал үүрэг гүйцэтгэсээр л явна. Гленн Робинсон тоглолт бүрт 20 оноо авч чаддаг тоглогч байсан. Харин 2005 оны аваргын төлөөх цувралд 0.7 оноо дунджаар авч, аваргын бөгжтэй болсон.
7. 2004 - Гол нь Дуайт Ховард өөрийн гурвалаа энд бичүүлж байна. Гэхдээ Окафор, Гордон нар лигийн сайн тоглогч нарын тоонд орох нь гарцаагүй.
8. 1999 - Брэнд, Барон Дэвис болон Стив Фрэнсис нар сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д орохгүй л дээ. Гэхдээ л тэд дажгүй кареертай, тэр нь ч үргэлжилж байна.


9. 2007 - Кевин Дюрант супер од болох байх. Эл Хорфордод Хорас Грант шиг, бүр түүнээс илүү ч тоглогч болох бүрэн боломж бий. Грег Оден бүтэлгүйтлээ зогсоогоосой. Эсвэл Портлендийн бас нэгэн гайхамшигтай “муу сонголт” юм болов уу? (84 онд тэр Сэм Боуиэ гэдэг нөхрийг Жорданаас илүү гэж үзсэн) Өөдрөгөөр хандвал хэдэн жилийн дараа энэ 3 эхний хэдэд бичигдэх байх.
10. 2008 - Дерик Роүз, Майкл Бисли, О.Жей. Майо нарыг дор хаяж эхний 10-ын сүүлийн байрт бичигдэх боломжтой гэж үзэж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. suhe says:

    2008 onii draftinhan 2007-onihoosoo iluu yum bishuu. odoogin baidlig harahad. ter durant neeh oligtoi toglohgui bnaa. Fantasy der lav unen suga toglod bh yum kkk

    GD Star Rating
    loading...
  2. Onset says:

    Чикаго сонин баг шүү. Үнэн сайн гаруудыг аваад явуулчихаад сугуудыг нь авч үлдээд байх юм. Эди Кюри, Т.Чэндлэр, Э.Брэнд эд нарыг алдсан даа.
    Вашингтон байна драфт муу хүн сонгодог 2002 онд Квуэми Брауныг авсанаар түүхэндэх хамгийн муу драфт 1 болоо биз дээ.

    GD Star Rating
    loading...
  3. Ер нь бол хамгийн шилдэг нь 1996 Айверсон,Коби, Рэй Аллен,Кэмби гэх мэт. Дараа нь бол 2003 Леброн,Мело,Бошш,Вайд байхад л хангалттай. Жордан ахынх бол №3. Харин энэ жил сайн орж ирсэн байналээ. Гол тоглогч нь Майо л байх бололтой. 3 жилийн дараа гэхэд Майо оноо авалтаараа лигийг тэргүүлж эхлэх байх. Ер нь их сонин гар байналээ. Роүзийн хувьд хурдтай оролт сайтай. Харин холбогчийн тал дээр Майо илүү юм байналээ. Бисли дараагийн Мело болох болно. Тоглолтын арга барил нь яг ижил харагдсан.

    GD Star Rating
    loading...
  4. ene shildeg draftuud bish. zgr shildeg ehnii 3.

    GD Star Rating
    loading...
  5. howard says:

    2004 2003 onii draft l nice ym bna shdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: