loading...
Италийн Сери А -н 11 -р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн дараагаар Милан тэргүүллээ алдаж Интер калчиог хошуучлах болсон ба араас нь Милан ,Наполи ,Лацио явж байна. Харин мэргэн буучдыг Женоа -н Милито есөн гоолтой ,араас нь Жилардино (8) ,Зарате (7) жагсаж байна.
Интер 1 : 0 Удинезе (90′ Хулио Круз)
Интер Милан : Цесар ,Майкон ,Кордоба ,Самуел ,Макуэл ,Виера (71′ Станкович) ,Камбиассо ,Занетти ,Куарежма (45′ Круз) ,Ибрахимович ,Балотелли (62 ‘ Обинно)
Моуриньо Адрианатай таарамжгүй хэвээр. Энэ удаа бас л гаргасангүй. Үүнийхээ ч горыг амсаж Сан-Сиро доо оноо алдах дөхлөө. Аз болж хашир туршлагатай Круз сүүлийн мөчид багаа аварсан ба тоглолтын дараа ‘Трактор’ Занетти : ‘Үнэхээр хүнд тулаан байлаа ,гэхдээ бид ялна гэдгээ мэдэж байсан, Жосе бүгдийг сайн хийж байгаа ,энэ эрчээ бид алдахгүй байх л хэрэгтэй’ гэжээ.
мөн багийн анд Круз -г ‘тэр нэг их олны анхааралд байгаад байдаггүй ч ,үргэлж чуйхал хэрэгтэй мөчид гоолдож байдаг гайхалтай мэдрэмжтэй тоглогч’ гэж магтжээ.
Удинезе -н хувьд багийн ахлагч Ди Натале -гүйгээр энэ тулаанд орсон гэхэд үнэхээр сайна үзсэн нэ ялангуяа арын албаны залуус болох Ханданович ,Домиззи ,Лукович нар эсрэг багийнхаа довтлогчдуг ажилгүй бологож байв. Харамсалтай нь сүүлийн мөчид Круз -н мөргөсөн бөмбөгийг гамгаалж чадсангүй. Энэ тойргийн дараагаар Бенеамата калчиог дахин тэргүүлж эхэллээ.
Гоолыг эндээс харна уу
Леччи 1 : 1 Милан (93′ Еспосито) ,(79′ Роналдиньо)
Милан : Аббиати ,Замбротта ,Бонера ,Фавалли ,Янкуловски ,Гаттусо ,Сидорф ,Фламини (79′ Пато) ,Кака ,Роналдиньо (84′ Емерсон) ,Борриело (79′ Инзаги)
Ронни ! ,шидэт Ронни дахиад л гоолдлоо. Харамсалтай нь түүний хийсэн гоол Миланд ялалт бэлэглэсэнгүй. Шүүгчийн мэдлийн цаг дуусах мөчид Еспосито -н мөргөсөн бөмбөгийг Аббиати алдсанаар тэд тэргүүлэгчийн байраа алдлаа.
Карло Анчелотти : ‘Сүүлийн үед бид сайн форм -той байгаа , гэхдээ эцсийн мөчид өрсөлдөгчиддөө боломж олгоод байна ,бөмбөг таслалт дээр хайнга хандсанаас ийм юм боллоо ‘ , ‘Бүтэн 90 минут тоглолтын санаачлагыг авч чадаж байгаа мөртлөө ,гоол оруулж чадахгүй байгаа нь манай гол асуудал болоод байна , гэхдээ цаашдын тулаанууддаа энэ алдаагаа засна гэж найдаж байна’ гэжээ.
Ирэх тойрогтоо хар-улаанууд Киево -г талбайдаа хүлээн авах ажээ.
Салентини буюу Леччи энэ улиралд тэнцээнд ‘тун дуртай’ болоод байгаа ба одоогоор 12 оноотой ,12-р байранд жагсаж явна.
Киево 0 : 2 Ювентус (40′ Дель Пиеро ,54′ Якуйнта)
Үзэх харах юмаар арвин болсон энэ тулааны баатраар 34 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Дель Пиеро тодорлоо. Сүүлийн үед гайхалтай байгаа тэрээр Сери А -н бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтанд 157 гоолтойгоор 15 -д явж байна. Энэ эрчээрээ явбал тун удахгүй дээшлэх бизээ. Тун бохир гэж хэлж болох энэ тоглолтонд шүүгч нийт 9 удаа шар өнгөтэй картаа гаргах хэрэг гарсан байна.
Киево -чууд саяхан Доменико Ди Карло -г менежерээр авсан ба түүний анхны тоглолт хүндхэн боллоо.
‘Хэцүүхэн эхлэл. Тоглолтын хувьд би багийнхнаа муулахгүй тэд миний хэлснээр зөв ,сайн тоглосон ,даанч эцсийн мөчид гүйцэтгэл хийхдээ л алдаа гаргаад байна. Үүн дээр түлхүү ажиллах хэрэгтэй гэж бодлоо ‘ тэрээр ийнхүү энхны сэтгэгдлээ нэг иймэрхүү байна.. Энэ ялагдал нь Киевог 19 -р байранд нь хэвээр үлдээлээ.
Бологно 1 -1 Рома (93′ Сисиньо автогоол) ,(68′ Тотти)
Рома : (4-4-2) Дони (65′ Артур) ,Сисиньо ,Мексес (46′ Тонетто) ,Хуан ,Пануччи ,Перротта ,Де Росси ,Брихи ,Пизарро ,Тотти (85′ Баптиста) ,Вучинич Дасгалжуулагч :.Л.Спаллетти
Харамсалтай гэхээс өөр юу гэхэвдээ Рома минь. Челси -г ялсан эрч хүчээрээ тэд сайн тоглосон ,даанч аз гээч зүйл ивээсэнгүй. Эхний хагаст Вучинич ,Брихи нар хэд хэдэн сайхан боломж алдсан ба тоглолтын 68 дахь минутад ‘Эр Пупоне’ Тотти , хамгаалагчаас ойж ирсэн бөмбөгийг чулуу болгосноор Ромчууд тэргүүлж эхэллээ. Сонирхуулахад Жиаллоросси -н амьд домог Тотти ,лиги дэх 400 дэх тулаанаа энэ өдөр хийсэн ажээ. Цаг дуусах дөхөж Ромын фенүүд ялалтаа тэмдэглэж байтал санаанд оромгүй зүйл болж Ди Вайо -н баруун жигүүрээс хаясан дамжуулалтыг Сисиньо гаргах гээд өөрийнхөө хаалганд хийчих нь тэр. Ирэх тойрогт Рома өөрийн заналт дерби Лацио -той тулах ба тэр хүртэл бас нилээд асуудал байна. Тоглолтын 2 -р хагаст Ди Вайотой мөргөлдөж бэртэл авсан Дони ,мөн гуяа бэртээсэн Мексес хоёр ирэх ням гарагт амжиж эдгэрэхгүй бол сайн форм -той байгаа Бүргэдүүд аюул тарьж мэдэх юм.
Гоолыг эндээс харна уу
Фиорентина 2 : 1 Аталанта (Жилардино ,Делипе Мело) ,(Фрочарри)
Хэсэг хугацаанд гоолын ‘ буухйагаа’ завсарлаад байсан Жила эргэн ирлээ. Фелипе Мело 20 дахь минутад эхний бөмбөгийг хийсэн бол гурван минутын дараа Жила гоолдсоноор зочид хүндхэн байдал оржээ. 2 -р хагасын дунд үед Аталанта -чууд тоог ойртуулсан ч ,тэнцүүлж чадалгүй байсаар цагаа дуусгажээ.
Лацио 3 : 0 Сиена (Зарате , Рокки -2)
Хэдийгээр Сиена тийм муу байгаагүй ч Лацио арай л хүчтэй байгаа нь харагдсан. Ирэх ториогт тэд дерби Рома -тайгаа тулах энэ тоглолтоос тэдний жинхэнэ хүч нь харагдах байх. Тэд 22 оноотой 4-р байранд явна.
Женоа 4 : 0 Режжина (Милито – 3 ,Скали)
Диего Милито -н хет трик Женоад 3 оноо авахад хангалттай байлаа. Ийнхүү тэрээр 9 гоолтой болж мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ. Мөн баг нь муугүй буюу 20 оноотой 7 -д жагсаж байна.
Торино 1 : 0 Палермо (88′ Самуел)
Катанья 2 – 1 Каглиари (Маскара ,Сабато) ,(Жеда)
Наполи 2 : 0 Сампдориа (Маннина , Залаета)
loading...




Cicinho ch gangan hussan daa oortoo.
Cruz ch sain yum aa.Danda heregtei ued goal hiih yum
loading...
whahahhaah cicinho , ooriinxoo xaalga ruugaa laitai morgoj do . Ene Udinese xamgaalaltiin tom aldaag ni ashiglaj goaldsan bn shd Inter.
loading...