Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Эрэгтэйчүүдийн сүүлчийн тэмцээн Шанхайд

GD Star Rating
loading...

http://www.entertainmentmacau.com/stix/images/internetcontent/081109TMCS/images/shanghai_tennis%5B1%5D.jpgЭмэгтэй теннисчдийн хувьд энэ улирал өндөрлөсөн бол дэлхийн шилдэг эрэгтэйчүүд манай урд хөрш улсын Шанхай хотноо оны сүүлийн тэмцээнээ эхлүүллээ. АТР-Шанхай-Мастерс-Кап-д дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэль Надаль оролцохгүй нь өрсөлдөөнийг улам ширүүсгэнэ гэж мэргэжилтнүүд найдаж байна. Надалийн эзгүйд алтан хэсгийг тэргүүлсэн Сербийн Новак Жокович тэмцээний нээлтийн тоглолтонд Аргентиний залуу од Хуан Мартин дель Потрогийн эсрэг хоёр сет-д ялалт байгуулж, гараагаа амжилттай хийлээ. Энэ хоёр теннисчин он гараад нэг ч удаа учраа таараагүй бөгөөд дэлхийн №3 Жокович туршлага заан сет бүрт өрсөлдөгчөөсөө нэг брейк илүү хийж чадсанаар анх удаагаа Мастерсийн цомын тэмцээнийг хожлоор эхлүүлсэн байна. Дель Потро тоглолтын дараа Жоковичийн эсрэг ялах ямар ч боломжогүй байсан гэж мэдэгдсэн бол түүний өрсөлдөгч гараагаа амжилттай хийсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Энэ хэсгийн хоёр дахь тоглолтонд манай хойд хөрш улсын №1 теннисчин Николай Давыденко хамгийн сүүлийн мөчид Шанхай-д орох тийзийг авч чадсан Францын Жо-Вильфрид Цонгатай тоглож, эхний сетийн тай-брейк-д 8-6-аар хожигдсон байна. Дараагийн сет-д дэлхийн чансаанд 5-д бичигдэж байгаа Оросын теннисчин тооны харьцаа 5-4 байханд өрсөлдөгчийнхөө давуулалтыг өөрийн талд шийдсэнээр тоог тэнцүүллээ. 2 цаг 45 мин үргэлжилсэн энэ тулааны хувь заяа 3-р үеийн тай-брейк-д шийдэгдсэн байна. Энэ удаад Давыеденко Цонга-д нэг ч оноо авах боломж олголгүй, 7-0-ээр хожиж, тэмцээний анхны ялалтаа авснаар дансандаа 100 мянган доллар нэмлээ. АТР-Мастерс-Кап-ын шагналын сан 3 сая 700 мянган доллар бөгөөд нэг ч ялагдаагүй түрүүлсэн теннисчин нийт 1 сая 340 мянгыг хүртэнэ. Харин хэсэгтээ нэг ч хожилгүй ялагдсан нь 50 мянган доллартай харих юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: