loading...
Гэмтлийн улмаас Шанхайд өрсөлдөж чадаагүй дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэль Надаль энэ сарын 21-23-ны хооронд Аргентинд болох Дэвисийн цомын шигшээд мөн адил оролцож чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Испанийн залуу од хоёр долоо хоногийн өмнө Парис-Мастерс-ийн ¼ шигшээд ОХУ-ын Николай Давыденкогийн эсрэг тогшлолтын үед өвдгөндөх бэртлээ сэдрээсэн юм. Тэрээр эрчимтэй эмчилгээ хийлгэж байгаа ч хамгийн багаар 3-6 долоо хоногийн дараа бэлтгэлдээ орох боломжтой гэж эмч нар үзэж байна. Надаль улсынхаа шигшээ багт Аргентиний эсрэг тусалж чадахгүйдээ ихэд харамсаж байгаагаа илэрхийлж, би өвчингөө үл тоон тоглосоор ирсэн, гэхдээ энэ удаад ирээдүйгээ бодож, үнэхээр татгалзахаас өөр аргагүй байна гэж мэдэгдлээ. Ийнхүү лидерээ алдсан Испанийн шигшээ багийн Дэвисийн цомыг 2000, 2004 оны дараа гуравдахь удаагаа хүртэх магадлал эрс багасаад байна. Учир нь Аргентиний баг нутагтаа олон жил ялагдаагүй байгаа бөгөөд багийн топ тоглогчид болох Давид Налбандиан, Хуан Мартин дель Потро нарын бэлтгэл маш сайн байгаа юм.
loading...




argentin daviscupin turuu delxin avarga bag bolxod ix magadlaltai bolloo shuu
loading...