Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Реднапп “ид шидтэй”

GD Star Rating
loading...

Премьер лигийн 12-р тойрог сонирхолтой тоглолтуудаар дүүрэн байлаа. Арсенал эхлээд Тоттенхэмтэй азгүй тэнцэж, дараа нь Стоукт хожигдож, сүүлд нь Фенербахчетай тэнцсэн бүтэлгүй 10 хоногоо өнгөрсөн улирлын аварга төдийгүй гол ривалынхаа нэг Манчестер Юнайтедыг хожиж дуусгалаа.

Николья Анелька үнэхээр сайн байна уу, эсвэл азтай байна уу, юутай ч энэ тойрогт дахин 2 гоол хийж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Челсигийн босс Сколари Ням гаригт 60 нас хүрсэн аж.

Тэгвэл хойд Лондонд ид шидтэй нэгэн иржээ. Харри Реднапп Тоттенхэмийг илбийн юм шиг өөрчлөх нь тэр. Лигийн хомоол хамж, дасгалжуулагч Хуанде Рамостойгоо доог тохуу болж байсан тэд одоо бүхнийг гайхашруулсан сайн тоглолтууд хийж, Реднаппын удирдлага доор сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь ялж, нэг гайхамшигтай тэнцээ хийгээд байна. Сүүлийн байранд “баттай” бичигдэж байсан тэд одоогоор 5 байр ахьжээ.

Ливерпулын хувьд ч энэ тойрог сайхан болж өнгөрлөө. Өрсөлдөгчөө 3:0-ээр хожход өнгөрсөн зун 20 сая фунтээр ирсэн Робби Кин лигийн анхны гоолоо оруулж нэг юм өөрийнх нь санаа амарч, бусдын санааг амраасан бол гэмтэлтэй байсан Фернандо Торрес нь эргэн ирлээ.

Эвертон 80 дахь минут хүртэл хожигдож явсан ч 5 минутын дотор 3 гоол хийж, Жанфранко Зола дасгалжуулагчтай Вест Хемийн хожилгүй цувралыг 6-д хүргэв.

Портсмутын Жермайн Дефо шүүгчийн мэдлийн цагт пеналтиг амжилттай гүйцэтгэж, шинэ дасгалжуулагч Тони Адамсдаа анхны хожлыг нь бэлэглэлээ.

Миддлсбро ирэх улирлын Аваргуудын лигийн эрхийн төлөө тоглож байгаа Астон Виллаг хожлоо. Виллагийн шинэ цэрэг Сидвелл тэнцээний гоол хийн баяр хөөр болж байсан ч тоглолтын төгсгөлд уучилшгүй алдаа гарган, Тункайд гоол бэлдэж өгч багаа хөөдлөө.

Энэ тойргийн шилдэг тоглолт -

Арсенал – Манчестер Юнайтед

2 супер багийн тоглолт байсан, мөн тоглолт ч тун өрсөлдөөнтэй сонирхолтой болсон болохоор яах аргагүй “Game off the weekend”.

Шилдэг гоол -

Насригийн МЮ-ийн хаалганд хийсэн 2 дахь гоол.

Ач холбогдлыг хувьд мэдээж чухал байсан ч түүний гоол хийсэн довтолгооноор Арсеналын тоглогчид гоёмсог багийн тоглолт үзүүлж, 15 дамжуулалт хийж, хамгаалагчдыг аргалсан байна. Насригийн холын цохилт ч сайхан цохилт байсан.

Шилдэг тоглогч -

Робби Кин

Насри, Никольяс Анелька, Дарен Бент, Тункай Санли болон Луис Саха нар ч мөн адил 2 гоол хийсэн ч энэ тойргийн шилдэг тоглогч нь Робби Кин байлаа.

Энэ тойргийн гол алдааны эзэн -

Афонсо Алвес

Мидлсброгийн Дидье Дигардын цохьсон бөмбөгийг Виллагийн хаалгач Фридель хаасан ч бөмбөг Алвесын өмнө ирэв. Гэвч 13 сая фунтын үнэтэй Бразил довтлогч хоосон шахуу хаалганы гадуур цохих нь тэр. Довтлогч хүний хувьд байж болшгүй хэрэг.

“ФУЛХЭМ” – “НЬЮКАСЛ” – 2:1 (1:0)

Гоол: Э.Жонсон (23), Д.Мерфи (65, пенальти) – Амеоби (57), .

“Фулхэм”: Шварцер, Пэйнтсил, Хьюз, Хангеланд, Кончески, С.Дэвис, Буллард, Д.Мерфи (Бэйрд, 87), Гера (Демпси, 63), Замора (Невланд, 74), Э.Жонсон.

“Ньюкасл”: Гивен, Бейе, Касапа, Колоччини, Хосе Энрике, Гутьеррес (Оуэн, 70), Батт, Бартон, Дафф, Мартинс, Амеоби.

“АРСЕНАЛ” – “МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД” – 2:1 (1:0)

Гоол: Насри (21), Насри (48) - Рафаэль да Силва (90).

“Арсенал”: Альмуния (Фабиански, 78), Санья, Галлас, Сильвестр, Клиши, Уолкотт (А.Сонг, 77), Фабрегас, Денилсон, Насри, Диаби (К.Туре, 85), Бендтнер.

“Манчестер Юнайтед”: ван дер Сар, Г.Невилл (Рафаэль да Силва, 63), Фердинанд, Видич, Эвра, К.Роналду, Андерсон (Гиггз, 72), Кэррик, Пак Чжи Сун, Руни (Тевес, 77), Бербатов.

“УИГАН” – “СТОК СИТИ” – 0:0 (0:0)

“Уиган”: Киркленд, Мельхиот, Бойс, Брамбл, Фигероа, Валенсия, Паласиос, Кэттермоул, Кумас, Хески (А.Камара, 57), Заки.

“Сток Сити”: Соренсен, Гриффин, Диань-Файе, Шоукросс, Хиггинботам, Диао, Олофиньяна (Уилан, 86), А.Файе (Кресуэлл, 84), Делап, Фуллер, Сидибе (Китсон, 47).

“ХАЛЛ СИТИ” – “БОЛТОН” – 0:1 (0:0)

Гоол: М.Тэйлор (50).

“Халл Сити”: Майхилл, Макшейн, Тернер, Зайятте, Э.Доусон (Риккеттс, 64), Марни, Эшби, Дж.Боатенг (Фолан, 72), Джованни, Кузен (Б.Менди, 54), М.Кинг.

“Болтон”: Яаскелайнен, Стейнссон, Кейхилл, Э.О’Брайен, Сэмюэл, Р.Гарднер, Муамба, Маккэн, М.Тэйлор, К.Дэвис, Элмандер (Смолярек, 77).

“САНДЕРЛАНД” – “ПОРТСМУТ” – 1:2 (1:0)

Гоол: Сиссе (4), - Бельхадж (51), Дефо (90+1, пенальти).

“Сандерленд”: Фалоп, Бардсли, А.Фердинанд, Д.Коллинз, Носуорти, Мальбранк (Лидбиттер, 80), Уайтхэд, Э.Рид (Хили, 80), Ричардсон, Дэр.Мерфи (Диуф, 46), Сиссе.

“Портсмут”: Джеймс, Г.Джонсон, Кэмпбелл, Дистен, Бельхадж, Памаро, Л.Диарра, Кранчар (Утака, 75), Ш.Дэвис, Дефо, Крауч (Кану, 69).

“ВЕСТ ХЭМ” – “ЭВЕРТОН” – 1:3 (0:0)

Гоол: Коллисон (63) – Лескотт (83), Саа (85), Саа (87).

“Вест Хэм”: Грин, Нил, Дж.Коллинз, Апсон (Коллисон, 17), Илунга, Фобер, Бойер, Паркер (Ди Микеле, 87), Сирс, Боа Морте (Этерингтон, 57), Беллами.

“Эвертон”: Ховард, Ф.Невилл, Йобо, Джагелка, Лескотт, Артета, Кэйхилл, Осман, Родуэлл (Воэн, 65), Саа (Хибберт, 90), Аничебе (Бэйнс, 87).

“ЛИВЕРПУЛ” – “ВЕСТ БРОМВИЧ” – 3:0 (2:0)

Гоол: Кин (34), Кин (43), Арбелоа (90+3).

“Ливерпуль”: Рейна, Арбелоа, Каррагер, Аггер, Ф.Аурелио, Бенаюн, Маскерано, Джеррард (Х.Алонсо, 80), Риера (Бабел, 65), Кюйт, Кин (Ф.Торрес, 72).

“Вест Бромвич”: Карсон, Зайверлон, Донк, Олссон, Робинсон, Корен, Ким До Хен (А.Тейшейра, 56), Грининг, Валеро, Беднар (Л.Мур, 56), И.Миллер (Брант, 71).

“БЛЭКБЕРН” – “ЧЕЛСИ” – 0:2 (0:1)

Гоол: Анелька (40), Анелька (68).

“Блэкберн”: Робинсон, Симпсон, Хизанишвили, Нелсен, Олссон, Вильянуэва, Эндрюс (Дербишир, 46), Грелла (Мокуна, 45), Уорнок, Педерсен, Робертс (Фаулер, 77).

“Челси”: Чех, Босингва, Алекс, Терри, Бридж, Деку, Оби Микел, Лэмпард, С.Калу (Беллетти, 62), Малуда, Анелька.

“АСТОН ВИЛЛА” – “МИДЛСБРО” – 1:2 (1:1)

Гоол: Сидуэлл (37) -Тункай (34), Тункай (88).

“Астон Вилла”: Фридель, К.Дэвис, Куэльяр, Лаурсен, Шори (Харвуд ,70), Рео-Кокер, Сидуэлл, Бэрри, Милнер, Э.Янг, Агбонлахор.

“Мидлсбро”: Тернбулл, Хойт, Погатец, Ригготт, Э.Тэйлор, Алиадьер, Дигар, О’Нил, Даунинг, Алвес, Тункай.

“МАНЧЕСТЕР СИТИ” – “ТОТТЕНХЭМ” – 1:2 (1:1)

Гоол: Робиньо (16) - Д.Бент (29), Д.Бент (64).

“Манчестер Сити”: Харт, Сабалета, Р.Данн, М.Ричардс, Гарридо, Желсон, Айрленд, Райт-Филлипс, Васселл (Хаманн, 31), Робиньо, Мварувари.

“Тоттенхэм”: Гомес, Чорлука, Л.Кинг, Вудгейт, Ассу-Экотто, Бентли, Дженас, Хаддлстоун, Зокора, Модрич (Леннон, 71), Д.Бент.

Премьер лиг 12 тойргийн дараах байдлаар:

Баг

тт

хо

тц

хдл

Б-х

Оноо

1

Челси

12

9

2

1

29-4

29

2

Ливерпуль

12

9

2

1

19-8

29

3

Арсенал

12

7

2

3

25-13

23

4

Манчестер Юнайтед

11

6

3

2

20-10

21

5

Астон Вилла

12

6

2

4

20-16

20

6

Халл Сити

12

6

2

4

17-19

20

7

Эвертон

12

5

3

4

18-20

18

8

Мидлсбро

12

5

2

5

13-17

17

9

Портсмут

12

5

2

5

13-18

17

10

Фулхэм

11

4

2

5

10-10

14

11

Болтон

12

4

2

6

11-13

14

12

Сток Сити

12

4

2

6

13-19

14

13

Манчестер Сити

12

4

1

7

24-20

13

14

Вест Хэм

12

4

1

7

16-22

13

15

Блэкберн

12

3

4

5

13-22

13

16

Тоттенхэм

12

3

3

6

15-18

12

17

Уиган

12

3

3

6

13-16

12

18

Ньюкасл

12

3

3

6

15-20

12

19

Сандерленд

12

3

3

6

10-18

12

20

Вест Бромвич

12

3

2

7

10-21

11

Мэргэн буучид

Тоглогч

Баг

Гоол

Анелька Челси

10

Заки Уиган

8 (2)

Робинью Манчестер Сити

7 (1)

Бент Тоттенхэм

7 (1)

Дефо Портсмут

7 (2)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. GOAL says:

    энэ тойргийн шилдэг тоглогч нь Робби Кин байлаа? sanal niilehgui bna ternii 2 goal-n derged nasri-n toglolt, 2 goal hamaagui iluu bsn bas boltonii Яаскелайнен real HERO bsn bh.

    GD Star Rating
    loading...
  2. ss says:

    nasri ch yumu,bent shildeg n bhaa.sanal niilehgui bn.liverpool talbaidaa sulhan bagiig hojhod hiisen gool shde.harin ch tegej yariul anelka ch keane iin 2 gooloos iluu ailiin talbaid hiisen gool shde.keane bol az.liverpool er n aztai bgaa shde ene ulirald,hamgaalaal.so boring

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: