Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Энэ улирлыг гайхалтай гэх 10 шалтгаан

GD Star Rating
loading...

http://soccerlens.com/wp-content/uploads/2008/02/premier-league-logo.gifАнглийн премьер лигийг энэ дэлхийн хамгийн шилдэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тэгвэл хатуу ширүүнээрээ алдартай энэ лигийн үүсгэгдсэнээсээ хойшхи хамгийн гайхалтай улирал одоо үргэлжилж байна. Үүнийг би ч биш Британы бүх хэвлэлүүд бичиж байгаа. Өнгөрсөн 8 сараас хойш үзэгч фенүүдийн цөсийг хөөргөсөн олон дуулиант үйл явдал өрнөсөөр байгаа ба цаашид ч фанатуудад ‘амьсгаа авах сэхэл’ өгөхгүй шинжтэй. Яагаад 20082009 оны улирлыг гайхалтай гэж байгаа учраа тайлбарлая.

1. Робиньо
http://images.theage.com.au/ftage/ffximage/2008/09/02/camRobinhoTH_saturn-pointer__192x128,0.jpgНаймааны цонх хаагдах өдрийн ‘халуурал’ -г та бүгд санаж байгаа байх. Шинэ улирлыг өрсөлдөөнтэй ямархуу  өрсөлдөөнтэй болохыг зөгнөсөн дээрхи наймаанууд дотроос Робиньо жихэнэ шуугиан тарьсан билээ. Британы хөлбөмбөгийн түүхэн дэх өндөр үнээр ирсэн Бразил эр ,хийсэн сонголтдоо харамсаагүй гэсэн ба  ба хатуу ширүүн Английн лигт үнэхээр гайхалтай дасан зохицож ,багийнхаа лидер болж чаджээ.
Хэрвээ Абу Даби груп солилцоо наймааны цонх нээгдэхээс өмнө Ситиг авсан бол юу болох байсаныг төсөөлөхөд ч бэрх юм.

2. Comeback – ууд

Улирал эхэлснээс хойш нийт 7 тоглолтын хувь заяа  нэмэлт цагт шийдэгдээд байна. Эдгээр олон comeback  -ууд дундаас Хойд Лондонгийн дерби (Арсенал – Тоттенхэм) – г онцлохгүй байхийн аргагүй.
90 дэх минут хүртэл 4 : 2 -р хожиж явсан буучдыг Женас ,Леннон-ы ‘оройтсон’ гоолууд  жинхэнэ шоконд оруулсан гэж хэлж болно. Энэ бүхнээс фенүүд нэг  дүгнэлт хийж болох юм ‘Шүүгчийн шүглийн дууг сонстлоо ,суудлаа бүү орхи  !”

3. Астон Вилла

Лигийн эхэнд та топ дөрвийн нэгийг мулталж ,байранд нь залрах багаар хэнийг нэрлэж байв. Манчестер сити ,Спурс эсвэл Портсмут уу ? Тиймээ Вилла -д итгэгчид эдгээрээс цөөн байсан.  Гэхдээ ‘Неил -н цэргүүд өөрсдийн эрч хүчтэй ,гайхалтай тоглолтоороо бүгдийн сэтгэлийг урвуулж чадлаа. Энэ эрчээрээ зүтгээд байвал УЕФА -н цом ,бүр Аваргуудын лигт ч орох боломж ‘Арслангуудад’ байна.
Ашли Яанг, Габриел Агбонлохар зэрэг авьяаснуудыг нь ‘томчууд’ альхэдийнээ ‘шиншлээд’ эхэлжээ.

4. Рори Делап !
http://d.yimg.com/eur.yimg.com/ng/sp/empics/20080505/01/2811362693-soccer-coca-cola-football-championship-stoke-city-v-leicester-city.jpgРори Делап хажуугийн шугамаас бөмбөгийг тоглолтонд оролцууллаа … Гооооол !     Премьер лиг үздэг бол та эдгээр үгсийг сүүлийн үед олон сонссон \байх.
Шинэ  улирлын бас нэгэн гайхамшиг болсон энэ Ирланд эрийн хүчтэй гарыг өдгөө хүн бүр л шагшиж байна. Делап -н хамгийн сүүлийн ‘хохирогч’ нь буучид болсон бөгөөд Британниа цэнгэлдэхэд  Рори -н ‘дамжуулалтаар’ баг нь 2 гоол хийжээ. Улирал эхлээд Рори  7 гоолын  ассист өгсөн ба энэ тоо цаашид ч өсөх байхаа.

5. Хямд ажиллaх хүч

Зарим нэг нь олон сая фунтээр ирчихээд гоол оруулах аргаа олохгүй байхад Амр Заки харин ч эсрэг үр дүнг үзүүлж байна. Уйганд зээлээр тоглож байгаа Египет залуу одоогоор 11 тоглолтонд 9 гоолтой явна. Энэ юуг харуулж байна вэ ? амжилт ялалтад мөнгө тийм ч их  нөлөөлдөггүй л юм байна.
Дээрээс нь Манчестер Ситид гологдсон Жеованни Халл -д үзүүлж буй тоглолт нь үүнийг батлах мэт.

6. Наймааны ‘халуурал’

http://www.telegraph.co.uk/telegraph/multimedia/archive/00799/sfnmac102ap_799261c.jpgХэрвээ энэ зуны наймаанууд  таныг гайхшруулж чадсан бол дахин гайхалтай ‘шоу ‘ үзэхэд бэлдээрэй.
Өвлийн цонх тун удахгүй нээгдэнэ. Абу Дабичууд хүссэн ‘од’ оо авахийн тулд  хэдэн саяыг ч цацахад бэлэн байгаа бол Гарри Редкнап багтаа шинэ хүмүүс авна гэдгээ мэдэгдсэн. Дэээрээс нь наймааны асуудлаас болж уналтанд орсон Ньюкасл ч зүгээр суухгүй нь тодорхой. Эдгээр наймаануудын эцэст хэн нь дээд хагаст ,хэн нь доод хагаст жагсаж байх нь ихээхэн сонирхол татаж байна ?

7. Жое Киннер
Киганыг ажлаа өгсний дараа ,багийг удирдаж болох  боломжтой  100 хүний тоонд Жое Киннер лав багтаагүй байсан. Ирланд эр ирээд олигтой өөд нь татаагүй ч удирдлагууд түүнийг халах бодолгүй байгаа бололтой. Магадгүй Киннер Ньюкасл -г энэ хямралаас гаргаж баатар болох ч юм билүү. Цаг хугацаа л бүхний харуулна даа.

8. Спурсын үлгэр

Эртээ урьд цагт биш энэ манай үед Спурс гэдэг баг зуны наймааны цонхоор хоёр шилдэг довтлогчоо явуулчихжээ. Үүнийхээ ч горыг амсаж түүхэн дэх хамгийн муу эхлэлээ хийсэн ба эцсийн эцэст тэвчээр алдаж  ‘их амжилт’ -г хүлээж байсан Хуан де Ромас дасгалжуулагчаа хөөж орхив.
Удалгүй Рамосыг орлохоор Портсмут багийн менежер Редкнап гэгч эр иржээ.  Тэр залуугийн удирдлаганд  орсон Спурс , шинээр төрсөн мэт л болж ээлж дараалан шуугиан тарьж эхлэв гэнэ.
Тоттенхам амар сайхандаа жаргах эсэхийг цаг хугацаа л харуулах байхдаа …

9. Хэврэгхэн ”томчууд”

Дийлдэшгүй МанЮ ! , Челси -г ‘Гүүрэн’ дээр нухна гэдэг ч боломжгүй дээ ! , Ливерпуль ,Арсеналаас оноо салгах ямар хэцүү гээч !
Одоо энэ бүгдийг март. Шинэ улиралд бүх зүйл өөрчлөгдөж , хэн нь ч хэнийгээ ялж болох  гайхалтай улирал үргэлжилж байна. Энэ нь лигийн форм маш сайн байгаа харуулж байгаа ба багууд нэг нэгнээсээ айлгүй үнэхээр зоригтой үзэж байна. Энэ сайхан өрсөлдөөнөөс фенүүд бид таашаал авч ,хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрэх шиг жаргал үгүй билээ.

10. ”Шиноковуудын” гайхамшиг

Энэ улиралд  лиги болгоны  шинээр гарч ирсэн багууд гайхамшгийг бүтээж байна. Хоффенхеим Стөүк ,Халл гээд л. Нэн ялангуяа Барнууд. Фил Браунаар удирдуулсан тэд  одоогоор 20 оноотой 6-д жагсаж байгаа бас сүүлд Олд Траффордод үзүүлсэн гайхалтай тоглолтыг нь магтахаас өөр яах вэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Premier League neeree unen sonirxoltoi shu ! Yalanguya derby nariin tulaan.

    GD Star Rating
    loading...
  2. Robinho-оос гадна бас Декү, Рейра,Модрич гээд сайн тоглогчид шинээр ирсэн нь улам гайхалтай болгож байгаа. Харин энэ улиралд онцолж харах гоц тоглогч ховор байна. Роналду өөдлөхөө больсон. Харин одоо Торрес бэртлээсээ иргэж ирсэн нь бүүр супер болгож байна. Энэ жил Торрес Мэргэн бууч болно гэдэгт итгэлтэй байна. Аан нээрээ бас тэр Анелкаа гэгч бүтэлгүй нөхөр овоо доруйн тоглоод байгаа. SBN ээр гаргахгүй юмуу? Энэ талаар мэдээлэл өгөөч.

    GD Star Rating
    loading...
  3. batu says:

    goyo goy yah argagui #1 lig shude

    GD Star Rating
    loading...
  4. C.Ronaldo says:

    Ronaldo uudulnuu. ta nar harj bgarai ter dahiad mergen buuch boloh bh

    GD Star Rating
    loading...
  5. Onset says:

    Энэ жил гоё цувралууд болж байгаа. Энэ старспортоор үзэхээр хужаагаар тайлбарлаад т1 юм аа. Супервижн талиулах гэсэн чинь 1-р хороололд орох болоогүй гээд байх юм. Нээрээ Ханти Мази эд нар Эс-Би-Эн-ээр гаргахгүй гэж байна лээ.

    GD Star Rating
    loading...
  6. hehe says:

    hehe diplomoo duusgachaad tuhtai uzne dee. ene neg diplom gej lai bnaa. duusj ogohgui/

    GD Star Rating
    loading...
  7. Ochiroo says:

    Bi bol Liverpool-n ulaan fan ene jil magadgui manai bag 18 jiliin daraa terhuu gaihaltai Barclays-n Cup-g avch medeh ym. League-t turuulne gedeg bol bagaas huch, tevcheer, zorilgotoigoor temtseh. hamgiin gol ni hezee ch buuj uguhgui jinhene bagiig burduuldegeeree ontslogtoi hamgiin gol ni Liverpool-n fan-uud ene jil uidahgui ee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: