Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Айверсон 1-2, Биллапс 3-0

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 9 тоглолт боллоо. Лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж явсан Лос-Анжелес Лейкерс болон Атланта Хоукс багууд өрсөлдөгчдөө хожсоноор хожигдоогүй хэвээр үлдэв. Хоукс 97-98 оны улиралд эхний 11 тоглолтондоо дараалан хожиж байжээ.

Харин Лейкерс сүүлийн аварга болдог улирлынхаа эхлэлийг 7-0 амжилтаар эхэлж байснаас хойш хамгийн сайн гараагаа хийж байна.

Өнөөдрийн одод:

-ЛеБрон Жеймс. Кавальерс. “Хаан” Жеймс сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь яг 41 оноо авлаа. Энэ удаа түүний 41-ийн золиос нь Редд нь эзгүй Милоуки.

- Стифен Жексон. Уириорз. Тоглолтонд авсан 30 онооныхоо 6-г нь нэмэлт цагт авснаар баг нь Миннесотаг 113-110 харьцаагаар хожлоо.

- Аллен Айверсон.Пистонс. 30 оноо, 9 оновчтой дамжуулалт хийж, шинэ багтайгаа анхны хожлоо авлаа.

- Кармело Энтони.Наггетс. 25 онооныхоо 18-ыг нь сүүлийн хагаст авч, Денвер Шарлоттыг 88-80-аар хожив.

- Тим Данкан.Спэрс. 23 оноо, 9 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалт. Гол нь Паркер, Жинобилигийн эзгүйд Спэрс Нью-Йоркийг хожиж дөнгөлөө.

- Эл Хорфорд.Хоукс. Өөрийн дээд амжилт 27 оноо, мөн 17 самбараас авалт, дээр нь 6 блок шот. Атланта Чикагог хожсоноор Дорнодыг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Онцлох мэдээнүүд:

-Лейкерс Далласыг 106:99-өөр хожсон тоглолт нь Фил Жексоны 1400 дэх тоглолт байв. Түүнээс гадна 12 дасгалжуулагч 1400 тоглолт хийжээ. Гэхдээ Фил 982-418 гэсэн хожил хожигдлын харьцаагаар лигийн хамгийн өндөр ялалтын хувьтай дасгалжуулагч юм.

-Буллзын хамгаалагч Кирк Хайнрич эрхий хуруундаа хагалгаа хийлгэхээр болж, 3 сар талбайд гарахгүй гэнэ.

-Брюс Боуэн 550 тоглолтын дараа анх удаагаа гараанд гарсангүй.

- Дерон Уилльямс эргэн ирж, баг нь Филадельфиг 93:70-аар хожлоо. Тэрээр 10 сарын 18-нд Буллзтай хийсэн улирлын өмнөх хяналтын тоглолтын үеэр зүүн шагайгаа гэмтээгээд байсан юм.

- Андрис Биедринс өнөөдрйин тоглолтонд 13 оноо, 15 самбараас авалт хийснээр 15 дахь дараалсан дабл-даблаа хийлээ.

- Даллас өнөөдөр Лейкерсийн эсрэг эхний үед улирлын хамгийн өндөр 35 оноог, эхний хагаст мөн улирлын хамгийн их 60 оноог авсан ч сүүлийн 2 үед ердөө 39 оноо авч, улмаар хожигдов.

Өнөөдөр болсон тоглолтууд:

“Филадельфи” – “Юта” – 80:93 (20:26, 17:23, 30:14, 13:30)

Ф: Миллер – 25 оноо. Игуодала – 15. Брэнд – 13.

Ю: Бузер – 19 + 16 самбар. Кириленко – 16. Миллсэп – 16. Брюэр – 16.

“Даллас” – “Лейкерс” – 99:106 (35:26, 25:28, 19:22, 20:30)

Д: Терри – 21. Грин – 17. Кидд – 16 + 11 самбар + 10 о.дамжуулалт.

Л: Брайант – 27. Газоль – 22 + 11 самбар.

“Чикаго” – “Атланта” – 108:113 (22:26, 30:29, 22:29, 34:29)

Ч: Роуз – 26 + 10 самбар. Ночиони – 20.

“Шарлотт” – “Денвер” – 80:88 (24:18, 22:24, 16:29, 18:17)

Ш: Ричардсон (23), Моррисон (16).

Д: Энтони (25), Биллапс (16).

“Кливленд” – “Милуоки” – 99:93 (23:18, 25:24, 26:29, 25:22)

К: Л. Жеймс – 41 оноо. Мо Уильямс – 16. Илгаускас – 15 + 10 самбар.

М: Жефферсон – 19. Риднур – 17. Виллануэва – 12 + 10 самбар.

“Сан-Антонио” – “Нью-Йорк” – 92:80 (20:20, 18:21, 29:23, 25:16)

С: Данкан – 23. Финли – 14. Мэйсон – 10.

Н: Кроуфорд – 28. Рэндольф – 15 + 13 самбар. Чендлер – 7.

“Сакраменто” – “Детройт” – 92:100 (31:18, 19:32, 27:25, 15:25)

С: Хоуз – 19. Удрих – 18. Сэлмонз – 11.

Д: Айверсон – 30 + 9 о.дамжуулалт. Принс – 26 + 11 самбар. Хэмилтон – 17.

“Голден Стэйт” – “Миннесота” – 113:110 ОТ (27:27, 31:23, 25:37, 23:19, 7:4)

Г:  Жексон – 30. Азубуке – 22. Биедриньш – 13 + 15 самбар.

М: Эл Жефферсон – 25 + 12 самбар. Гомес – 18. Маккэнтс – 18.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Uuganaa says:

    Lebron chi ene ircheeree bval ch MVP oirhon bn shu huu min. hamgiin gol n PlayOff ain. Amjilt.

    GD Star Rating
    loading...
  2. Uuganaa says:

    unuudur neeree LAKERS, PISTIONS 2 neleeed heden onoogoor hojigdoj yawaad laitai barij hojson shde. bumbug buurunhii gej. Margaash ALTANTA BOSTOND zochilno saihan tulaan bolno doo.

    GD Star Rating
    loading...
  3. Мэргэн Б says:

    Lakers vs dallas гоё тоглолт болсон шүү. дандаа л тэргүүлсээр байгаад хожиж байснаас өнөөдрийх шиг нөхөж хожих сонирхолтой гэж… үнэндээ хожигдох нь уу гэж багагүй сандарсан шүү

    GD Star Rating
    loading...
  4. Lakers-ийн тэр нэг гозон нөхөр бөөн шуугиан тарьчаад олигтой тоглож чадахгүй байналээшдээ. Улирлын өмнө л бөөн шуугиан болоод байсан. Тэгсэн бас жаахан бүтэлгүй нөхөр бололтой.

    GD Star Rating
    loading...
  5. Uuganaa says:

    Hen yum ter Gozon nuhur n? Bynum u?

    GD Star Rating
    loading...
  6. Мэдээж. Худлаа том том баагаад л байсан. Одоо лав нэг ч тэсэрч харагдсангүй.

    GD Star Rating
    loading...
  7. Мөөжий says:

    Lakers одоо ер нь бол дийлдэхгүй байхаа. Boston vs Lakers хурдан тоглоосой хүлээж байгаа ганц тоглолт.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: