Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Реалыг 3-р дивизионы баг дөнгөв

GD Star Rating
loading...

Испаний “Эзэн хааны баг” Реал Мадрид Испаний цомын тэмцээний 1/16 шигшээ тоглолтонд 3-р дивизионы Реал Унион багт хожигдлоо.

Эхний тоглолт Реал Унионы талбайд болоход талбайн эзэд 3:2-оор хожиж шуугиан тарьсан ч хариу тоглолт байгаа тул санаа амраагүй байх. Реалын одод ч талбай дээрээ хожно гэдэгтээ итгэлтэй байсан биз. Гэвч “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхдээ ч Реал үүргээ биелүүлж чадсангүй. Хэдий Раул хет-трик хийж, 4:3-аар хожсон ч 2 тоглолтын нийлбэр дүн 6:6 болж, айлын талбайд олон гоол хийснээрээ 3-р дивизионы баг дараагийн шатанд шалгарлаа. Реал Унионы Ромо 90 дэх минутанд Дудекийн хаалгыг гоол хийснээр тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Магадгүй энэ гоол Ромогийн амьдралын хамгийн дурсгалтай гоол болон үлдэх байх.

Энэ хожигдол нь энэ улиралд нэг л өнгө муутай байгаа Реалын дасгалжуулагч Бернд Шустерт ирж буй шүүмжлэлийг ихээр нэмэх нь гарцаагүй.

“Би өөрийнхөө ирээдүйд нэг их санаа зовохгүй байна. Багийн амжилт, тоглолт тааруу байгаад манай тоглогчид буруугүй. Учир нь тэд маш их хөдөлмөрлөж, хичээж байгаа” гэж Шустер хэлжээ. Реалын хамгаалалт үнэхээр муу байгаа бөгөөд тэд сүүлийн 5 тоглолтондоо 12 гоол алдаад байна.

Реал Испаний цомд 1993 оноос хойш нэг ч удаа түрүүлээгүй хар түүх үргэлжилсээр.

Испанийн цом

1/16 шигшээ. Хариу тоглолт

“Реал” – “Реал Унион” – 4:3 (1:1)

Гоол: Рауль, 36, 50, 86. Буэно, 68 – Абасоло, 14. Сальседо, 49. Ромо, 90.

Эхний тоглолт: 2:3.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Tugshvv says:

    bi Realiin fanat 6 jil. daanch ene jil odoo yu be? vzhees uram hugarch bna shvvvvvvvvvvvv. GEHDEE TOGLOGCHID BAGAA SOLIDOG HARIN FANATUUD HEZEE CH BAGAA SOLIDOGGVI GEJ VG BDAGDAA. ********************* VIVA MADRID*******************

    GD Star Rating
    loading...
  2. enkhbaatar says:

    REAL ene jil suurchee uul ni dajgui bag yumsan

    GD Star Rating
    loading...
  3. walcott says:

    azgui l bndaa shyster zailaaaaaaaaaaa

    GD Star Rating
    loading...
  4. batnemeh says:

    Hamgaalalt ene jil neree muu bn shuu ymar ih goal alddag yum be gehdee zugeeree REAL goe shuu uragshaaa

    GD Star Rating
    loading...
  5. baterdene says:

    surtei shd haa baisiin dahiad ochnoon toglolt bn barcatai ch togloogui baihad

    GD Star Rating
    loading...
  6. Batu says:

    realaa teneg lalraa eniig unshdaa hahahahaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: