loading...
Хүн төрөлхтөнд асар их эв нэгдэл ,итгэл найдвар ,урам зориг бэлэглэдэг олимп хэмээх зүйл агуу билээ. Тэгвэл энэ олимпзмын хөдөлгөөнийг үндэслэгч эрхэм ноён Пьер де Коубердиний байгуулсан гавьяа ,хичээл зүтгэл ,хөдөлмөрийг бид хэзээ ч мартахгүй , мартах учиргүй юм.
1924 оны Парисийн наадам түүнд зориулагдсан юм шиг надад санагддаг. Яагаад гэж үү. Мэдээж Коубердиний төрсөн нутаг Франц оронд зохион байгуулагдсан , дээрээс нь түүний зохион байгуулсан сүүлчийн олимп , хамгийн гол нь урьд өмнөхөөс 2 дахин олон (44) орон оролцох болсон нь Коубердиний мөрөөдлийн нэг хэсэг биелсэн гэсэн үг юм.
Дайны хар утаа замхраад чамгүй хугацаа өнгөрсөн болохоор ч тэр үү Амстердам ,Лос Анжелос ,Рио ди Жанерио зэрэг хэд хэдэн орон зохион байгуулахаар саналаа ирүүлсэн ч Парисийг ялж чадсангүй. Олимпийн түүхэнд ‘анх удаа’ гэж бичигдэх олон үйл явдлаар дүүрэн болсон уг наадмыг сурвалжлахаар нийт 1000 орчим сэтгүүлч цугласан нь бас л өмнөх олимпуудыг дагуулахааргүй үзүүлэлт юм.
Парис 1924 : Тоо баримт
Оролцсон орон : 44
Оролцсон тамирчид : 3089 (эрэгтэй – 2954 ,эмэгтэй – 135)
17 спортын 126 төрлөөр тамирчид өрсөлдөв
Нээлтийн ажиллагаа : 5 сарын 4
Хаалтын ажиллагаа : 7 сарын 27
Албан ёсоор нээсэн : Гастон Домергуе (Францын ерөнхийлөгч)
Тамирчдын тангараг уншсан : Жорж Андре (Францын хөнгөн атлетикч)
Голлох цэнгэлдэх : Коломбес -н олимпийн цэнгэлдэх
Онцлох үйл явдлууд
Citius, Altius, Fortius буюу Хурднаас хурдан ,өндрөөс өндөрт ,хүчтэйгээс хүчтэй хэмээх уриаг Парисийн энэ олимпоос хэрэглэх болсон ба мэдээж Де Коубердиний санаачлагаар. Citius, Altius, Fortius анх Францын спортын холбооны уриа байсан гэдэг.
***
Олимпийн үеэр тамирчид ,дасгалжуулагчид болон албаны хүмүүсийн байрлах ‘Олимпийн тосгоныг’ мөн энэ наадмаас анх байгуулах болжээ. Өмнөх наадмуудын үеэр тамирчдыг хотын хаа нэгтээ байр хөлсөлж суулгадаг байсан болхоор ихээхэн хүндрэлтэй бас санхүүгийн хувьд ч хэцүү байсан аж.
***
Парисийн олимпийн хүрээнд Semaine des Sports d’Hiver буюу Өвлийн спортын 7 хоног гэж зохион байгуулагдсан ба Францын зүүн хэсгийн хүйтэвтэр хотод 1 сарын 25 -с 2 сарын 5 -нд болжээ. Сүүлд үүнийг ОУОХ албан ёсоор Өвлийн олимпийн 1 -р наадам хэмээн нэрлэсэн ба өвлийн олимпийн түүхийг бид удахгүй цувралаар хүрэгх болно.
***
Мөн анх удаа эгнээг нь тусгаарласан стандарт 50 метрийн усан санг ашигласан ажээ.
***
Энэ олимпод дэлхийн дээд амжилт 12 удаа ,олимпийн дээд амжилт 27 удаа шинэчлэгджээ.
***
Нээлтийн үйл ажиллагаа болон зарим спортын төрлүүд явагдсан ‘Коломбес -н олимпийн цэнгэлдэх’ тухайн үедээ 45.000 хүн багтаах чадалтай байжээ.
Сонирхуулахад энэ цэнгэлдэхэд 1938 оны ДАШТ -н шигшээ тоглолт болж байсан ба Италийн шигшээ Унгарыг 4 : 2 -р буулган авч цомоо хамгаалж байсан түүхтэй.
***
1908 оны Лондонгийн олимпод ‘санамсаргүй’ тогтоосон Марафан гүйлтийн зайг ,албан ёсных болгож уралдах болжээ. Энэ зай нь 26 миль 385 яард буюу 42.195 км гэдгийг та бүгд мэдэх байх.

Гүйлтийн төрөлд Финлянд ,Британи болон АНУ -н хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөж байв.
‘Нисдэг Финн’ -чүүд холын зайд давамгайлж байсан бол нөгөө хоёр нь ойрын зайд ‘алалцаж’ байв.
Антуэрп -н олимпоос 3 алт ‘түүүсэн’ холын зайн гүйгч Пааво Нурми энэ удаа ч гайхамшгаа үзүүлж 1500 ,5000 мөн 5000 метрийн кросс гүйлтэд (бас багийн төрөлд ч) , 3000 метрийн багийн төрөлд нийт 5 ! алтан медаль хүртсэн байна.
Хамгийн гайхалтай нь зарим төрлүүд ганцхан цагийн зайтай болж байж
‘Нисдэг Фин’ -үүдийн нэг Вилле Ритола 10000 метрээс эхлүүлээд 6 медаль хүртсэн бол , мөн тэдний багийн Альбин Стентроос марафон гүйлтэд магнайлжээ. Ийм гайхалтай гүйгчидтэй тэднийг ‘НисдэгЬ гэхээс өөр яах вэ.
***
Гүйлтийн 100 , 400 ,800 метрийн төрөлд Британий Харольд Абрахамс ,Ерик Лидлль ,Дуглас Лөв хэмээх 3 тамирчин аваргалсан ба хожим 1981 онд энэ үйл явдлыг харуулсан Chariots of Fire кино дэлгэцнээ гарч Оскарын шагнал хүртжээ.
***
Жонни Веисмюллер гэгч Америк эр усанд сэлэлтээс 3 алт хүртээд зогсохгүй усан поло -ний төрлөөс хүртэл медаль хүртэж гайхалтай амжилт гаргажээ.
Мөн 52 удаа АНУ -н аварга болж дэлхийн рекордыг 67 удаа эвдсэн гэхээр ямар агуу тамирчин болох нь харагдаж байгаа байх. Хожим тэрээр кино урлагт хүчээ сорьж муугүй амжилт гаргасан гэдэг.
***
ПарисийЖуе н олимпоос медалийн ‘ургац хураасан’ өөр нэг хүн бол Рожер Дакрет. Францын туялзуур сэлэмчин тэрээр нийт 5 медаль хүртсэн ба үүний 3 нь алтан ажээ.
******
Гимнастикийн төрөлд нэгэн сонирхолтой явдал болсон ба олсоор авирах төрөлд өрсөлдсөн 23 тамирчин бүгд 10 буюу дээд оноогоо авчээ.
Францын Алберт Сегуйн ч 10 оноогоо авсан ба мөн харайлтын төрөлд бүрэн оноогоо авч аваргалжээ.
***
Ирланд -чууд өөрсдийгөө нэг үндэстэн хэмээн анх удаа Олимпод оролцсон ба өмнө нь Их Британы харьяа гэж явдаг байсан үндсэрхэг Ирландууд энэ үйл явдалд маш их баяртай байсан нь тодорхой.
***
Энэ наадамд 18 спортын 126 төрлөөр тамирчид авхаалж самбаагаа сорьжээ.
1. Хөнгөн атлетик
2. Бокс
3. Дугуй
4. Усанд үсрэлт
5. Морин үзүүлбэр
6. Туялзуур сэлэм
7. Хөлбөмбөг
8. Гимнастик
9. Таван төрөлт
10. Поло
11. Сэлүүрт завь
12. Регби
13. Далбаат завь
14. Буудлага
15. Усанд сэлэлт
16. Теннис
17. Усан поло
18. Хүндийг өргөлт
19. Бөх
Үзүүлэх спорт
1.Каной
2. Баскуе Пелота
3. Жуе де паума
4. Ла канне
5. Савате тулаан
6. Заалны воллеибол
Оролцсон орнууд
Урьд урдьдын наадмуудаас маш олон оролцсоныг та бүгд харж байгаа байх. Филиппин ,Гайти ,Ирланд гэх мэт олон орон олимпод анхны мөрөө гаргасан ба Германыг мөн л оролцуулсангүй.
Парис 1924 Медалийн байдал
Медаль авсан орнуудыг ОУОХ -ны дүрмийн дагуу медалийн тоогоор нь бус чанараар нь жагсаасан болно. Анх удаа олимпт оролцсон Уругвай ,Гайти анхны медалиа мөн хүртжээ.
Финлянд -чууд медалийн тоогоор удаалсан нь яах аргагүй ‘Нисдэг Финн’ -чуудтай холбоотой.
Тэдгээр гурван гүйгчдийн авчирсан медаль эх орондоо маш их тус хүргэсэн нь тодорхой.
Парис 1924 – Зургийн цомог
loading...








ene buhniig bichij bid nariinha medlegin hureeg telsen ta buhendee bayrlalaa oshoo olon medeelel ogch bidniihee itgeliig buu aldaarai amjilt ta nart itgej bn ashu
loading...
bayarlalaa dahin oor medeelel taviarai amjilt husie
Daraa zaaval uznee
loading...
tnx biy daaltaa copy paste gl hiichle kkk
loading...
uneheer heregtei site bna mash ih bayrllaa
loading...