loading...
Лигийн цом буюу бидний нэрлэж заншсанаар Карлинг цомын тэмцээний дөрөвдүгээр шатны тоглолтууд явагдлаа. Дуулиан шуугианаар тасраагүй эдгээр тулаануудын дундаас яах аргагүй Спурс – Хотон шувуунуудын тоглолт анхаарал татаж байсан. Тоглолт ч сонирхолтой боллоо.
Тавдугаар шатны оноолт ирэх бямба гараг буюу 15нд явагдана. Харин шигшээ тоглолт ирэх жилийн 3 сард алдарт Уэмбли цэнгэлдэхэд зохиогдох билээ.
Тоттенхэм 4 : 2 Ливерпуль (Павлюченко 38′ ,52′ ,Кампбэлл – 42′ ,45′) , (Плессис 49′ , Хуупиа 63′)
Лигийн цомын 4-р шатны хамгийн сонирхолтой тулаан Уайт харт леинд өрнөлөө. Цомоо хамгаалж буй Спурс эхнээсээ л ширүүн довтолсон ба эхний гурван гоол ердөө долоохон минутын дотор орсон юм.
Павлюченко -н 38 дэх минутанд хийсэн гоолын дараа Улаан чөтгөрүүдээс зээлээр тоглож буй залуу эр Кампбэлл дубль хийсэн ба энэ нь түүний шинэ улирлын анхны гоол аж.
Бенитез гол тоглогчдоо ихэнхийг нь амраасан болоод ч тэр үү арын алба маш муу ажиллаж байв.
Хоёрдугаар хагаст Плессис ,Хуупиа хоёр тоглолтыг өөрчлөх гэсэн ч хэтэрхий оройтож.
Рафа Бенитез : Бид сайн хамгаалсангүй ,сайн довтолсонгүй ,ерөнхийдөө муу тоглолоо. Хоёрдугаар хагаст байдал жоохон дээрдсэн ч ,эхний үе бүгдийг шийдчихсэн байсан. Гэхдээ залуусынхаа тоглолтыг тийм ч муулмааргүй байна’ гэжээ.
Тоттенхэм : Гомеш (74′ Цезар) ,Хаттон ,Давсон ,Колука ,Беил ,Леннон ,Зокора ,Хадлестоун ,О ‘хара ,Павлюченко (90′ Боатенг) ,Кампбелл (90′ Бент)
Ливерпүль : Кавалиери ,Доссена ,Хуупиа ,Аггер ,Деген (84′ Дарби) ,Бабел ,Лукас ,Нгог ,Плессис (66′ Алонсо) ,Торрес (56′ Инсуа) Эл Зхар
Сандерлэнд 1 : 2 Блакбөрн Роверс (71′ Жонес) ,(65′ Роке Санте Круз , 70′ Бардслеи автогоол)
Эсрэг багийнхаа тоглогчдын олон аюултай довтолгооныг гайхалтай зогсоосноороо Пол Робинсон энэ тулааны баатар боллоо. Талбайн эзэд эхнээсээ ширүүн дайрч байсан бөгөөд харамсалтай нь Робинсон -г давж чадалгүй байсаар 2 -р хагас эхлэв. Энэ үед сэлгээгээр орж ирсэн довтлогч Санта Круз эхний гоолыг багтаа бэлэглэсэн бол тун удалгүй эзэд дахиад нэг гоол алдах нь тэр. Энэ удаа өөрийнхөө хаалганд гоол хийжээ.
Эндээс хэн нь дараагийн шатанд орох нь тодорхой болсон гэж хэлж болно.
Тоглолтын дараа Пол Инс (Блакбөрн) – Сүүлийн хэдэн тоглолтдоо ялалт аваагүй болохоор энэ хожил бидэнд маш их хэрэгтэй байсан. Хэдийгээр үзүүштэй хөлбөмбөгийг бид үзүүлж байгаа ч үүнийгээ ч үргэлжлүүлнэ. Ирэх бямба гарагт би заавал ялалт авна гэж бодож байгаа. гэжээ.
Арсенал 3 : 0 Уйган Атлетик (Симпсон 42′ ,66′ , Вела 70′)
Залуу буучдын дундаж нас дөнгөж 19 -ч , Уйгантай гайхалтай үзэлцлээ. Нэн ялангуяа 16-хан настай Уйлшэр -г онцлохгүй байхийн аргагүй. Энэ хүү эхний гоолын дамжуулалтыг гаргаж өгсөн ба слэгээнд суутлаа өрсөлдөгчдөө сандаргаж байлаа. Мөн Голын эзэн Симпсон ,Вела ,Рамсеи гээд Арсеналын ирээдүйнүүд хүчтэй байна.
Арсен ‘ Бид залуу буучдаараа бахархаж байна ,тэд үнэхээр өндөр түвшинд тоглож байна’ гэсэн бол ялагдсан багийн менежер Стив Брюс : Хүч дутуу байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс яах вэ ,тэд илүү байсан. Өөрсдийгөө өмөөрөх шалтгаан бидэнд байхгүй’ гэжээ.
Арсенал : Фабиански ,Хойт ,Сонг ,Доуроу ,Гиббс ,Уйлшэр (76′ Бисшоф) ,Рандалл ,Рамсеи ,Мерида ,Симпсон(76′ Лансбари) ,Вела (64′ Фонте)
Челси 1 : 1 Барнли (Дрогба) , (Акинбие)
Торгуулийн цохилт 4 : 5
Лондоны алдарт Челси талбайдаа Чампионшип лигийн багт ялагдаж цомоос хасагдлаа. Тоглолтын эхний гоолыг Лампард -н дамжуулалтаар Дрогба хийсэн ба мань эр гоолоо тэмдэглэхдээ эсрэг багийн үзэгчдыг доромжилсон тул ‘банн’ -дуулах нь тодорхой болоод байна.
Харин Барнли -с тэнцээний бөмөбгийг 2 -р хагасын дунд үед Акинбие оруулсан аж. Тоглолтын цаг дуусч ялагчыг пеналтиар тодруулах үед зочин багийн хаалагч Енсен жинхэнэ баатар боллоо.
Сонирхуулахад Барнли-чууд тоглолтыг хүн дутуу дуулгасан ажээ.
Сколари тулааны дараа :’Мэдээж хожигдсон учраас би тоглогчдодоо сэтгэл хангалуун бус байна ,гэхдээ энэ тийм ч чухал тэмцээн биш учраас дараагийн тоглолтдоо сайн бэлдэх хэрэгтэй’ хэмээжээ.
Челси : Кудичини ,Иванович ,Алекс ,Беллети (25′ Лампард) ,Бриж ,Ферреира ,Декү (56′ Микэл) ,Минеиро ,Малуда ,Дрогба (68′ Ди Санто) ,Калу
Манчестер Юнайтэд 1 : 0 КПР (Тевез 76′)
ManU : Кушак Рафаел ,Эванс Гари Невиль ,Жон Оши ,Нани ,Гибсон ,Андерсон ,Поссебон ,Парк ,Тевез
Сэлгээ: Велбек Поссебоноор (72′) минут, Вида Гаригаар (90′)
Аргентиний легионер Карлитос багаа ялалтад хөтөллөө. Сер Фергусон хэд хэдэн залуу тоглогдыг талбайд гаргасан ба тэд ч тун их хичээж муугүй үзсэн юм. Нэн ялангуяа Дэнни Велбэкийг Фуэржи онцлон магтсан бөгөөд ‘Тэр бэртлээс эргэн ирсэн ч гэсэн үндсэн багт тоглоход ямар ч асуудалгүй байна’ гэжээ.
Свенси 0 : 1 Ватфорд (21′ Виллиамсан)
Стөүк 2 : 0 Ротерхэм (21′ Велан ,59′ Пюх)
Дерби Коунти 2 : 1 Лийдс Юнайтэд (6′ Вилла ,18′ Эллигтөн) , (40′ Беччио)
loading...




ee manai chelsea yu bolox ni ene we. UEFA champion-d iim zuil bitgii boloosoi
loading...
Фуэржи? Fergie gj bga n yum bh daa arai denduu orchuulj bna shuu
loading...