Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ФИФА » БНАСАУ, АНУ-ын багууд шигшээд шалгарлаа

GD Star Rating
loading...

http://www.oleole.com/media/main/images/blogs/images/group1/subgrp53/blogimg_144_10411-20080530150511808474.jpgТүүхэндээ анх удаагаа зохион явагдаж байгаа 17-гоос доош насны өсвөр үеийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээд өрсөлдөх хоёр багийн нэр тодорлоо. Энэ болзлыг 2008 оны Олимпийн аварга болсон АНУ-ын шигшээ багийн хойч үе болон 20-оос доош насны ДА-д түрүүлсэн Ардчилсан Солонгосын багийн залгамжлагчид хангасан байна. Азийн төлөөлөгчид хагас шигшээд Английн шигшээтэй өрсөлдөж, 2-1-ийн харьцаатай итгэл төгс ялалт байгуулжээ. Ардчилсан Солонгосчууд 19 тэх мин-д тоглолтын гоолын салхийг хагалахад английн хамгаалагчид эсрэг багийн довтлогч Хо Юн Вё-д багагүй тус хүргэсэн байна. Завсарлахаас өмнөхөн Солонгосын багийн шилдэг мэргэн бууч Жон Мён Хва английн хаалганд тэмцээний 4 дэх гоолоо хийснээр Европчуудыг хүнд байдалд оруулжээ. Англичууд 75 дахь мин-д тооны зөрүүг багасгаснаас өөр зүйл хийж чадсангүй. Ардчилсан Солонгосын баг зүй ёсоор аваргын төлөө өрсөлдөх эрхийг авлаа.

Нөгөө хагас шигшээд эмэгтэйчүүдийн хөлбөмбөг өндөр хөгжсөн АНУ, Германы багууд өрсөлдсөн байна. Тоглолтын эхний шүгэл дуугараад 6 мин өнгөрөөгүй байхад Германы шигшээ багийн довтлогч Александра Попп булангийн цохилтын дараа тооны харьцааг 1-0 болголоо. Европчууд цаашид тоогоо барих тактик сонгосон нь амжилтанд хүрсэнгүй. Америкийн бүсгүйчүүд санаачлагыг бүрэн гартаа авч, улмаар 63 дахь мин-д багийнхаа шилдэг довтлогч Викки Ди Мартино-гийн оновчтой цохилтын ачаар тэнцээний бөмбөгийг оруулсан байна. Энэ амжилтандаа урамшсан Америкийн баг 15 мин-н дараа ахин нэг гоол хийснээр 17-гоос доош насны эмэгтэйчүүдийн ДАШ анхны тэмцээний шигшээд өрсөлдөхөөр боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: