Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Давыденко, Жокович нар хагас шигшээд

GD Star Rating
loading...

http://www.tuttosport.com/images/04/C_3_Media_551604_immagine_l.jpgМанай урд хөрш улсын Шанхай хотод зохион явагдаж байгаа талбайн теннисний АТР-Мастерс-Кап-ын Алтан хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Энэ өдөр өмнөх тойрогт хэсгээ тэргүүлж дараагийн шатанд өрсөлдөх болзлоо хангасан дэлхийн №3 Новак Жокович Францын төлөөлөгч Жо-Вильфрид Цонгатай учраа таарсан байна. Энэ хоёр теннисчин Австралиан Опен-ий шигшээд тоглож, Жокович ялсан, харин сүүлийн хоёр тулаанд, хамгийн сүүлд, Парси Мастерс-ийн хагас шигшээд Цонга ялалт байгуулсан юм. Эцсийн мөчид Шанхайд өрсөлдөх эрхийг авсан Францын теннисчин Жоковичийн ялалтын цувралаа үргэлжлүүлж, оны шувтаргын тэмцээний анхны хожлоо авлаа. Хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон Серби залуу хүчээ гамнаж, Цонга-гийн эсрэг эхний сет-д 6-1-ээр ялсан ч дараагийн үеүдэд 7-5, 6-1-ийн харьцаатай хожигдож, тэмцээний анхны ялагдлаа хүлээжээ. Цонга ялсныхаа төлөө 100 мянган доллар хүртсэнээр нийт 150 мянган доллартай гэртээ харьж байна.

Энэ хэсгийн хоёрдугаар байрын төлөө ОХУ-ын Николай Давыденко, Аргентиний залуу од Хуан Мартин дель Потро нар өрсөлдлөө. Сар хүрэхгүй хугацааны өмнө Дэвсисийн цомын хагас шигшээд 20 настай Аргентиний теннисчин дэлхийн №5 Давыденко-г бут ниргэж, улмаар Оросын шигшээ багийг тэмцээнээс хассан. Энэ удаад манай хойд хөршийн теннисчин тэр ялагдлынхаа хариуг авлаа. Тэрээр сет тус бүрт хоёр брейк хийснээр 1 цаг 30 мин-н хугацаанд энэ оны нээлт болсон Дель Потро-г 6-3, 6-2-ын харьцаатай итгэл төгс буулган авч, АТР-Мастерсийн хагас шигшээд 2005 оноос хойш хоёр дахь удаагаа шалгарлаа. Давыденко энэ болзлыг хангасныхаа дараа: – Бид хоёр хоюулаа ядарсан байгаа тул шилдэг теннисээ үзүүлж чадсангүй. Дель Потро бага зэрэг сандарч байсныг би ашигласан. Хагас шигшээд би нөгөө хэсгээс Энди Мюррей-ийн эсрэг тогловол илүү боломжтой. Би түүнтэй хоёр тоглож, нэгт нь хожиж байсан, харин Федерерийн эсрэг 12 дараалан хожигдсон гэж ярилаа. Дель Потро Мастерс-ийн цомын тэмцээнээс хасагдсан хэдий ч анх удаагаа энэ өндөр түвшинд өрсөлдсөндөө, асар их туршлага цуглуулсандаа сэтгэл хангалуун байгаа мэдэгдсэн байна.

Яг одоо улаан хэсгийн шийдвэрлэх тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Жокович, Давыденко нарын өрсөлдөгчид тодорч байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. DM says:

    djokovic go go go!! you are d best player i have ever known

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: