Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Нистелрой энэ улиралд тоглохгүй

GD Star Rating
loading...

Реал Мадридын Голланд довтлогч Рууд ван Нистелрой энэ улирлын дуустал тоглохгүй гэсэн мэдээллийг Реал Мадрид клуб албан ёсоор баталлаа.

Рууд Америкт очиж нөгөөх алдартай мэс засалч доктор Ричард Стийдмэнд гэмтэлтэй баруун өвдгөө үзүүлж, гэмтлийнхээ байдлыг тодорхойлуулжээ. Үр дүнд нь Голланд довтлогч маань мэс засал хийлгэхээр шийдсэн байна. Реалын албан ёсны сайтад “Нистелройгийн гэмтлээ эдгээн тоглох хугацаа нь 6-аас 9 сарын дараа” гэж мэдээлжээ. Хэдийн 32 хүрсэн Руудын хувьд хагалгааны дараа эргээд формондоо хэр хурдан орох, ер нь урьдын шилдэг тоглолтоо үзүүлж чадах эсэх нь асуултын тэмдэг болон үлдэж байна.

Реал ер нь ойрын үед ихээхэн барцадтай байна. Испаний цомоос хасагдсан бол ийнхүү гол довтлогчоо алдлаа. Дасгалжуулагч Бернд Шустерийг халах тухай яриа газар аваад байгаа. Хэрэв Шустер халагдвал түүний оронд Севиллья, Тоттенхэмийг удирдаж байсан Хуанде Рамос, мөн одоогийн багийн спортын албаны захирал Мигель Анхел Португал нарын нэг дасгалжуулагч болж магадгүй хэмээн “The Sun” сонинд бичжээ.

Одоо харин Рууд ван Нистелройгийн үүх түүхээс цухас танилцуулъя.

1976: Голландын Осст 7 сарын 1-нд төрсөн. Энэ өдөр Реалын дайсан Барса, ПСВ Эйндховены (Нистелрой мөн тоглодог байсан) дайсан Аякст од болон гялалзаж байсан Патрик Клюйверт бас төрж байв.

1997: 1-р дивизионд Хееренвений хамт дэвшиж, 1997-98 оны улиралд 30 тоглолтонд 13 гоол хийжээ.

1998: ПСВ Эйндховенд 22 насныхаа төрсөн өдрөөр ирж байлаа. ПСВ хуучин багт нь 6.2 сая доллар төлсөн нь Голландын клубуудын хоорон дахь хамгийн их мөнгөний солилцоо болжээ. Тухайн оныхоо 11 сарын 18-нд Голланд-Германы 1:1-ээр тэнцсэн тоглолтонд оролцож, шигшээ багийнхаа цамцыг анх удаа өмссөн байна.

1999: Улирлын төгсгөлд 31 гоолтойгоор Голландын дээд лигийн мэргэн бууч болж, Европын шилдэг довтлогчийн “Алтан шаахай” шагналын сунгаанд дэд байр эзэлжээ.

2000: 3 сарын 6-нд Данитай хийсэн нөхөрсөг тоглолтонд өвдгөндөө гэмтэл авсан байна. Тухайн улиралд гэмтэл бэртэл зовоож байсан ч 29 гоол хийжээ.

4 сарын 21-нд ПСВ түүнийг Манчестер Юнайтед багт 28 сая доллараар худалдахаар болсон байна.

2001: 7 сарын 1-нд буюу мөн л төрсөн өдрөөрөө жинхнээсээ Манчестер Юнайтедэд ирэв.

2002: Улирал дуусахад Нистелрой Юнайтедын өрсөлдөгч багуудад 36 гоол хийсэн сайхан амжилт гаргалаа.

2003: 5 сард Англид ирснээсээ хойш анхныхаа тэмцээнд түрүүлжээ. МЮ Арсеналыг ардаа орхин Премьер лигийн аварга болсон байна.

2004: 1 сарын 29-нд Юнайтедтай байгуулсан гэрээгээ  2008 оны 7 сар болтол сунгажээ. 10 сарын 24-нд “Олд Траффорд”-д Арсеналыг 2:0-ээр хожход эхний гоолыг хийсэн байна. Энэ тоглолтоор Арсеналын 49 тоглолт дараалан ялагдаагүй супер цуврал зогсов. Тоглолтын үеэр Эшли Коул дээр бүдүүлэг такл хийж, бөөн маргаан үүсгэж байсан.10 сарын 25-нд Английн хөлбөмбөгийн холбооноос 3 тоглолт өнжих шийтгэл оноож байв.

2006: 5 сар. Алекс Фергюсоны адайр ааш Нистелройг цаашид МЮ-д байлгахгүй гэж шийдсэн байна. 7-р сард “Дэлхийн аварга”-д оролцсон ч тийм ч дурсамжтай тэмцээн болсонгүй. Ганц л гоол хийж, Португалтай хийсэн тоглолтонд Ван Бастен түүнийг талбайд гаргаагүйгээр үл барам баг нь хожигдож тэмцээнийг дуусгасан болно. Харин 7 сарын 28-нд Реал Мадридтай гэрээ байгуулжээ.

2007: 1 сарын 23-нд үндэсний шигшээ багтаа дахиж тоглохгүйгээ мэдэгджээ.

6 сарын 17-нд буюу Ла Лигийн сүүлчийн тойрогт Реал Мадрид багтайгаа Ла Лигийн аварга болов. 25 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлжээ.

8 сарын 22-нд Швейцарийн эсрэг шигшээ багтаа дахин тоглолоо.

2008: 1 сарын 10-нд Реалтай шинэ гэрээ байгуулж 2010 хүртэл хүчин зүтгэхээр болжээ.

5 сарын 4-нд Ла Лигийн аваргаар 2 дахиа дараалан тодорлоо.

6 сард Евро-2008-д оролцож, 2 гоол хийв. Баг нь шөвгийн 8-д ОХУ-д хожигдсон.

8 сарын 4-нд шигшээ багаасаа зодог тайллаа.

11 сарын 13-нд Реал Мадрид клуб түүнийг 6-аас 9 сарын турш талбайд гарахгүй гэж мэдэгдлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Onset says:

    ээээ. азгүй юм аа.

    GD Star Rating
    loading...
  2. messi says:

    zaza goy goy odoo dec 14 nd boloh barcatai hiih toglolt ch goy boloh n de

    GD Star Rating
    loading...
  3. Davaa says:

    hugshchudiin tsugluulgaa neg l bishee.. fabio cannavaro ard gantsaaraa hechneen uzeed gantsardaj bn sh dee.

    GD Star Rating
    loading...
  4. fan says:

    Ruud bol delhiin hamgiin shildeg toglogch bsan bsaar ch bh bolno. Ruud gemtlees ergen ireed formondoo orood alaad ogoh bhaa. Ruudgui Real ch hetsuu shuu.Hurdan l idgehiig husii

    GD Star Rating
    loading...
  5. barhas says:

    barca ugaasaa amjihgui ym chin real go go

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: