loading...
Германы Заксен мужийн нийслэл Дрезден хотноо шатрын 38 дахь Олимпиад эхэллээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ тэмцээнд эрэгтэй 154, эмэгтэй 116 орны шигшээ багууд, нийт 2000 гаруй шатарчин өрсөлдөж байгаа нь түүхэн дээд амжилт юм. Манай орныг эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Хатанбаатар, Гүндаваа, Баярмандах, Баттулга нар төлөөлж, эхний тойрогт тойрогт тэд Литвын хүчтэй багт 3-1-ийн харьцаатай ялагдсан байна. Швейцар системээр явагдах энэ тэмцээний дараагийн тойрогт манай баг Тринидад-Тобаго-той өрсөлдөхөөр боллоо. Монголын эмэгтэйчүүд харьцангүй амжилттай тэмцээний гараагаа хийлээ. Грекийн багийн эсрэг халз тулаанд их мастер Мөнгөнтуул, олон улсын мастер Янжиндулам нар өрсөлдөгчдөө тус тус буулган авч, харин Энхтуул, Нямтуяа нар тэнцсэнээр манай тамирчид чансаа өндөр багтай тэнцсэн байна. Манай багийн дараагийн өрсөлдөгчөөр Беларусын эмэгтэйчүүд тодорчээ.
Шатрын шилдэг гүрнийн багууд гараагаа амжилттай хийсэн байна. Дэлхийн чансааг эрэгтэй эмэгтэй төрөлд тэргүүлэгч ОХУ болон өмнөх Олимпиадын аварга Армен, Хятадын багууд өрсөлдөгчдөө буулган авчээ.
![]()
loading...



