Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Арсенал » Эдуардо анхны бэлтгэлээ хийлээ

GD Star Rating
loading...

Английн Арсенал клубын довтлогч Хорватын Эдуардо да Сильва удаан хугацааны дараа эргэн бэлтгэлдээ хамрагдаж эхэллээ. 2 сараас хойш хугархай хөлний бэртэлтэй байсан Эдуардо 12 сар гэхэд талбайд гарах боломжтой юм. Өнгөрсөн 2 сард Арсенал Бирмингэм багтай хийсэн тоглолтын үеэр Эдуардо хөлөндөө хүнд гэмтэл авч талбайд чөлөөлж байсан. Үүнээс хойш олон сар өнгөрч одоо Эдуардо багийнхантайгаа хамт бэлтгэлээ базааж эхэллээ. Хар хэлтнүүд түүнийг хөлбөмбөг тоглохоо болино гэж байсан ч Хорватын довтлогч энэ олон сарыг өнгөрөөж гэмтлээ эдгээлээ. Хөл хугарах нь хөлбөмбөгийн хамгийн хүнд бэртэл бөгөөд энэ хүнд гэмтлийг олон хөлбөмбөгчин даван туулж байсан. Арсеналын хувьд Эдуардо удахгүй эргэн ирэх гэж байгаа нь мэдээж хэрэг сайхан мэдээ. Өнгөрсөн улиралд Эдуардо нийт 12 гоолыг эсрэг багийн хаалганд хийж байжээ. Зул сарын баяр гэхэд Их буучдын хөгжөөн дэмжигчид Эдуардог талбайд харах нь. Гэхдээ одоохондоо Эдуардо хөнгөн бэлтгэл хийж байна. Гүйж харайх, булчингийн дасгал төдийхнөөр хязгаарлагдаж байгаа юм. Зул сарын үеэр Арсенал Портсмут болон Астон Виллатай хийх хүндхэн тоглолтуудтай байгаа учраас Эдуардогийн эргэн ирэлт багийн сэтгэл зүйд чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Эдуардо үндсэн бүрэлдэхүүнд гархын өмнө нөөцийн багт тоглож хуучин формондоо орох болно гэж Арсеналын эмч хэлжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bojan says:

    ARSENAL UDAHGUI SERGENE ,BUGDIIG HOJNO

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: