Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МССХ » ASPU 30 нас хүрлээ

GD Star Rating
loading...

Азийн спортын сэтгүүлчдийн холбооны (ASPU) XIV их хурал Кувейтийн нийслэл Эль-Кувейт хотноо үргэлжилж байна. 1978 онд Бангкок хотноо болсон Азийн наадмын үеэр анх байгуулагдсан Тивийн спортын сэтгүүлчдийн байгууллага нь энэ жил түүхэн ойгоо тэмдэглэж буй бөгөөд уг арга хэмжээнд 21 орны төлөөлөгчид оролцохоор иржээ.

Тэмдэглэлт хурлын үйл ажиллагаанд Кувейтийн Засгийн газрын төлөөлөгч М.Аль-Басри, Азийн Олимпийн Зөвлөлийн хэлтсийн дарга А.Наяаф, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны (AIPS) ерөнхийлөгч Ж.Мерло, ASPU-гийн ерөнхийлөгч Пак Кап Чуль, Кувейтийн ҮОХ-ны пресс-атташе Ж.Бадер нарын хүндэт зочид иржээ. Монгол Улсаас ASPU-гийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Отгонцагаан, Ч.Отгонбаатар нар оролцож байна.

Тивийн “спортын дуучдын” өмнө тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, ирэх жил Миланд болох AIPS-ийн сонгуулийн их хуралд бэлтгэх, Тегеран хотноо залуу сэтгүүлчдийн семинарыг зохион байгуулах зэрэг олон асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа юм.
“Kuwait times” сонинд тус хурлын тухай ийн мэдээлжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: