loading...
Өнгөрсөн баасан гарагт монгол бөхийн өргөөнд нээлтээ хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ид үргэлжилж байна. Нийт 54,000 ам долларын шагналын сантай энэ тэмцээнд Япон, Солонгос, Хятад, Казахстан, Иран, Болгар, ОХУ гэх мэт 7 орны тамирчид хүч чадал авхаалж ,самбаагаа сорьж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 55, 66, 84 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорсон бол өнөөдөр эмэгтэй 63, 72 кг, эрэгтэй 74, 120 кг-ын бөхчүүдийн барилдаан явагдаж өндөрлөлөө. Нутгийнхаа дэвжээн дээр монгол тамирчид маань гадны шилдэг бөхчүүдтэй урамтай сайхан барилдаж байгаа ба эрэгтэйчүүдийн 55 кг -н жинд Г.Амархүү , 84 кг -н жинд Ч.Ганзориг нар алтан медаль хүртээд байна.
Эмэгтэй 48 кг:
1. Веи веи ли /БНХАУ/
2. Д.Баасанжаргал /Монгол/
3. Ц.Энхжаргал /Монгол/
3. Б.Даваасүрэн /Монгол/
Эрэгтэй 55 кг
1. Г.Амархүү /Монгол/
2. Ким Су Бин /БНСУ/
3. Л.Цогтбаяр /Монгол/
3. Б.Дорждан /Монгол/
Эрэгтэй 66 кг:
1. Ян чу сон /БНАСАУ/
2. Б.Батзориг /Монгол/
3. Ж.Инокинтов /ОХУ/
3. Р.Өнөрбат /Монгол/
Эрэгтэй 84 кг:
1. Ч.Ганзориг /Монгол/
2. Н.Цэрэнчунт /Монгол/
3. О.Билэг /БНХАУ/
3. Р.Пүрэвдагва /Монгол/
loading...



