Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Федерер хагас шигшээд ч үлдэж чадсангүй

GD Star Rating
loading...

БНХАУ-ын Шанхайд болж байгаа Мастеруудын цомын тэмцээний “улаан” хэсгийн сүүлийн тоглолт дэлхийн номер 2, энэ тэмцээний номер 1 чансаатай Швейцарийн теннисчин Рожер, Федерер Их Британий ганц дайчин Энди Мюррей нарын хооронд боллоо. Хагас шигшээд шалгарахын тулд Федерерт зөвхөн хожил л хэрэгтэй байлаа. Тоглолт ч тун өрсөлдөөнтэй болж, Мюррей хожсоноор Федерер хагас шигшээд үлдэж чадсангүй нутаг буцах боллоо.

Э. Мюррэй (Их Британи, 3) – Федерер (Швейцар, 1) – 4:6, 7:6 (7:3), 7:5

Ийнхүү 4 сая 450 мянган долларын шагналын сантай оны сүүлийн тэмцээний хагас шигшээд Сербийн Новак Жокович – Францын Жил Симонтой, ОХУ-ын Николай Давыденко Британий Энди Мюррейтэй тоглохоор боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: