Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Хөгшин Холифельд Дэлхийн аваргын төлөө Валуевтай

GD Star Rating
loading...

Өдгөө 46 настай Эвандер Холифельд 12 сарын 20-нд Швейцарийн Цюрих хотноо Оросын үлэмж биет Николай Валуевтай дэлхийн хамгийн хөгшин аварга хэмээх алдрыг хүртэхийн төлөө тулаан хийх гэж байна. Холифельд өнгөрсөн жил WBO холбооны бүсийн төлөө Султан Ибрагимовд ялагдсанаас хойш рингэн дээр гараагүй байгаа аж.

АНУ-ын домогт боксчдын нэг “өвөө” Жорж Формэн 45 насандаа Майкл Мурерыг ялж хоёр ч холбооны аваргын бүсийг эзэмшиж хамгийн хөгшин аварга хэмээн тэмдэглэгдэж үлдсэн юм байна.

Оросын үлэмж биетийн хувьд өнгөрсөн жил  Руслан Чагаевд хожигдсон ч энэ жилийн 8 сард Жон Рэйсыг хожин дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авсан билээ. “Би удахгүй болох тулаанд тун чухал ач холбогдол өгч байгаа” гэж 49 ялж ганцхан ялагдсан Валуев хэлээд  “Холифельд бол хүчтэй өрсөлдөгч. 10 жилийн өмнө түүний эзэмшиж байсан дэлхийн аваргын титэм надад бол мөрөөдөл л байлаа” гэжээ.

Холифельд дэлхийн аваргын бүсийг дөрвөнтээ зүүж байсан хэдийн ч 2001 оноос хойш тулалдсан 11 тулааны 5д нь л ялчихаад байгаа нь эрийг нас уулыг цас гэдэг шиг юм болж байна. Холифельдийг та бүхэн 1997 онд Майк Тайсонд чихээ хазуулж байснаар нь сайн мэдэх байх.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Orgio says:

    Ineedmiin Zirkus gej l iim ym bdag bh duu, walujew bol champ bishee alialagch he he, holfield bol prof-box-d hugshin veteran. tuunii ue ni ungursun. walujew heden nogoon hiij avaad l buugaad ugnu. avragaa budliantai l avsanshd. john ruis-iin esreg muuhan l amitan haragdaj bsan. herev ruis hundhen gartai bsan bol walujew ringen deer zuudneesee sereh bailaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: