loading...
Италийн Сери А -н 12- р торигийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойргийн хамгийн сонирхол татаж байсан тулаан бол мэдээж нийслэлийн дерби байсан. Мөн Ювентус – Женоа , Милан -Киева гэсэн сонирхолтой тулаанууд ч боллоо.
Ингээд энэ тойргийн үр дүнгүүдийг та бүхэнд танилцуулья.
Рома 1 : 0 Лацио (Баптиста)
Хэрвээ хоёр багийн лиг дэх байрийг харах юм бол хэн нь ялах нь бараг тодорхой мэт байсан. Гэхдээ дерби -д энэ ямар ч хамаагүй ,өөрийнхөө дүрмэнд захирагддаг ёстой. Тулаан ч үнэхээр ширүүн өрнөж Рома -с Перротта ,Лацио -с Ледесма талбайг чөлөөлжээ. Гэхдээ хоёр багийн ар тал үүргээ сайн биелүүлж байсан тул тийм ч олон гоол орсонгүй. Ингээд тоглолтын 50 дахь минутад Тотти – н жигүүрээс хаясан дамжуулалтыг Баптиста гайхалтай мөргөснөөр Ромчууд тоглолтыг тэргүүлж эхлэлээ. Мань эр ‘Би энэ тоглолтын баатар нь байх болно’ гэж хэлсэн үгэндээ ийнхүү хүрэв.
Спаллетти : ‘Биднийг дэмжиж ирсэн бүх хөгжөөн дэмжигчид фенүүддээ баярлалаа ,энэ ялалтыг та нарт зориулья , цаашдаа энэ эрч хүчээрээ олон ялалтыг байгуулнэ гэдэгтээ итгэлтэй байна’ гэжээ.
Рома : Дони ,Пануччи (77′ Кассетти) ,Мексес ,Хуан ,Тонетто ,Перротта ,Де Росси ,Брихи ,Баптиста ,Вучинич (89′ Таддеи) ,Тотти (75′ Менез) – дасгалжуулагч Лучиано Спаллетти
Лацио : Карризо ,Личшеинер ,Сивиглиа ,Роезгнал ,Раду ,Брокки (81′ Дабо) ,Ледесма ,Маури (59′ Мехни) ,Пандев ,Рокки (84′ Инзаги) ,Зарате – дасгалжуулагч Росси
Милан 1 : 0 Киевo (Кака)
Хоёр өрсөлдөгч нь хоёулаа ялсан болохоор хар-улаануудад 3 оноо авах зайлшгүй шаардлага байсан. Тэд ч энэ үүргээ амжилттай биелүүллээ. Тоглолтын 14 дэх минутад Ронние -н өлгөж өгсөн дамжуулалтыг Кака авахаар ухасхийхэд нь татаж унагааснаар , пенальт авч тэр цорын ганц гоолыг хийсэн юм.
Анчелотти : Пенальти алдаа байгаагүй ,16 -н шугаман дотор унагаасан гэдгийг бичлэгээс харж болно , ид тийм ч хангалттай тоглохгүй байна ,олдсон боломжуудаа заавал чулуу болгох хэрэгтэй байна’ гэжээ. Россонери-г бэртэл гэмтлийн асуудал зовоосоор байгаа ба Пирло ,Неста ,Малдини ,Борриело ,Амбросини ,Антонини нар бүгд багтаа туслах боложгүй байгаа билээ.
Милан :Аббиати ,Бонера ,Калазе ,Фавалли ,Янкуловски ,Фламини ,Сидорф ,Гаттузо ,Кака,Роналдиньо ,Инзаги , (61′ Пато)
Палермо 0 : 2 Интер (Ибрахимович – 2)
Ибра -н хийсэн 2 гоол ,хоёулаа гайхалтай байлаа. Эхнийх нь 25 орчим метрээс буудсан ‘өрөм тос’ байсан бол дараачийнх нь чөлөөлт цохилтоос орсон аж. ‘Тэр хэзээ ч хүний амнаас будаа идсэн ,азны гоол хийдэггүй’ гэсэн Жосе -н үгс оргүй биш. Онцгой нэгэн цаашаа ‘Эхний үед бид тааруухан байсан ,Палермо -н эрч хүч ,дээрээс нь дэмжигчдынх нь дуу хоолой биднийг хүндрүүлж байлаа ,тэд маш сайхан хоёр ч боломжоо алдсан. Завсарлагаанаар тамирчиддаа хоорондоо ойрхон тогло гэж зохисон ,тэд ч миний хэлснийг биелүүлж сайн үзэлцлээ.
Одоо бидэнд маргааш хэнтэй таарах нь огт хамаагүй ,ялахад бэлэн байна’ гэжээ. Онцгой нэгэн энэ өдөр 4-1-3-2 тактикийг ашиглаж Ибра -Круз гэсэн довтолгооны хослолыг гаргажээ.
Интер : (4-1-3-2) Хулио Цесар ,Майкон ,Кордоба ,Самуел ,Максуэл ,Камбиассо ,Виера (87′ Бурдиссо) ,Мунтари (64′ Станкович) ,Занетти ,Ибрахимович ,Круз (76′ Манчини) – дасгалжуулагч Жосе Моуриньо
Ювентус 4 : 1 Женоа (Григера ,Амаури ,Якуйнта ,Сократис а.г) , (Милито)
Ердөө ганцхан онооны зөрүүтэй лигийн шилдэгийн төлөө тэмцэж байсан 2 багийн тоглолтонд нэг нь ингэж илүүрхэнэ гэж хэн ч бодоогүй биз. Женоа -н хувьд сүүлийн зургаан тоглолтонд ялагдаагүй цувралаа таслууллаа. Раниери тулааны дараа ‘Үнэхээр гайхалтай байна ,хямрал бидний ард хоцорлоо. Бидний зорилго гэвэл Скудетто гэж би хэлэхгүй. Өнгөрсөн жилийнхээсээ илүүг амжилт үзүүлэх зорилготой байна’ мөн багийн ахлагч Алесандро -н талаар ‘тэр хувцас солих өрөөнд олон юм яриад байдаггүй ч ,үг хэлэхэд нь хүн бүр анхааран сонсдог ,тэр бол жинхэнэ ахлагч хүн’ гэжээ.
Хуучин ноёдод эхний гоолыг тав дах; минутад Григера авчирсан ба 20 минутын дараа Амаури тоог 2 : 0 болгов. Ингээд 85 дахь минутад , ганцхан минутын өмнө сэлгээгээр орж ирсэн Якуйнта гоолдож Россоблү -г нэгмөсөн дуусгажээ.
Ювентус : Манингер ,Григера ,Легратагли ,Чиеллини ,Молинаро ,Марчионини (68′ Каморанеси) Сиссоко ,Тиаго ,Недвед ,Дель Пиеро (87′ Жиовинко) ,Амаури (84′ Якуйнта)
Аталанта 3 : 1 Наполи (Фереиро Пинто ,Манфредини ,Фроччари) ,(Хамсик)
Каглиари 1 : 0 Фиорентина (Акуафреска)
Катанья 3 : 2 Торино (Маскара – 3) ,(Коломбо ,Аморусо)
Сампдориа 3 : 2 Лецци (Дельвиччио ,Кассано ,Станкевичиус) ,(Титибоки – 2)
Сиена 1 : 1 Бологно (Гхезал) ,(Ди Вайо)
Удинезе 0 : 1 Режжина (Бриенза)
| байр |
баг |
т/т |
я |
т |
ял |
о.г |
а.г |
г.з |
оноо |
орох тэмцээн |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Internazionale | 12 | 8 | 3 | 1 | 19 | 7 | +12 | 27 | UEFA Champions League 2009–10 Group stage |
| 2 | Milan | 12 | 8 | 2 | 2 | 17 | 8 | +9 | 26 | |
| 3 | Juventus | 12 | 7 | 3 | 2 | 17 | 8 | +9 | 24 | |
| 4 | Napoli | 12 | 7 | 2 | 3 | 17 | 11 | +6 | 23 | UEFA Champions League 2009-10 |
| 5 | Lazio | 12 | 7 | 1 | 4 | 21 | 13 | +8 | 22 | UEFA Europa League 2009–10 |
| 6 | Udinese | 12 | 6 | 3 | 3 | 19 | 10 | +9 | 21 | UEFA Europa League 2009–10 |
loading...




ehnii 3 shuud oroh bolchihson yum uu italiin ain
loading...
hurdan AC interiin deer garaasai ene jil ch AC turuuleh bh aa KAKA Ronnie 2n hoslol aimshigtai bna lee
loading...
go go AC
loading...
uragshaa ACmilan KAKA chi shuu.
loading...