loading...
Аргентиний төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн домог Диего Армандо Марадоны улсынхаа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг хүлээн авснаас хойшхи анхныхаа сорилтоо Шотландын шигшээ багийн эсрэг хийх гэж байна. Аргентиний шигшээ баг Глазго-д хүрэлцэн ирэхэд зуу зуун Шотландчууд хөлбөмбөгийн амьд шүтээнийг халуун дотно угтан авлаа. Марадона өнгөрсөн сарын сүүлээр Аргентиний шигшээ багийг удирдахаар болсноос хойш багагүй дуулиан шуугиан дэгдээгээд байгаа. Тэрээр 1986 онд хамт ДА болж байсан Оскар Ружжери-г туслахаараа ажиллуулахыг зорьсон ч холбооны удирдлагын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, шигшээ багийн өөр хоёр хуучин анд Серхио Батиста, Хосе Луис Браун нарыг авахад хүрсэн. Мөн Марадонагийн ууган баг Бока Хуниорс-ын удирдлагатай домогт хөлбөмбөгчин маргалдаад амжлаа. Тус багийнхан Хуан Роман Рикельме-г шигшээгээс чөлөөлөхийг хүссэнд Марадона эхлээд эсэргүүцэж байсан ч эцсийн дүнд бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Рикельме-гээс гадна Барселона-гийн супер од Лионель Месси зэрэг Аргентиний шигшээ багийн түлхүүр тоглогчид нөхөрсөг тоглолтонд оролцохгүй гэсэн гэрээтэй тул Марадона-г ирэх Лхагва гарагт Глазго-гийн Хэмпден Парк-д хүндхэн даалгавар хүлээж байна.
loading...




togloltiin daraa togloltiin taiaarhi medeeleluudiig delgerenguigeer zaaval taviarai /admind/
loading...