loading...
2008 оны 11 сарын 12-ны 20 цагаас Бангкок хотын Нонбурид Монголын залуу кикбоксерууд болох 45 кг-д Б.Мягмарсүрэн, 51 кг-д Ц.Батболд, 57 кг-д Ө.Төрбаяр нар мэргэжлийн кикбоксын хамгийн хатуу өрсөлдөөн болох Тай үндэсний Муай боксын төрөлд анхны тулаануудаа Тайландын мэргэжлийн тамирчидтай хийж шуугиантай ялалтуудыг авч чадлаа.
11 сарын 12-ны өдөр нь Нонбури хэмээх газрын үндэсний наадмын өдөр тул маш олон хүн үндэсний спортоо үзэж бооцоо тавьж адармаатай тулаануудыг хөгжөөн дэмжихээр ирсэн байлаа. 51кг-д хүч сорьсон Ц.Батболдын өрсөлдөгч нь түүнээс илүү туршлага бүхий мэргэжлийн рингэнд олон удаа тулалдсан тамирчин байсан бөгөөд Ц.Батболд түүнийг тулааны 2-р үед баруун гарын хүчтэй цохилтоор нам цохиж үзсэн хүмүүс хурсан олныг шуугиулаад авлаа. 57 кг-д тулалдсан Ө.Төрбаяр өөрөөсөө олон арван ах туршлагатай тамирчинг тулааны 3-р үед зүүн гарын хүчтэй цохилт, баруун хөлний хүчтэй өшиглөлтөөр нам цохиж мэргэжлийн рингэн дэх ээлжит ялалтуудаа Тайланд тамирчдыг хожиж маш сайхан эхэллээ. 48 кг-д тулалдсан Б.Мямарсүрэн тулалдааны үеэр зүүн гарандаа жижиг бэртэл авч рингний шүүгч татгалзсанаар эмчийн магадлагаагаар ялагдал хүлээв.
Мишээл кикбоксинг промоушн-ы залуу кикбоксчид ийнхүү мэргэжлийн кикбоксын тулаануудаа маг сайхан чанартай ялалтуудаар эхлүүлж Монгол улсынхаа нэрийг Тайланд оронд дуурсгаж чадав. Залуу кикбоксеруудын дараагийн тулаан 12 сарын 6-нд Индонез, 12,22 нд Хятадад болно.
loading...




http://www.kickboxing.mn
loading...
sain bna! Narmai MGL dahij sergene ee!!!
loading...
sain bn zaluusaa
loading...
Zaluu kickboxeryydiin eeljit yalalt
2008 onii 11 sariin 29-nd Thailand ulsiin bangkok khotoos 270 km-d orshkh Choingmanow khotnoo mergejiliin kickboxiin tylaan bolj Mongoliin zaluu kickbxoeryyd oroltsoj eersdiin tyrshlaga yr chadvariig saijryylakh zorilgotoi orltsoj 51kg khych yzsen Ts.Batbold thailand ulsiin tamirching tylaanii 4-r yed Low kick buyu doogyyr eshiglekh techinkeer tseveryalalaa. 60kg-d tylaldsan U.Turbayar tylaanii 3-r yed ersdeldegchee baruun gariin shulyyn tsokhiltoor ynagaj tooluulaad ,ulmaar ysrelttei evdeglekh technikheer nam unagaj eeljit mergejiliin kickoxiin yalaltaa baigyyllaa.
loading...
“Пан Монгол” бокс, кикбоксын клубт хичээллэхийг урьж байна. Сарын төлбөр-15,000 төгрөг, нэг удаагийн бэлтгэл-2,000 төгрөг.
Хаяг: БГД, 4-р хорооллын эцэс, гэмтлийн эмнэлгийн урдуур дунд замаар яваад Стандарт авто сервисийн яг замын эсрэг талд Эко констракшны байранд байрлаж байна. Хуучин 78-р сургууль буву Эрдмийн Ундраа цогцолборын баруун талд.
Утас: 8883-1121
loading...