loading...
Хетафе 0-2 Севияа
36 дахь минутанд Луйс Фабиано Ромаричийн дамжуулалтаар эхний гоолыг оруулсан бол цаг дуусах мөчид буюу 91 дэхь минутанд Ромаричийн оронд сэлгээгээр орж ирсэн Де Муль тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.
Рекративо 0-2 Барселона
Лигийг тэргүүлэгч Барса Рекративогийн талбайд зочлон тоглолоо. Тоглолтын 51 дэхь минутанд Алвес чөлөөт цохилтоос цохилт гүйцэлтгэлгүй шууд Мессид дамжуулсанг Месси гайхамшигтай төгсгөл хийж Барса хошуучилж эхэлсэн. 85 дахь минутанд Анригийн баруун жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалтыг Этоо хаалгын урдуур дамжуулсаныг Кэйта төгсгөж Барса хожилоо баталгаажууллаа. Ингэснээр Барса лигийг 11 тоглолтонд 28 оноотой итгэл төгс тэргүүлж байна.
Ваяадолид 1-0 Реал Мадрид
Барсагийн мөнхийн өрсөлдөгч Реал Мадрид харин энэ тойрогт Ваяадолидийн талбайд зочлон тоглолоо. Долоо хоногийн дундуур Реалчууд Эзэн Хааны цомын тэмцээнээс хасагдаад байсан тул энэ тоглолтонд заавал хожих шаардлагатай байлаа. Гэсэн хэдий ч тэднийг Ваяадолидийн талбай ивээсэнгүй. 48 дэхь минутанд зүүн жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалтыг Канабио чулуу болгосноор Ваяадолид тэргүүлж эхэлсэн. Реалын домог Раульд тооны харьцааг тэнцүүлэх сайхан боломж тоглолтыг төгсгөлд гарсан ч энэ удаа ахлагч алдаа гаргалаа. Ингээд Реалчууд энэ удаа зочлон тоглосон тоглолтоос оноо авч чадсангүй. Лигийг тэргүүлэгч Барсагаас 5н онооны дутуу хүснэгтийн 4рт бичигдэж байна.
Малага 2-2 Вияареаль
Лигийн топ багуудын нэг Шар Шумбагчид Малагагийг талбайд зочлон тоглосон. Тоглолтын эхэнд Росси багтаа тэргүүллийг авчирсан. 29 дэхь минутанд Дуда чөлөөт цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн бол Ллоренте 49 дэхь минутанд Шар Шумбагчидад тэргүүллийг Пиресийн дамжуулалтаар ахин авчирсан. Гэсэн хэдий ч энэ тоглолтонд Шар Шумбагчид бүтэн оноо авах хувьгүй байжээ. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Элдер гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн.
Алмериа 2-1 Маяарко
Негредогийн давхар цохилт Алмериад энэ удаад ялалтыг авчирлаа. 44, 67 дахь минутанд Негредо гоолдсон бол Маяарькогийн нэр төрийн гоолыг Кэйта цаг дуусах мөчтэй зэрэгцэж хийжээ.
Атлетик Бильбао 2-0 Оссасуна
Бильбао өөрийн Сан Мемес цэнгэлдэх хүрээлэндээ хүснэгтийн адагт бичигдэж буй Оссасунаг хүлээн авч тоглож Гармендиа, Ллоренте нарын гоолын ачаар ялалт байгууллаа. Бильбао 20 оноотой хүснэгтийг 18рт бичигдэж байна.
Атлетико Мадрид 4-1 Депортиво
26 дахь минутанд Симаогийн булангийн цохилтыг Хэйтинга мөргөж Атлетико тэргүүлж эхэлсэн. 2р үед Атлетико гоолын хур буулгасан. 52 дахь минутанд Форлан, 67 дахь минутанд Макси Родригез, 81 дэхь минутанд Форлан ахин гоолдсон. Депортивогийн нэр төрийн гоолыг Фелипе 87 дахь минутанд Франкогийн хаалганд оруулсан.
Эспаниоль 3-4 Нюмансиа
Нагоре 14 дэхь минутанд гоолдож зочин баг тэргүүлж эхэлсэн. 32 дахь минутанд Хуртадо тоог тэнцүүлж чадсан. Гэсэн хэдий ч зочин багийн Гориа 52 дахь минутанд ахин Нюмансиад тэргүүллийг авчирсан. Эспаниолын хамгаалалтын лидер Жаркью Ненегийн булангийн цохилтыг хаалганд хийж тоог тэнцүүлсэн. 10 хан минутаын дараа Эспаниолын амьд домог Тамудо гоолдосноор анх удаагаа Эспаниоль энэ тоглолтонд тэргүүлэгч болсон. Гэсэн хэдий ч Баркеро 84 дэхь минутанд Нюмансиагийн хожигдлыг тэнцээ болгож чадсан. Харин шүүгчийн мэдлийн 93 дахь минутанд Бельвисийн ачаар Нюмансиа тэнцээгээ хожил болгосон. Эспаниолийн талбайд гайхалтай коомбэк хийж чадлаа Нюмансиа.
Бетис 3-1 Рэсинг Сантандер
Сержиогийн давхар цохилт болон Эманагийн нэг гоол Бетисийг талбай дээрээ гурван оноо авахад хангалттай байлаа. Зочдын нэр төрийн гоолыг Мунитис 86 дахь минутанд хийжээ.
Валенсиа 2-3 Спортинг Гиёон
Лигийн шилдэг багуудын нэг Валенсиа Местеяяа цэнгэлдэх хүрээлэндээ Спортингийг хүлээн авч тоглолоо. Зочин багаас Луйс Моран э19 дэхь минутанд гоолдсон. Энэ гоол Спортингт боломж байгааг ойлгуулсан байх. Барраль 51 дэхь минутанд тоог холтгосон. Вийяа 68 дахь минутанд торгуулын цохилтоос тоог ойртуулсан. Гэсэн хэдий ч Диего Кастро 81 дэхь минутанд Альбиолтой тэмцэлдэн бөмбөгөнд түрүүлж хүрч 3-1 болгосон. Мата 90 дэхь минутанд Барахагийн дамжуулалтаар улирлын 5 дахь гоолоо хийсэн ч үр дүнг өөрчилхөд дэндүү оройтсон байлаа. Валенсиа хүснэгтийн гуравдугаарт 23 оноотой бичигдэж байна.
loading...




ñåâèëüÿ ãýýä ë ìîíãîëîîðîî äóóä ë äàà . õàæóóä íü ìàÿãëààä áàéõèéí . Èñïàí÷óóä íü ººðñ人 èñïàíààðàà õýëýã äýý ñýòã¿¿ë÷ýý. áàñ Ñ 1 òåëåâèçèéí ñïîðòûíõîîîîîîí
loading...
ene nernii asuudaliig yana aa zaya nom gargana l gd bsan hezeenees garah yum bol
loading...
messi-d damjuulaltiig xavi ugsun sh de dani alves oroltsoogui gej bolno do
loading...